x

Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай

Ерөнхий сайд, эрх баригч МАН-ын дарга асан Л.Оюун-Эрдэнийн телевизэд өгсөн бүтэн зургаан цагийн ярилцлагыг үзсэн иргэдийн дүгнэлтүүд цахим хуудсыг дүүргэж байна. Олон нийтийн илэрхийлж байгаа дүгнэлт, сэтгэгдлүүдийг харахад Л.Оюун-Эрдэнийг зөв, сайн ярилаа гэхээс илүүтэйгээр доромжилсон, шүүмжилсэн, харлуулсан, хэлсэн үг, байгаа байдлыг нь инээд наргиан болгож маазрах нь их юм. Матарлах нь ч байх шиг. Харин учир мэдэх хүмүүс түүний ярианд авч гээхийн ухаанаар хандан айхтар сүрхий яриа боллоо, ард түмэнд сайн мессэж өглөө гэж байна.

Юуны өмнө өнгөрсөн болоод одоо болж буй улс төрийн өрнөлд есөн сар дуугараагүй, байр сууриа илэрхийлээгүй явсан “итгэл даагаагүй” Ерөнхий сайдын хэлэх үг ямар байх бол гэсэн иргэдийн хүлээлтэд цэг тавьсан ярилцлага боллоо. Тэгэхээр уг ярилцлагаас ямар дүгнэлт хийж болох вэ. Хамгийн гол пойнт нь сүүлийн 10 гаруй жил төрийн эрхийг дангаараа барьсан Ардын нам дотооддоо айхавтар гүн гүнзгий хагаралтай байгааг олон нийт мэдэж авлаа. 60 тэрбумаас эхэлсэн Ардын намын хагарал 40 их наядын нүүрсний хулгайгаар улам гүнзгийрч гэдгийг мэдлээ. Энэ олон хулгай, луйвраасаа салах Ардын намынхны ганц гарц боломж нь тэд эвлэлдэн нэгдэх юм. Гэхдээ намын дарга асан Л.Оюун-Эрдэнийн хэлж байгаагаар Ардын намынхан нэгдэхээсээ нэгэнт өнгөрсөн бололтой. Энэ бол ард түмний хувьд сайн мэдээ гэж хүлээж авах нь тун зөв.

Нөгөөтэйгүүр МАН доторх хуваагдсан фракц эвлэрээд хулгайгаа нууя гэж оролдвол тэдний дунд “яс хаях”, хулгайг нь сануулах улстөрчид ч цөөнгүй байна. Тухайлбал, Л.Оюун-Эрдэнийн фракцын 20 орчим гишүүн парламентад бий. Гадна талд сөрөг хүчний 42 гишүүн мөн парламентад суудалтай бусад жижиг намуудын төлөөлөл ч байна. Ингээд бодоход энэ парламентын үед лав Ардын нам хаашаа ч хөдөлж чадахааргүй болжээ. Энэ ард түмэнд хүрч байгаа бас нэг сайн мэдээ юм. Өөрөөр хэлбэл, Ардын намынхны хагарал гүнзгийрэх тусам л ард түмэнд ашигтай байна гэсэн үг.

Хэрэв эд нар эвлэлдээд, нэгдээд ирвэл цаагуураа ямар том хулгай хийдгийг Монголын ард түмэн мэдэж байгаа. Тиймээс хулгай луйвар, аливаа улс төрийн зодоон бүхэн нь л олон нийтийн нүдэнд ил байж яг одоогийнх шиг хэрэлдэж, алалцаж л байвал ард түмэнд ашигтай байх юм. Хамгийн гол айдас энэ нам дарангуйлал тогтоох вий гэсэн хардлага байв. Одоо бол тэр талаар бодолтгүй болжээ. Үүнийг ч Оюук хэлэх шиг боллоо. Ардын нам эвлэрч, нягтарсан цаг үед ард түмэн айх айдастайгаар дарангуйлал руу орж явсан. Нэг хэсэг Н.Энхбаяраа Монголын хаан гэж яригддаг болтлоо Ардын намын нягтрал хүчээ авч байсан цаг саяхан. Тэр үед эрх мэдэлтнүүдээ бурхан багш шиг санаж мөргөж, мөлхөж орж үг сургаалыг нь сонсдог байсан гэдэг нь худлаа биш...

Э.Мөнхтүвшин, Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 10 цаг 49 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 11 цаг 26 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 11 цаг 52 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 12 цаг 3 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 12 цаг 9 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 12 цаг 15 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 12 цаг 20 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 12 цаг 24 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 15 цаг 55 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 15 цаг 59 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 16 цаг 0 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 16 цаг 5 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 16 цаг 8 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 16 цаг 11 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 17 цаг 22 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 18 цаг 16 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top