x

БОУАӨЯ-наас гадаад томилолтын асуудлаар гаргасан албан ёсны мэдэгдэл

БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар болон холбогдох албан тушаалтнуудын гадаад томилолтой холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагад хандсан талаар нэр бүхий иргэд 2026 оны 03 дугаар сарын 5-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийсэнтэй холбогдуулан дараах мэдэгдлийг гаргаж байна.

Юуны өмнө нэр бүхий иргэдийн дурдсан “Гадаад томилолтод хоёр тэрбум төгрөгийн зардал гаргасан” гэх мэдээлэл нь бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй гүтгэлгийн шинжтэй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Монгол Улс 2026 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)-ыг эх орондоо зохион байгуулахаар бэлтгэл ажлын хүрээнд Талуудын 17 дугаар Бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга бөгөөд БОУАӨ-ийн Сайд Б.Батбаатар нарын албаны хүмүүс НҮБ болон холбогдох олон улсын байгууллагуудтай ажлын уулзалт, хэлэлцээ хийх зорилгоор улс орнуудад албан томилолтоор ажилласан болно.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь төрийн захиргааны төв байгууллагын хувьд Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд олон улсын хэмжээний уулзалт, гэрээ хэлэлцээрийг хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд үүнтэй холбоотой аливаа мэдээлэл нь бодит баримтад үндэслэх ёстойг онцлон тэмдэглэж байна.

Энэ мэт бодит үнэнд нийцэхгүй гүтгэлгийн чанартай мэдээлэл нь олон нийтийг төөрөгдүүлж, дэлхийн хэмжээний томоохон хурлын бэлтгэл ажил идэвхтэй өрнөж, хурал зохион байгуулагдахад 163 хоног үлдээд байгаа үед хурлын бэлтгэл ажилд саад учруулах замаар Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй байдал үүсгэж байгаад харамсаж байна.

Иймд олон нийтийг төөрөгдүүлж, байгууллагын нэр хүндэд халдсан үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараахгүй байхыг сануулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 12 цаг 26 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top