x

Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна

“Музейн нээлттэй өдрүүд”-ийн хүрээнд Говийн байгаль, түүхийн музей энэ сарын 1-7-ны өдрүүдэд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна.

Тус музей интерьер, экстерьерийн хувьд төгс гүйцэтгэл бүхий маш өвөрмөц шийдэлтэй, ашигт малтмалын уурхай болсон эд өлгийн зүйлсийг цогцоор нь тусгасан, шинжлэх ухаан, танин мэдэхүйн төв болж чадахуйц цогц байгууламж билээ.

Музей нь дөрвөн давхар, 10 төрөл зүйлийн үзүүлгийн хэсэгтэй. Нийт үзмэрийнхээ 30 гаруй хувийг дэлгэн үзүүлдэг. Нийт 4000 гаруй үзмэр, эд өлгийн цуглуулгатай.

2023 онд ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнтэй хамтран эртний амьтан, ургамлын хэсгийн үзүүлгийг дэглэсэн бөгөөд Монголын говь нутгаас олдсон 100-65 сая жилийн өмнөх үед хамаарах үлэг гүрвэлийн олдворыг дэлгэн олон нийтийн хүртээл болгожээ.

Говийн байгаль, түүхийн музейн үзмэрээр дамжуулж Монголын говийн түүх, соёлыг дэлхийд таниулах зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна.

Говийн байгаль, түүхийн музейн онцлох үзмэрүүдэд Өмнөговь аймгийн нутгаас олдсон өвсөн тэжээлт болон махчин үлэг гүрвэлийн олдвор, чулуун зэвсгийн үе, хүрэл, төмрийн үеийн археологийн болон палеонтологийн олдвор, мөн говийн ард түмний дундаас төрсөн алдар гавьяатан, урчууд, уран дархчуудын бүтээлийн дээжис үзэгч таны нүд, сэтгэлийг баясгана.

Тиймээс говь нутгийг зорин ирж говийн байгаль, түүхийн музейгээр зочлон бусад аймаг, хотуудаас ялгарах онцлог, олон нэр төрлийн үзмэрийн өвөрмөц сонин давтагдашгүй байдал, музейн барилгын эзлэхүүн, орон зай төлөвлөлтийн өвөрмөц зохиомж шийдлийг сонирхон үзэх боломжтой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top