x

Өвөр гүнтийн 4.5 км авто замын шинэчлэлтийн ажил эхэллээ

2015 онд ашиглалтад орсон Өвөр гүнтийн авто замд өнөөдрийг хүртэл зөвхөн нөхөөс засвар хийж байсан бол, иргэдийн санал хүсэлтийн дагуу нийслэлийн Замын хөгжлийн газраас 4.5 км замын иж бүрэн шинэчлэлтийн ажлыг эхлүүлжээ. Тус ажлыг “Фючер Прогресс” ХХК гүйцэтгэж байна.

Шинэчлэлтийн хүрээнд:

  • 30 см цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурь,

  • 5 см зузаантай өнгөн хучилт хийнэ.

  • Зорчих хэсгийн баруун талаар дугуйн зам, зүүн талд явган хүний зам шинээр барина.

  • Ус зайлуулах хоолойг замын налуу хэсэгт шийдэж, авто замаас доош 10 см гүн зургаан байршилд хоолой гаргана.

  • Замыг гурван хэсэгт хуваан хэсэгчлэн хааж ажиллана. Цементэн суурь 48 цаг бэхжих хугацаанд түр зам гаргаж, хөдөлгөөнийг зохицуулна.

  • Шуудууг дахин шинээр барьж, орц, гарц бүр дээр 500–700 метрийн урт ус зайлуулах хоолой хийнэ.

“Фючер Прогресс” ХХК-ийн ерөнхий инженер Б.Батбаяр хэлэхдээ, эвдэрсэн хэсгүүдийг шинэчилж, хашлагуудыг солино. Мөн ус зайлуулах хоолойн бөглөрлийг арилгаж, уулын шуудуу гаргана гэв.

НЗХГ-ын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар-ын тайлбарласнаар, замын эвдрэл үүссэн гол шалтгаан нь замбараагүй орц, гарц гаргаж, шуудууг эвдсэнээс үүдсэн ус тогтдог байдал байжээ. Иймд шинэчлэлтийн хүрээнд 7 метр өргөн замыг цементээр бэхжүүлж, хоёр талаар нь 1.5 метр өргөнтэй явган болон дугуйн замыг асфальт бетоноор хучна.

Нийслэлд энэ онд:

  • 41 байршилд авто замын шинэчлэл, засварын ажил хийгдэж байгаа бөгөөд,

  • Үүнээс 33 нь он дамжих ажил, 8 нь шинээр барих зам юм.

Саяхан дууссан ажлуудаас:

  • Гранд Плазагийн уулзвараас 25 дугаар эмийн сангийн зам засвар дууссан.

  • Цаашид Гранд Плазагийн уулзвараас Баруун 4 зам, Денверийн гудамж, Чингисийн өргөн чөлөө, Их тойруу зэрэг замуудад засвар үргэлжилнэ.

Зам засварын ажил нь улирлын онцлогоос шалтгаалан богино хугацаанд хийгддэг тул хөдөлгөөний түр хязгаарлалт зайлшгүй шаардлагатай болдог. Тиймээс иргэдийг хүлээцтэй хандаж, мэдээллийг ойрхон авахыг нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр уриаллаа.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (149.50.211.73)
    THE ONLY TRUSTED AND RELIABLE RECOVER HACKER // THE HACK ANGELS I’m here to bring you good news about THE HACK ANGELS. I lost $700,000 worth of Crypto to a fraudulent investment platform, due to the promises of high returns and I was left feeling helpless and frustrated. It was a painful experience, and I felt like I had no options left. I began looking for a genuine crypto recovery agent who could assist me retrieve my lost crypto. I searched the web to find legitimate and genuine assets recovery. After several searches I found THE HACK ANGELS. Cryptocurrency recovery specialists. I’m truly thankful for their help in recovering all I lost. If you need their service too, here is their contact information. Email: support@thehackangels.com Website at www.thehackangels.com WhatsApp +1(520)200-2320
    2025 оны 05 сарын 17 | Хариулах
  • Оршин суугчид (103.212.119.14)
    Арай л нарийхан зам шүү өргөн болгож өгөөрэй
    2025 оны 05 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
БОУАӨЯ-наас гадаад томилолтын асуудлаар гаргасан албан ёсны мэдэгдэл 14 цаг 26 мин "Их хотын бүсгүйчүүд 2026" арга хэмжээний шилдгүүдийг тодрууллаа 15 цаг 7 мин Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, өөрчлөлтийн талаар хэлэлцлээ 15 цаг 9 мин ХУД-ийн 8 дугаар хороонд хэрэгжих "Шүншиг гэгээн" төслийн нээлт боллоо 15 цаг 10 мин Монгол, Норвегийн Гадаад хэргийн яамд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 15 цаг 12 мин Улаанбаатар метроны төсөлд ажиллах долоон оюутан БНСУ-д суралцахаар боллоо 16 цаг 49 мин Жендэрийн үндэсний хороо хуралдаж, 2026 оны төлөвлөгөөгөө баталлаа 16 цаг 52 мин Согтуу эмэгтэйн гар утсыг дээрэмдсэн этгээдийг баривчилжээ 16 цаг 57 мин Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж, ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг хүргэж байна 16 цаг 58 мин Дархан-Уул аймагт хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийг чадавхижуулах төсөл эхэллээ 16 цаг 58 мин Д.Трамп: Ираны дараа Кубын талаарх бодлогоо боловсруулна 17 цаг 7 мин О.Алтангэрэл: Ерөнхийлөгчийн санаачлах эрхтэй хуульд хамаарах уу гэдгийг харна 17 цаг 17 мин Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл 17 цаг 50 мин Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэмээх төөрүүлэг 18 цаг 16 мин ГЕГ: Импортын цэцэг лабораторийн шинжилгээнд хамрагдаж, хилээр нэвтэрдэг 19 цаг 11 мин 660 МВт-ын цахилгаан станцын нүүрс худалдан авах санамж бичиг байгууллаа 19 цаг 21 мин Японд iPS эсээр Паркинсоныг эмчлэх бэлдмэлийг дэлхийд анх удаа зөвшөөрлөө 19 цаг 24 мин Гуравдугаар сарын 6-15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 19 цаг 25 мин Сонгинохайрхан дүүрэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болж байна 19 цаг 33 мин Улаанбаатар-Лүн чиглэлийн замыг өргөтгөхөд Дэлхийн банк хамтран ажиллахад бэлэн байна 19 цаг 38 мин
iИх уншсан
Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалт... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн ш... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ...
Top