x

Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээс юмаа авъя

Ч.Номин сайд Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич Б.М.Пиотровскийтэй уулзалт хийж байгаа нь. 2023 оны 11 дүгээр сар.

Фэйсбүүк ухаж суугаад нэг тасхийсэн бичлэг олоод харчихлаа. Гуравхан минутын энэ бичлэгт үгүй мөн сүрхий яриа өрнөжээ. Ч.Номин Соёлын сайд байхдаа Оросын соёлын сайд О.Б.Любимова, Эрмитаж музейн захирал Б.М.Пиотровский хоёртой ёстой л халз үзэж байж. Өнгөрсөн зууны хориод онд оросууд “судалчихаад буцааж өгнө” гэсэн амлалт өгч гэрээ байгуулаад Ноён уулын олдворуудыг Монголоос авч явсан түүхтэй. Бүр гурван удаагийн зөөлтөөр 3000 гаруй олдвор ачаад явчихсан байдаг юм. 1000 гаруй олдвор буцааж өгсөн гэдэг ч ачир дээрээ “өгсөн нэр зүүсэн” гэж манай эрдэмтэд толгой сэгсэрцгээдэг. Ухаандаа нэг дээл авсан байлаа гэж төсөөлье. “Дээлийг чинь өглөө шүү” гээд товч, шилбэхэнийг нь буцааж өгсөн гэсэн үг. Оросууд бидэнд хэзээнээс дээрэнгүй хандаж ирсэн үндэстэн, ингэж авирласанд нь гайхах юм алга.

Хуучин нийгмийн үед учир мэдэх нэг хүн Оросоос Ноён уулын Хүннүгийн олдворуудаа нэхсэн ч хэлмэгдээд өнгөрсөн гэдэг. Тэрнээс хойш энэ асуудлыг хэн ч зүрхэлж хөндөөгүй юм билээ.Тэр цагаас хойш Ч.Номин л “Өгсөн юмаа буцааж авъя” гэж Монгол Улсын Соёлын сайдын байр сууринаас хүчтэй дуугарсан юм байна. Тэр түүхэн агшны видеог сошиалаас санамсаргүй олж хараад энэ сэдвийг хөндөхөөр шийдсэн юм.

Бичлэгт яг ямар яриа буусныг сонирхуулъя. Монгол Улсын Соёлын сайдыг “Өгсөн зүйлсээ гэрээний дагуу буцааж авах сонирхолтой байна” гэхэд Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич Б.М.Пиотровский “Гэрээний хувьд цэг тавьчихсан гэж ойлгож байгаа. Бүх үзмэр ОХУ-ын музейн сан хөмрөгийн өмч. Бид л захиран зарцуулна” гэсэн дээрэнгүй хариу өгсөн байх юм. Сайд бүсгүй ч хариуд нь “Монгол болон орос хүний хоорондох соёлын харилцааны хувьд энэ асуудлыг шийдэх ёстой. Явах ёстой зарчмаараа явна” гээд эрс шийдэмгий, хатуу байр суурь илэрхийлчихэж.

“Эрмитаж”-ийнхан Ноён уулын ховор нандин олдворуудыг манай төрийн тэргүүнийг очиход хүртэл үзүүлдэггүй байсан гэдэг. Ингээд бодохоор Соёлын сайд Ч.Номин Эрмитаж музейн захирал, ОХУ-ын Соёлын сайдтай нүүр тулж соёлын өв, олдворуудаа нэхэхийн тулд дипломат харилцаа талдаа чамгүй уран нүүдэл хийсэн байж таарна. Төрийн тэргүүнд ч үзүүлдэггүй байсан Хүннүгийн үеийн олдворуудтай танилцаж, судлах эрхийг Эрмитаж музейнхэн Чингис хаан музейн захирал С.Чулуунд өгсөн байна лээ. Энэ бол яалт ч үгүй ОХУ-аас соёлын олдвороо нэхсэний дараа бүтсэн том ажил. Одоо дараагийн дипломат нүүдлээ халуун дээр нь хийх хэрэгтэй. “Эрмитаж”-аас Хүннүгийн үеийн ховор нандин олдворуудаа авчраад Чингисийн музейдээ дэлгэвэл наад зах нь л Монголыг зорьж ирэх жуулчдын тоонд нөлөөлнө дөө.

Д.Батболд, Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 10 цаг 44 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 11 цаг 21 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 11 цаг 47 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 11 цаг 58 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 12 цаг 4 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 12 цаг 10 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 12 цаг 15 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 12 цаг 19 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 15 цаг 51 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 15 цаг 54 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 15 цаг 55 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 16 цаг 0 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 16 цаг 3 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 16 цаг 6 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 17 цаг 17 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 18 цаг 11 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top