x

Жендэрийн үндэсний хороо хуралдаж, 2026 оны төлөвлөгөөгөө баталлаа

Жендэрийн үндэсний хорооны 2026 оны анхны хуралдаан өнөөдөр боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга Г.Занданшатар хуралдаанд оролцож жендэрийн бодлогын үр дүн, нөхцөл байдал, ирээдүйн зорилтын талаар танилцууллаа.

Монгол Улсын жендэрийн үзүүлэлт сүүлийн жилүүдэд олон улсын хэмжээнд ахиж байгааг Ерөнхий сайд онцоллоо. Тухайлбал, Дэлхийн эдийн засгийн форумын "Жендэрийн ялгаатай байдлын индекс"-ээр Монгол Улс 2024 онд 85 дугаарт байсан бол 2025 онд 65 дугаарт эрэмбэлэгдэж, 20 байраар урагшилжээ. Энэ үзүүлэлтээр Зүүн Ази, Номхон далайн бүсэд Монгол Улс тавдугаарт эрэмбэлэгдэж байна.

Олон улсын парламентын холбооны судалгаагаар Монгол Улс парламент дахь эмэгтэйчүүдийн оролцооны үзүүлэлтээр өмнөх жилүүдээс 30 байр ахиж, 98 дугаарт эрэмбэлэгдсэн. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих зохицуулалтыг сонгуулийн хуульд үе шаттай тусгаж ирсний үр дүнд одоогийн парламентад 32 эмэгтэй гишүүн сонгогдсон.

Монгол Улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Гэвч ажиллах хүчнээс гадуурх хүн амын 62 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа юм. Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн оролцооны түвшин эрэгтэйчүүдээс 16.2 хувиар бага байгаа нь анхаарах ёстой асуудал. Мөн эмэгтэйчүүдийн дундаж цалин эрэгтэйчүүдээс 19 орчим хувиар бага байна.

Засгийн газар эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрны тэгш боломжийг хангах бодлогын хүрээнд Хүүхэд асрах чөлөөтэй ээжүүдийн ажлын байрны баталгааг хангах, хөдөлмөрийн зах зээлд буцаж ороход нь дэмжлэг үзүүлэх "Returnship" хөтөлбөрийг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг Ерөнхий сайд хэллээ.

Жендэрийн асуудал зөвхөн эмэгтэйчүүдийн тухай биш бөгөөд эрэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлыг бодлогын хэмжээнд анхаарах цаг болсныг олон тоо баримт харуулж байгааг зөвлөлийн гишүүд хэлэв.

Бакалаврын түвшний сургалтын нийт оюутнуудын ердөө 38 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Мөн сургууль завсардсан болон завсардах эрсдэлтэй хүмүүсийн 72 хувь нь эрэгтэйчүүд байгаа юм. Эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн үйлчилгээний салбаруудад эрэгтэйчүүдийн оролцоо буурсаар байна.

Малчин залуусын амьдралд тулгарч буй сорилт, ганц бие залуусын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Жендэрийн үндэсний хорооны орлогч дарга С.Бямбацогт "Хүн амын хөгжлийн бодлого буюу залуусын асуудал" сэдвийн хүрээнд илтгэл тавилаа.

Хуралдаанаар Жендэрийн үндэсний хорооны 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг үндэсний хорооны гишүүдэд даалгалаа. Төлөвлөгөөнд эдийн засгийн хүрээнд жендэрийн тэгш боломж, тэгш оролцоог дэмжих, жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоог хөгжүүлэх зэрэг зорилтын хүрээнд 70 гаруй үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top