x

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих уулзалт боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн талаарх хөтөлбөр, арга хэмжээг танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт зохион байгууллаа.

Уулзалтыг нээж Гэр, бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Солонгоо үг хэлсэн бөгөөд тус яамны Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн хэлтсийн дарга А.Хишигбаяр, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дэд дарга М.Явуухулан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн дарга Ц.Ганчимэг нар болон бусад холбогдох албан хаагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл бүхий 80 гаруй хүн оролцсон.

Уулзалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар төрөөс баримталж буй бодлого үйл ажиллагаа, түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр болон цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, ажил хөдөлмөр эрхэлж буй сайн туршлагаас танилцуулсан.

Үндэсний статистикийн хорооны 2024 оны мэдээгээр Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 107.9 мянган хүн байгаагаас хөдөлмөрийн насны 89.6 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Үүнээс 18.1 хувь буюу 16.2 мянган хүн хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд Нийслэлд 4.5 мянган, орон нутагт 11.6 мянган хүн хөдөлмөр эрхэлж байна.

Засгийн газар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар онцгой анхаарч, тэднийг дэмжих, ажил хөдөлмөрт тогтвортой хамруулахын төлөө тууштай ажиллаж байгаа бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн түвшнийг нэмэгдүүлэхийн тулд цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүднээс 2025 оныг "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил", 2026 оныг "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил" болгон тус тус зарласан.

Энэ хүрээнд бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжих, ажил хөдөлмөр эрхлэх, тэдний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг борлуулах чиглэлээр олон талт арга хэмжээг зохион байгуулж, иргэд олон нийтийн ойлголт хандлагыг нэмэгдүүлэх сургалт, нөлөөллийн ажлыг тогтмол хийж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top