x

Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэрэгсэл нэвтэрч байна

Улаанбаатар хотын баруун бүсийн замын хөдөлгөөний гол зангилаа цэгүүдийн нэг болох Таван шарын төмөр замын гармын нүхэн гарцыг 2024 оны есдүгээр сард ашиглалтад оруулж, авто замын хөдөлгөөнийг нээсэн.

Ингэснээр жолооч нар галт тэрэг өнгөрөхийг хүлээж саатдаг байсан хүндрэлийг шийдвэрлэж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нөхцөл бүрджээ. Тус нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэрэгсэл саадгүй нэвтэрч байгаа нь тухайн бүсийн замын ачааллыг бууруулахад голлох нөлөө үзүүлж байна.

Төслийн хүрээнд авто зам төдийгүй инженерийн дэд бүтцийн цогц шийдлийг гүйцэтгэсэн нь онцлог юм. Тухайлбал, 16,000 м.кв талбайд ногоон байгууламж байгуулж, 2,900 метр урт гэрэлтүүлгийн кабель татсанаас гадна 400 кВА хүчин чадалтай дэд станцыг угсарч, ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ингэснээр борооны ус зайлуулах насос станц найдвартай эрчим хүчээр тэжээгдэж, хаврын шар усны үер болон зуны аадар борооны үед нүхэн гарц усанд автах эрсдэлээс бүрэн сэргийлэх юм. Ус хуримтлагдсан тохиолдолд насосны систем автоматаар ажиллаж, усыг шуурхай зайлуулах ухаалаг шийдлийг нэвтрүүлжээ.

Авто замаас гадна иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс төмөр зам болон Найрамдлын авто зам дээгүүр гарах 90 метр урт, 8 метр өндөр явган хүний гүүрэн гарцыг төлөвлөсөн. Гурван орцтой, долоон тулгууртай уг байгууламжийн барилга угсралтын ажил 2025 оны арванхоёрдугаар сард эхэлсэн бөгөөд одоогоор тулгуурын ажил хийгдэж байна. Тус гүүрэн гарцыг ирэх 2026 оны хоёрдугаар улиралд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалтыг дотоодын нөөц бололцоонд тулгуурлан гүйцэтгэсэн бөгөөд нийт ажиллах хүчний 60 гаруй хувийг монгол инженер, техникийн ажилтнууд бүрдүүлсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан шилдэг 25 хүүхдийг шагнав 8 цаг 56 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуульд ажиллалаа 8 цаг 58 мин АТГ 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ 8 цаг 58 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд "Ханбогд кашимер" ХХК-д ажиллалаа 9 цаг 0 мин Хуурайшилт ихтэй байгаа тул ой, хээрийн түймрээс сэрэмжлүүллээ 11 цаг 31 мин Монгол Улсад анх удаа метан хийн нөөцийг бүртгэн авлаа 11 цаг 32 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан НҮБ-ын төлөөлөгчтэй уулзаж, хар тамхитай тэмцэх талаар санал солилцлоо 11 цаг 33 мин Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна 11 цаг 35 мин Баянхонгорт зөрчил гаргасан уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоолоо 11 цаг 35 мин "Дэлхийн адууны өдөр"-ийн бэлтгэл ажилтай танилцлаа 11 цаг 38 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 24 нэмэгджээ 13 цаг 47 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 13 цаг 48 мин Олон улсын шалгалтын оноог элсэлтийн шалгалттай дүйцүүлэх хүсэлт авах хугацаа маргааш дуусна 13 цаг 51 мин Төв аймагт мотоцикл онхолдож, 14 настай хүүхэд гэмтжээ 13 цаг 52 мин Шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ 16 цаг 0 мин Баянгол дүүрэгт гарааш буулгасан талбайг тохижуулж байна 16 цаг 1 мин МҮАН-ын 20 жилийн ойд зориулсан барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 16 цаг 1 мин Нийгмийн даатгалын сангийн 79.5 тэрбум төгрөгийн өрийг барагдуулжээ 16 цаг 3 мин Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулна 16 цаг 4 мин УОК-оос болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна 16 цаг 5 мин
iИх уншсан
Парламент нь парламент байхаа, Цэц нь цэцлэхээ болив Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байг... Бусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан... А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шум бо... Ч.Өнөрбаяр: Монгол Улс авлигын индексээр ухарсан хариуцлагыг... Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэ... Зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв Н.Учралын мини улс төр, Хаан төрүүлэх 6+6, Б.Пүрэвдагва Б.Ча... УДШ-ийн Ерөнхий шүүгчийг нэг удаа томилох заалтыг хүчингүй б... УИХ-ын дарга С.Бямбацогт бизнес эрхлэгчидтэй уулзаж, эдийн з... С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байна гэдэг нь дэлхийд бай...
Top