Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Норвегийн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Эспен Барт Эйде нар хоёр улсын Гадаад хэргийн яам хооронд хамтран ажиллах тухай Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү баримт бичиг нь хоёр улс харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөн бүс нутаг болон олон улсын харилцааны асуудлаар тогтмол санал солилцох, яриа хэлэлцээг тогтмол өрнүүлэх, харилцан айлчлал зохион байгуулах механизмыг бүрдүүлж буй юм гэж ГХЯ-наас мэдээллээ.




