x

Д.Трамп: Ираны дараа Кубын талаарх бодлогоо боловсруулна

Эхлээд Ираны эсрэг цэргийн ажиллагааг дуусгасны дараа бид Кубын талаарх үйл ажиллагааны чиглэлийг боловсруулахаар төлөвлөж байна гэж Америкийн ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр мэдэгдлээ.

Цагаан ордонд болсон ёслолын үеэр тэрбээр Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиод хандан хэлэхдээ “Марко чи маш гайхамшигтай ажиллаж байгаа шүү, одоо Кубын асуудлаар гайхамшигтай ажиллана хэмээн найдаж байна” гэжээ.

“Чи бусад хүмүүсийн хамт Кубад эргэн очих нь зөвхөн цаг хугацааны л асуудал. Гэхдээ тэнд үлдэхийн тулд явахгүй гэж найдъя. Чамайг буцаж ирээсэй гэж бид хүсэж байна” гэж Трамп куба гаралтай Рубиод хандан хэлсэн байна. Үүний сацуу Венесуэл дэх ажил хэрэг маш сайн явагдаж байгаа гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. “Тэнд нөхцөл байдал тогтворжсон, гайхамшигтай ерөнхийлөгч Делси Родригес болон түүний хүрээнийхэн бидэнтэй хамтран гайхамшигтай сайн ажиллаж байгаа” гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэлсэн байна.

“Бид Венесуэлээс олон зуун сая баррель газрын тосыг хүлээн авч, Хьюстон болон бусад газар руу боловсруулахаар илгээж байна. Венесуэлчүүдийн олон жилийн хугацаанд олсон мөнгөнөөс илүү их мөнгийг бид тэдэнд өгч байна” гэж Трамп нэмж хэллээ.

Эх сурвалжуудаа эш татан The Atlantic сэтгүүлд бичсэнээр, АНУ-ын удирдлага Кубын эсрэг цэргийн ажиллагаа явуулах боломжийг судалж байгаа ажээ. Учир нь, Венесуэл, Ираны эсрэг ажиллагаанууд нь хүссэн үр дүнд хүрсэн гэж Вашингтон үзэж байгаа бололтой.

Эх сурвалж: ТАСС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.189.251)
    ираныг дийлэхгүй алуулах гэж бж юун Куба
    2026 оны 03 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 10 цаг 43 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 10 цаг 48 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цаг 52 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 10 цаг 59 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 11 цаг 1 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 11 цаг 6 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 11 цаг 10 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 11 цаг 13 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 16 цаг 30 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 16 цаг 44 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 16 цаг 48 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 16 цаг 51 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 17 цаг 4 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 17 цаг 10 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 17 цаг 12 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 17 цаг 17 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 17 цаг 19 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 17 цаг 25 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 17 цаг 32 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top