x

“Blue Origin” компанийн “New Glenn” пуужин туршилтын үеэр дэлбэрчээ

АНУ-ын Флорида муж дахь пуужин хөөргөх талбайд “Blue Origin” компанид үйлдвэрлэлсэн “New Glenn” пуужин туршилтын явцад дэлбэрчээ. Энэ нь IPO гаргахаар зэхэж буй Илон Маскийн “SpaceX” компанитай өрсөлдөх Жэфф Безосын сансрын салбар дахь хэтийн зорилтод хүнд цохилт боллоо.

“Blue Origin” компани “New Glenn” пуужинг дөрөв дэх удаагаа хөөргөхөөр зэхэж байсан бөгөөд И.Маскийн “Starlink” сүлжээтэй өрсөлдөхүйц өргөн зурвасын хиймэл дагуулын систем байгуулах төлөвлөгөөний хүрээнд “Amazon” компанийн 48 ширхэг “Leo” хиймэл дагуулыг дэлхийн нам тойрог замд оруулах хуваарьтай байжээ.

Удаан хугацаанд хойшлогдсон “New Glenn” төслийн хувьд энэхүү осол нь ээлжит сорилт болж байна. Уг пуужин "NASA"-гийн “Artemis” сар судлалын хөтөлбөрийн хүрээнд Саран дээр газардагч төхөөрөмж болон ачаа тээвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэх ёстой юм.

Энэ осол “NASA” агентлаг “Blue Origin” компанитай Саран дээр судалгааны төхөөрөмж буулгах 188 сая ам.долларын өртөгтэй гэрээ байгуулснаас хойш ердөө хоёр хоногийн дараа боллоо. Мөн “SpaceX” компани хөгжүүлэлтээрээ хэдэн жилээр түрүүлж явж буй дараагийн үеийн “Starship” пуужингийн туршилтыг өнгөрсөн долоо хоногт амжилттай явуулсны дараахан гарав.

Пуужинг газарт бэхэлсэн үед хөдөлгүүрийг нь асааж шалгадаг туршилтын үеэр “доголдол” гарсныг “Blue Origin” компани баталсан байна.

Ж.Безос Х хуудсандаа “Өнөөдөр маш хүнд өдөр байлаа. Гэхдээ бид шаардлагатай бүхнийг сэргээн босгож, дахин пуужингаа хөөргөнө. Үүний үр шим заавал ирнэ” хэмээн бичээд, дэлбэрэлтийн шалтгааныг тогтооход эрт байгааг дурджээ.

Харин И.Маск дэлбэрэлтийн дүрс бичлэгт хариу өгөхдөө “Маш харамсалтай хэрэг боллоо. Пуужин бүтээнэ гэдэг амаргүй” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Боловсрол, эрүүл мэндийн салбарт БНСУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 3 цаг 2 мин “Blue Origin” компанийн “New Glenn” пуужин туршилтын үеэр дэлбэрчээ 3 цаг 3 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан 6 цаг 29 мин Дэлхийн нүүдэлчдийн спортын VI наадамд 50 улс оролцохоо баталжээ 6 цаг 29 мин Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 6 цаг 34 мин Эхний таван сард 680 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ 6 цаг 35 мин Алтай хотхоноос Нарны хороолол хүртэлх авто замыг 2026 онд нээнэ 6 цаг 38 мин Алхах замыг маань засаагүй О.Энхбаатар албан тушаалын замдаа амьсгаа дээгүүр явна 9 цаг 0 мин Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа 9 цаг 6 мин Өнөөдөр Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна 9 цаг 7 мин Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 75 хувиар нэмэгдүүлэх хэлэлцээрийн явцыг дүгнэв 9 цаг 8 мин Уурхайн өрөмдлөгийн цооногт унасан 3 настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байна 9 цаг 9 мин Нэгнийхээ амиар өргөл өргөчихөөд ирдэг нийслэлийн дарга нарын тансаг аялал 9 цаг 14 мин Орон сууцыг давхардуулан зарахыг таслан зогсоох хуулийн төсөл өргөн мэдүүллээ 10 цаг 48 мин Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байгуулахаар тохиролцлоо 10 цаг 48 мин Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Сингапур, Хонконгийн багтай нөхөрсөг тоглолт хийнэ 10 цаг 48 мин Үндэсний бөхийн энэ улирлын сүүлийн барилдаанууд болно 10 цаг 49 мин Монгол Улсын хүн амын 36.1 хувийг хүүхэд эзэлж байна 10 цаг 49 мин Боловсролын сайд Л.Энх-Амгалан БНСУ-ын Элчин сайдтай уулзаж, боловсролын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 10 цаг 52 мин Хүүхдийн баяраар Сүхбаатарын талбай орчмын зарим замыг хаана 10 цаг 52 мин
iИх уншсан
А.Баатархуяг: Дараагийн Ерөнхийлөгч С.Баярцогт байх магадлал... Нүдний булай болж ханахгүй юм аа, энэ Путин Д.Энхтүвшин: Эдийн засаг дахь төрийн оролцоог хумьж байж тат... Улс төрийн зарим үйл явдлын талаарх тамхины цэгийн тайлбар м... Улстөрчдийн “зодооны цус” хууль хяналтын байгууллагууд руу “... Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Цэцийн үнэтэй Ерөнхий шүүгч, парламентын үнэтэй Ерөнхийлөгчт... Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... Т.Даваадалайгийн цагдан хориог цуцлуулахаар шүүхэд ханджээ НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хү... Өмнөговь аймаг жилд 500,000 тарьц бойжуулах хүчин чадалтай д... Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд анх удаа "Реал Мадрид"-ы... Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Кими Антонелли Формула-1-ийн Канадын Гран-Прид түрүүллээ Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан...
Top