x

Прокуророос авлига, хүн амины зэрэг 318 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв

Прокурорын байгууллага 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 13-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 48,436 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1,637 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 603 хэрэг шинээр нээж, 318 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 150, Өмчлөх эрхийн эсрэг 87, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 55, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7, Хүний амьд явах эрхийн эсрэг, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг тус бүр 4, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг, Эдийн засгийн гэмт хэрэг тус бүр 3, Авлигын эсрэг 2, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг, Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт тус бүр 1 яллах дүгнэлт үйлдсэн байна.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 150 гэмт хэргээс дурдвал, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан 6, хүндэвтэр хохирол санаатай учруулсан 23, хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан 1, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан 119, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 1 хэрэг байна.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал

- Г.Ж, М.Д, Т.Т нар нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий компанийн хүсэлтээр Богдхан уулын дархан цаазат газарт 7954.7 м2 талбай бүхий газрыг ашиглах эрх олгох нөхцөлийг бүрдүүлж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- С.Э, Ц.Э, Б.А нар нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Ө.Э, Ж.М, Б.Б нартай бүлэглэн "Цахим эрүүл мэнд" төслийн хүрээнд "Эрүүл мэндийн мэдээлэл солилцооны платформ" боловсруулж, хөгжүүлж, хэрэгжүүлэх 6 сая ам.долларын гэрээт ажлын гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч компаниудад эдийн засгийн давуу байдал бий болгосон, гэрээний хэрэгжилт хангалтгүй байхад хууль бусаар нөлөөлж, үлдэгдэл төлбөр 1,1 сая долларыг төсвөөс гаргуулан улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Б.Н нь гадаадын хөрөнгө оруулалттай компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа ашиг хонжоо олох зорилгоор өөрийн хамаарал бүхий компанитай худалдах, худалдан авах гэрээг байгуулан байгууллагын өмчлөлийн машин механизмыг шилжүүлж, компанид 170 сая төгрөгийн хохирол учруулсан, мөн нэр бүхий компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа ажил гүйцэтгэсний төлбөр болон гэрээний төлбөрийг өөрийн хамаарал бүхий компани руу шилжүүлсэн, байгууллагын эзэмшил бүхий орон сууц, конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлсэн зэргээр тухайн компанид 6,5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Б.О нь гадаад улсад үйлдвэрлэсэн, Монгол Улсад худалдаалах зөвшөөрөлгүй нэр бүхий эмийг улсын хилээр нэвтрүүлэн, бусдад худалдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Хууль бусаар эм, эмийн түүхий эд, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхэд,

- М.Б нь 2026 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр нэг гэр бүлийн хоёр хүн болох жирэмсэн эмэгтэйг 4 настай хүүхдийнх нь хамт амь насыг нь хохироосон, мөн 3 настай хүүхдэд хүнд гэмтэл учруулж, алахыг завдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг (Бага насны хүүхдийг алах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Ш.М, Н.Э нар нь бүлэглэн бага насны хүүхэд буюу 14 насанд хүрээгүй, хохирогч нарыг хүчиндсэн, цахим орчинд хуурамч хаяг нээн, "санхүү авна" гэх зарыг байршуулж, нэр бүхий зочид буудлуудад 16 насанд хүрээгүй хохирогч нарыг бусдад биеийг нь үнэлүүлж, өөртөө ашиг олж, худалдаалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг (Бага насны хүүхдийг хүчиндэх), Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг, 2.2 дахь хэсэг (Хүн худалдаалах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж, гэм буруутай гэж үзвэл хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулдаг хуулийн зохицуулалттай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Боловсрол, эрүүл мэндийн салбарт БНСУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 5 цаг 45 мин “Blue Origin” компанийн “New Glenn” пуужин туршилтын үеэр дэлбэрчээ 5 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан 9 цаг 12 мин Дэлхийн нүүдэлчдийн спортын VI наадамд 50 улс оролцохоо баталжээ 9 цаг 12 мин Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 9 цаг 17 мин Эхний таван сард 680 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ 9 цаг 18 мин Алтай хотхоноос Нарны хороолол хүртэлх авто замыг 2026 онд нээнэ 9 цаг 21 мин Алхах замыг маань засаагүй О.Энхбаатар албан тушаалын замдаа амьсгаа дээгүүр явна 11 цаг 43 мин Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа 11 цаг 49 мин Өнөөдөр Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна 11 цаг 50 мин Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 75 хувиар нэмэгдүүлэх хэлэлцээрийн явцыг дүгнэв 11 цаг 51 мин Уурхайн өрөмдлөгийн цооногт унасан 3 настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байна 11 цаг 52 мин Нэгнийхээ амиар өргөл өргөчихөөд ирдэг нийслэлийн дарга нарын тансаг аялал 11 цаг 57 мин Орон сууцыг давхардуулан зарахыг таслан зогсоох хуулийн төсөл өргөн мэдүүллээ 13 цаг 31 мин Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байгуулахаар тохиролцлоо 13 цаг 31 мин Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Сингапур, Хонконгийн багтай нөхөрсөг тоглолт хийнэ 13 цаг 31 мин Үндэсний бөхийн энэ улирлын сүүлийн барилдаанууд болно 13 цаг 32 мин Монгол Улсын хүн амын 36.1 хувийг хүүхэд эзэлж байна 13 цаг 32 мин Боловсролын сайд Л.Энх-Амгалан БНСУ-ын Элчин сайдтай уулзаж, боловсролын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 13 цаг 35 мин Хүүхдийн баяраар Сүхбаатарын талбай орчмын зарим замыг хаана 13 цаг 35 мин
iИх уншсан
А.Баатархуяг: Дараагийн Ерөнхийлөгч С.Баярцогт байх магадлал... Нүдний булай болж ханахгүй юм аа, энэ Путин Д.Энхтүвшин: Эдийн засаг дахь төрийн оролцоог хумьж байж тат... Улс төрийн зарим үйл явдлын талаарх тамхины цэгийн тайлбар м... Улстөрчдийн “зодооны цус” хууль хяналтын байгууллагууд руу “... Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Цэцийн үнэтэй Ерөнхий шүүгч, парламентын үнэтэй Ерөнхийлөгчт... Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... Т.Даваадалайгийн цагдан хориог цуцлуулахаар шүүхэд ханджээ НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хү... Өмнөговь аймаг жилд 500,000 тарьц бойжуулах хүчин чадалтай д... Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд анх удаа "Реал Мадрид"-ы... Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Кими Антонелли Формула-1-ийн Канадын Гран-Прид түрүүллээ Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан...
Top