x

Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Э.Төрбаяр Тайландын Хаант улсын “Иргэний нисэхийн сургалтын төв” (CATC)-ийн захирал бөгөөд Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга хатагтай Пукканут Макчоую-тай Бангкок хотноо харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичиг нь хоёр улсын иргэний нисэхийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, сургалт, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж буй юм.

Санамж бичигт тусгаснаар Монгол Улсад агаарын навигацийн чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн дараах төсөл, хөтөлбөрүүдэд ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх, давтан сургах боломж нээгдэж байна. Үүнд:

  • “Улаанбаатар бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын шинэ төв”

  • “Сайншанд бүсийн нислэгийн удирдлагын хоёр дахь төв”

  • “Нислэгийн хөдөлгөөний алсын удирдлагын төв”

  • “Чөлөөт агаарын зай – FRA” зэрэг хөтөлбөр багтжээ.

Хамтын ажиллагааны хүрээнд:

  • Нисгэгч, нислэгийн хөдөлгөөний удирдагч

  • Аэродром, агаарын навигаци, нисэхийн аюулгүйн хамгаалалт хариуцсан мэргэжилтэн бэлтгэх

  • Одоо ажиллаж буй мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх богино, дунд, урт хугацааны сургалт

  • Сургалтыг Тайландын CATC төвд болон Монгол Улсад зохион байгуулах боломж бүрдэж байна.

Энэхүү санамж бичиг нь Монголын иргэний нисэхийн салбарын хүний нөөцийн тасралтгүй хөгжлийг хангах, олон улсын стандарт шаардлагад нийцсэн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд чухал алхам болж байна.

Эх сурвалж: Иргэний нисэхийн ерөнхий газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Зөвшөөрөгдсөн зам, гүүрийг ашиглахыг зөвлөж байна 38 мин Өнгөрсөн долоо хоногт нийслэлд 9 объектын гал түймрийн дуудлага бүртгэгдлээ 40 мин Хуульд нийцсэн намууд төрийн шууд бус дэмжлэг авах эрхтэй 43 мин Афганистаны зүүн нутгаар 6.0 магнитудын газар хөдлөлт боллоо 45 мин Дуатлоны Азийн цомын тэмцээн Монголд болно 46 мин Монгол-Шинэ Зеландын парламентын харилцааг бэхжүүлэх айлчлал эхэллээ 47 мин ӨНӨӨДӨР: Эх хэлээ эрхэмлэхийн үнэ цэнийг танилцуулна 50 мин АН-ынхан МАН-ынханд хичээл заав 57 мин 2025-2026 онд 668 цэцэрлэг, 326 сургууль ажиллана 1 цаг 3 мин БИД ЯЛАВ 1 цаг 15 мин Ардчилсан намын даргаар О.Цогтгэрэлийг сонголоо 1 цаг 24 мин В.Путин Армений Ерөнхий сайд болон БНХАУ-ын даргатай уулзжээ 1 цаг 30 мин Ши Жиньпин, Н.Моди нар уулзав 1 цаг 35 мин АНУ, Өмнөд Солонгос хоёр худалдааны дайнаас зайлсхийж чадлаа 1 цаг 45 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтлаа 1 цаг 53 мин Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй... 2 цаг 29 мин УБЦТС: Энэ долоо хоногт хийгдэх засварын хуваарь 2 цаг 43 мин Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан 3 цаг 3 мин Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үйлсэд нэгдлээ 2025-08-29 Замын түгжрэлийг бууруулах чиглэлээр холбогдох байгууллагууд ажлын хэсэг байгууллаа 2025-08-29
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... ЛУИЗ Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ ABU Robocon 2025 тэмцээнд 13 орны шилдэг багууд өрсөлдлөө Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохи... АНУ-ын Конгресс Монголын ардчиллыг дэмжсээр ирснийг онцлов Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа Теннисний домогт Федерерийн хөрөнгө 1.1 тэрбум ам.долларт хү... УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын төлөөлөгчидт... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө Трамп Балтиморт цэрэг оруулахаа мэдэгдэж маргаан дагуулав Дээд боловсролын шинэчлэл, бүтээн байгуулалтын санхүүжилтийн... Насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унахаас сэргийлэх ар... Монголын 50 бизнес эрхлэгч эмэгтэй WEIDE сангийн дэмжлэгт ха... 539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш х...
Top