x

Онцгой байдлын байгууллагын зургаан алба хаагч хурандаа цол хүртлээ

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Онцгой байдлын байгууллагаас 6 хурандаа цолтон төрөн гарлаа.

Тодруулбал, ОБЕГ-ын Захиргаа эрхзүй, хүний нөөцийн газрын Эрүүл мэнд, сэтгэлзүйн хэлтсийн дарга, дэд хуранддаа Д.Хонгор, Гамшгаас хамгаалах сургалтын газрын Гамшгаас хамгаалах сургалтын хэлтсийн дарга, дэд хурандаа М.Батмөнх, НОБГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Оюунболд, Баруун бүсийн-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Г.Нэргүй, ДХИС-ийн Онцгоой байдлын сургуулийн Эдийн засаг, нөөцийн удирдлагын тэнхимийн профессор С.Байгалмаа нар тус тус хурандаа цол хүртлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 136 дугаар зарлигаар батлагдсан "Цэргийн алба хаагчдад цэргийн цол олгох журам"-ыг үндэслэн ахлах офицерын хурандаа цолыг ЗХЖШ-ын даргын тушаалаар жилд хоёр удаа олгодог болсон билээ.

Цол олгох үеэр ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба хэлсэн үгэндээ "Хурандаа цол нь дэлхийн улс орнуудын армид байдаг ахлах офицерын эрхэм дээд цол юм. Та бүхэнд хурандаа цолны нэр хүндийг өргөж явах өндөр хариуцлага ноогдож байна. Та бүхэн Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин болон төрийн цэргийн байгууллагуудад шат дараалсан албан тушаалуудыг хашиж, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдлын төлөө өөрийн мэдлэг боловсрол, ажлын туршлага, зүрх сэтгэлээ дайчлан, өргөсөн тангарагтаа үнэнч байж албан тушаалын шаардлага, шалгуур үзүүлэлтээ ханган энэхүү цолыг хүртэж байна. Энэхүү эрхэм цолонд хүрэхэд та бүхний найдвартай ар тал болсон гэр бүлийнхэнд тань баяр хүргэж, талархал илэрхийлье" хэмээн онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top