x

Улаанбаатар метроны төсөлд ажиллах долоон оюутан БНСУ-д суралцахаар боллоо

2024 оны есдүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар метро төслийн хүрээнд хүний нөөц бэлдэх хамтран ажиллах санамж бичгийг ШУТИС, "Духуа Инженеринг" ХК-тай хамтран байгуулж, хоёр улсын хамтарсан 2+2 боловсролын хос диплом олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.

Энэ хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилд ШУТИС-д метроны чиглэлээр 51 оюутан суралцаж байна.

Харин өнөөдөр нийслэлийн тэтгэлгээр магистрт суралцахаар долоон оюутан БНСУ-ыг зорихоор хариуцлагын гэрээ байгууллаа.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар "Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын тэтгэлгээр БНСУ-ын Халла их сургуульд суралцахаар шалгарсан магистрын оюутнуудаа сурлагын өндөр амжилт хүсье. Улаанбаатар хот анх 600 мянган хүн амтай, 84 мянган автомашинтай байхаар төлөвлөгдсөн хот. Гэвч өнөөдөр суугуул болон шилжин суурьших, түр оршин суугчидтайгаа нийлээд 2 сая орчим хүн амтай, 800 гаруй мянган тээврийн хэрэгсэлтэй их хот боллоо. Улаанбаатар хотод авто замын түгжрэл, агаарын бохирдол гэсэн үндсэн хоёр асуудал байна. Эдгээр асуудлыг шийдэхийн тулд нийслэлээс хөгжлийн 16 мега төслийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь Улаанбаатар метро төсөл юм. Улаанбаатар метро төслийн мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор БНСУ-ын Халла их сургуультай хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд метроны чиглэлээр мэргэжил дээшлүүлэх магистрын долоон оюутанд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 100 хувийн тэтгэлэг хоёр жилийн хугацаатай гардуулж, хариуцлагын гэрээ байгууллаа. Оюутнууд энэ хавраас сургуульдаа суралцана" гэв.

Халла их сургуульд суралцах магистрын долоон оюутан төгсөж ирээд Улаанбаатар метро, Улаанбаатар трам төсөлд ажиллах эсвэл ШУТИС-д метроны чиглэлээр багшлах юм. Дээрх уулзалтад ШУТИС-ийн ректор Т.Намнан, ШУТИС-ийн МИТС-ийн захирал Н.Пүрэвдорж, Хөтөлбөр хариуцсан, Халла их сургуулийн профессор Хуанбо Жаг, "Духуа Инженеринг" ХК-ийн ерөнхий менежер Кан Гаын нар оролцлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 31 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top