Төгрөгийн хадгаламж энэ оны хоёрдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 26.6 их наяд төгрөг болжээ.
Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 19.9 хувь буюу 4.4 их наяд, өмнөх сарынхаас 2.4 хувь буюу 615.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Төгрөгийн хадгаламжийн 82.8 хувь буюу 22 их наяд төгрөг нь иргэдийн, 17.2 хувь буюу 4.6 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.
Харин валютын хадгаламж 5.3 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.8 хувь буюу 561.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, өмнөх сарынхаас 5.2 хувь буюу 291.9 тэрбум төгрөгөөр багассан ажээ.



