x

ХУД-ийн 8 дугаар хороонд хэрэгжих "Шүншиг гэгээн" төслийн нээлт боллоо

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ХУД-ийн 8 дугаар хороонд хэрэгжих "Шүншиг гэгээн" төслийн нээлт боллоо.

Уг төсөл нь нийт 24.77 га талбайд хэрэгжих бөгөөд 560 ортой хүүхдийн цэцэрлэг, 1200 хүүхдийн багтаамжтай сургууль, усан бассейн бүхий спорт цогцолбор, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжаас бүрдсэн цогц төлөвлөлттэй.

Өнөөдрийн байдлаар эхний ээлжийн 1.4 га талбайд орон сууц барихаар иргэдтэй гэрээ байгуулсан.

Бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд бэлэн болоод байна.

Төслийн нээлтийн үеэр "Нийслэлийн Орон сууцны корпораци" ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан "НОСК-аас гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд гацсан, зогсонги байдалтай төслүүдийг шинэчлэн зохион байгуулж, хэрэгжилтийг нь урагшлуулах чиглэлээр ажиллаж байна. Энэ хүрээнд ХУД-ийн 8 дугаар хороонд хэрэгжих "Шүншиг гэгээн" төслийг иргэдэд танилцуулах, газар чөлөөлөлтийн явцын талаар мэдээлэл өгөх арга хэмжээг зохион байгуулж байна. Тус төслийг өмнө нь өөр компани хэрэгжүүлж эхэлсэн боловч тодорхой шалтгааны улмаас удааширч, хэсэг хугацаанд гацсан. Тухайлбал, тодорхой хэмжээний газрыг чөлөөлсөн ч иргэдэд түрээсийн төлбөр олгохгүй байх, гэрээнд заасан хугацаанд төлбөрөө олгохгүй зэрэг асуудал гарч, зарим иргэн хохирсон нөхцөл байдал үүссэн. НОСК өнгөрсөн оны наймдугаар сард төслийн нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, "МД ТОП" ХХК-ийн "Шүншиг гэгээн" төсөл шалгарсан. Төсөл нийт 3-4 үе шаттай хэрэгжинэ. Эхний шатанд хамрагдах айлуудтай гурвалсан гэрээ байгуулж дууссан бөгөөд энэ хавраас барилгын ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон. Төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахдаа өмнө гарч байсан алдааг давтахгүй байх үүднээс санхүүгийн чадавхад өндөр шаардлага тавьсан. Сонгон шалгаруулалтын нийт онооны 50 хувийг санхүүгийн чадавхаар үнэлсэн. Мөн Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө "Алсын хараа 2040" зорилттой төслийн концепц хэрхэн уялдаж буйг, түүнчлэн тухайн компанийн барилгын салбарт хэрэгжүүлсэн ажлын туршлагыг харгалзан үзсэн. "МД ТОП" компани нь өмнө нь "Шүншиг 1, 2, 3" төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай. Иймээс уг төсөл цаашид амжилттай хэрэгжинэ гэсэн итгэлтэй байна. Цаашид гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг хэрэгжүүлэхдээ дэд бүтэц шийдэгдээгүй газарт дахин төлөвлөлт хийхгүй байх бодлогын өөрчлөлт хийж байгаа. Учир нь дэд бүтэцгүй бүсэд төсөл хэрэгжүүлэх нь удаашрах, гацах шалтгаан болдог. Иймээс зөвхөн дэд бүтэц шийдэгдсэн бүсэд дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх чиглэл баримталж байна" гэв.

"МД ТОП" компанийн гүйцэтгэх захирал Б.Түвшинзаяа "Манай компани өнгөрсөн оны зургаадугаар сард НОСК-иас зарласан гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгон шалгаруулалтад оролцож, төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан. ХУД-ийн 8 дугаар хорооны Сонсголонгийн 1-10 дугаар гудамж орчмын нийт 473 нэгж талбар, 24.77 га талбайд 2896 айлын орон сууцыг барина. Бид төслийг 2026 оны нэгдүгээр улиралд эхлүүлж, 2030 оны дөрөвдүгээр улиралд дуусгахаар төлөвлөж байна. Манай компани өмнөх компанийн үед хохирсон айлуудын асуудлыг шийдвэрлэж, эхний ээлжийн барилгад хамрагдах өрхүүдтэй нөхөн олговрын нөхцөлийг тохиролцсон. Одоогоор эхний ээлжийн барилгын талбайг чөлөөлж, барилгын ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон. Энэ жил нэг блок буюу гурван орон сууцны барилга барьж, 2027 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Мөн төслийн хүрээнд хамрагдах өрхүүдийн газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 31 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top