x

ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх нь буруу

МЭДЭГДЭЛ

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар "Хөгжлийн банк"-ны гэх тодотголтой, 42 хүн болон 3 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл, хэргийн оролцогчийн гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд, зарим шүүгдэгч, хуулийн этгээд болон хуулийн этгээдийн удирдлагад холбогдох гэм буруугийн асуудлыг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэжээ.

Сүүлийн өдрүүдэд шүүгдэгч Н.Алтанхуягт холбогдох хэргийг өмнө нь цагаатгаж шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн хэргийг дахин шийдвэрлэхдээ өөр шийдвэр гаргасан байдлыг улс төрийн агуулгатайгаар холбон мэдээлж байгаа нь олон нийтийг төөрөгдүүлсэн, шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдалд халдсан үйлдэл гэж Шүүхийн ерөнхий зөвлөл үзэж байна.

Шүүгч өөрийнхөө өмнө гаргасан шийдвэрийн эсрэг шийдвэр гаргасан тохиолдол нь шүүхийн практикт цөөнгүй гардаг бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь хуульд заасан журмын дагуу дээд шатны шүүхэд гомдлоо гаргаж хянуулах бүрэн эрхтэй. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь хэргийн бодит байдлыг тогтоох, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, эрүүгийн хэргийг хөдөлбөргүй нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх зарчмыг хангах зорилготой байхад үүнийг улс төрийн агуулгаар тайлбарлах нь шүүхэд итгэх иргэдийн итгэлд том сөрөг нөлөө үзүүлнэ.

Шүүх Н.Алтанхуягт холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлээгүй буюу түүнийг гэм буруутай эсэхийг дүгнээгүй, шүүхийн процесс үргэлжлэн явагдаж байна.

Шүүхийн ерөнхий зөвлөл нь иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хүндэтгэн үздэг. Гэвч шүүхийн үйл ажиллагаа, шүүхийн шийдвэрийн талаарх мэдээлэл нь үнэн зөв, бодитойгоор олон нийтэд хүрэх ёстойг онцлон тэмдэглэж байна.

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп Ираныг сүрдүүлсний дараа нефтийн үнэ огцом өслөө 13 цаг 47 мин Ерөнхий сайд Н.Учрал Австралийн Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав 13 цаг 48 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа 13 цаг 49 мин Яармагийн авто замаас Арцатын зам хүртэл 350 метр шинэ зам барина 13 цаг 50 мин Яармагт 312-р сургууль, цэцэрлэг хүртэл шинэ авто зам барина 13 цаг 51 мин Япон улсын тусламжаар бүтээсэн байгалийн ухааны сургалтын хэрэглэгдэхүүнийг ЕБС-иудад гардууллаа 13 цаг 54 мин Монгол Улс Казахстантай харилцаагаа өргөжүүлж, худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэхээр тохиролцов 13 цаг 54 мин Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж эхэлжээ 13 цаг 56 мин "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж үзэв 14 цаг 47 мин Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл дутуу байдагтай холбоотой “давхар татвар” болж, үнэ өсөх нөлөө үзүүлдэг 14 цаг 55 мин Улаан буудайн элит үрийг 30 хувийн урьдчилгаа төлбөртэй худалдаж байна 15 цаг 50 мин Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 17 байр ахиж, 85 дугаарт жагсав 15 цаг 58 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Австралийн Элчин сайдтай уулзлаа 15 цаг 59 мин Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 16 цаг 5 мин Улаанбаатар хотын нийтийн аж ахуйн үйлчилгээнд 40 шинэ техник хүлээж авлаа 16 цаг 7 мин Иргэдэд үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгөх өдөрлөг болно 16 цаг 8 мин Уур амьсгалын өөрчлөлт, мал аж ахуйн сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 18 цаг 29 мин Нийтийн тээвэрт буухдаа карт уншуулах шаардлагагүй боллоо 18 цаг 30 мин Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлнэ 18 цаг 30 мин Канад улс Ираны хөлбөмбөгийн холбооны удирдлагуудыг хилээр нэвтрүүлэхээс татгалзжээ 18 цаг 32 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг ... Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олго... Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламе... Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримы... АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний ... Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ... Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг дав... Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 2... Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны ца... Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ р...
Top