x

Алхах замыг маань засаагүй О.Энхбаатар албан тушаалын замдаа амьсгаа дээгүүр явна

 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 14 хоногийн өмнө албан тушаалаасаа годройтсон. Тэрээр  Туулын хурдны замыг барих асуудлаас болж унасан бөгөөд үнэн хэрэгтээ “Туулын хурдны зам”-ын төслийн нэрээр нийслэлийн хурган дарга нар хэрхэн туйлж, тансаглаж байсан олон баримт ар араасаа илчлэгдсээр байгаа билээ. 

Тэгвэл энэ төслийн гол судсыг атгаж, төрийн мөнгөөр тоглож байсан хүн бол Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар, арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар бөгөөд тэрээр хумсаа нуусан муур шиг хамаг хэргийн ард чимээгүйхэн сугарч үлдээд, өдгөө Б.Одбаяраа няслаад орыг нь залгахаар гэтэж сууна. Туулын хурдны замаас тултаж баяжсан О.Энхбаатар хэн болохыг баримтаар өгүүлье.

О.Энхбаатар нь Нийслэлийн Замын хөгжлийн газарт замын тэмдэг, тэмдэглэгээ, хөдөлгөөн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2020 онд Сонгинохайрхан дүүргийн МАН-ын бүлэглэл мангас аятай ханаж цадахаа мэдэхгүй бүлэглэлийнхэн  нийслэлийг гартаа авахад  Х.Нямбаатарын  хүн болох Г.Баярсайханы  далбаан дор дагаж ирсэн, улмаар  Засвар арчлалтын хянадтын хэлтсийн дарга болж, нийслэлийн зам гүүрийн мафийн “нууц ноёнтон” болтлоо томорсон байна. Г.Баярсайхан, О.Энхбаатар хоёрыг хос жороо морь аятай хоршиж нийлсэн цаад шалтгаан нь хотын замын тендер аж. Нийслэлд зам, гүүрийн ажил хийхийг төрийн сонгон шалгаруулалтаар бус О.Энхбаатарын түрийвчийг нь  хэн дүүргэж чадсан нь авдаг болсон гэж замын салбарынхан шивэр авир хийдэг. Энэхүү шударга бус албан тушаалтантай замын компаниудын захирлууд эхлээд ганц нэгээрээ тэмцсэн боловч гараа өргөж, бууж өгөхөд хүргэжээ. Тэрээр замын компаниудын ажлын ур чадвар, бүтээмжийг гэхээс илүүтэй танил талдаа өгч, улмаар хэл ам хийсэн компаниудад замын ажил огт өгөхөө больсон тул дампуурлаа зарлахгүйн тулд дарга сэтэртэй О.Энхбаатарын таалалд нийцүүлэн ажил авдаг болсон гэх. О.Энхбаатар нь  ийнхүү бусдыг дарамталж, айлган сүрдүүлэхдээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон түүний ахын хүү Г.Гантулга нарын нэрийг барьж явдаг гэх бөгөөд Г.Гантулгатай ОХУ-д хамт сурч байсан гэх мэтчилэн ярьж явдаг аж. Мөн Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхантай үй зайгүй ах дүүс, нэг нутгийн ах дүүс гэх мэтээр бусдын нэр нүүрийг ашиглаж явдаг байна.

Хамгийн ноцтой баримт нь тэрээр Туулын хурдны замын төслийн ард наргиж цэнгэж явсан байдаг. Тэрээр “Туулын хурдны зам” төслийн нэр бүхий 12 хүмүүсийг толгойлон  2026 оны 01 дүгээр сарын 01-07-ны өдрүүдэд Малайз улсын Куала Лумпур хотод тансаг зэрэглэлийн зугаалгыг зохион байгуулжээ. Энэхүү тансаг зугаалгынх нь зардлыг Туулын хурдны замын гүйцэтгэгч байгууллага болох Хаоюань Женерал констракшн компани бүрэн хариуцжээ. Тэд онгоцны люкс зэрэглэлийн суудлаар нисч, Куала Лумпур хотын “Sheraton imperial” гэх тансаг зэрэглэлийн зочид буудал, мөн “Golden palm tree sepang” гэх малайзын баячууд нь очиж чаддаггүй тансаг зэрэглэлийн зочид буудалд бууж, наргижээ. Эдгээр буудлуудын нэг хоногийн төлбөр  нь 1000 доллараас дээш үнэтэй байдаг  бөгөөд жуулчид хамгийн ихээр очдог шинэ жилийн үеэр очсон нь энэхүү төлбөрөөс илүү өндөр үнэ төлсөн байх магадлалтай юм.  Онгоцны люкс ангиллын нислэгийн тийз, тансаг зэрэглэлийн зочид буудлын зардал нь зөвхөн нэг хүнийх нь 50-60 сая төгрөг болсон гэх мэдээлэл ч чих дэлсэв. Үүнээс гадна гарын бэлэг хэмээн Туулын хурдны замын гүйцэтгэгч байгууллага болох Хаоюань Женерал констракшн компанийн хүмүүсээс өндөр үнэ бүхий бэлэг сэлт авсан аж. О.Энхбаатар энэ их тансаглал дунд төсвийн хөрөнгөөр тоглож буй тус компанийхантай өгөө аваагаа ярьсан байх маш өндөр магадлалтай юм. Ямар ч барилга, зам гүүрийн түүхгүй компанид 500 тэрбум төгрөг урьдчилгаа олгосон учир тэндээс хувь хүртэх гэж алс хол газар очиж авилга, хээл хахуулийн асуудлаа зохицуулсан байж болзошгүйг АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан Ажлын хэсэг шалгахыг хүсч байна. 

Ичих, айх булчирхай нь ажиллахаа больсон ийм нэгэн хүн Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга болно хэмээн Төрийн ордноор ч гүйж яваа сурагтай. Одоогийн дарга Б.Одбаяр нь ч олиггүй нэгэн.  Аливаа ажлыг сайжруулах гэж албан тушаалтныг томилдог болохоос авлига, хээл хахуулиа хилийн цаана очиж авдаг О.Энхбаатар мэтийн эрээ цээргүй луйварчдыг орогнуулдаг газар бол төрийн алба биш. Хэвлэл мэдээллийн мөрөөр хууль, хяналтын байгууллага нь нэн даруй шалгаж, хотын захиргааны шилэн өрөөнд бус хорих ангийн аль нэг өрөөнд эдгээр нөхдийг цоожилж баймаар байна.  Түүний хамаарал бүхий зам, гүүрийн компаниудын талаарх мэдээллийг бид тун удахгүй эрэн сурвалжилж хүргэх болно.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • leticia alvarez (105.116.9.173)
    Looking for a way out? It’s simple, When it comes to tracking Locations of mobile phones, computer system & individuals using them or remote mobile hacking into devices, This Genius hacker provides the very best of services, I’m glad to introduce him to you all, I have been fooled many times by some other Sham hackers that pretend to be what they are not and it really makes me feel bad. I was at the point of giving up, but luckily, I was introduced to the best hacker ever, contact his gmail on jbeespyhack@ gmail com who he eventually offered me the best solution I ever needed retrieving some old deleted texts and a round-the-clock location monitoring of my husband’s phone and everything worked fine, he’s very fast honest and reliable, work with him today for the best solution. contact him on jbeespyhack@ gmail com
    2026 оны 06 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2 цаг 39 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 23 цаг 31 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top