x

Украин дроноос хамгаалах туршлагаа хуваалцсаны хариуд мөнгө, технологи хүсэж байна

Ираны камиказе дронуудаас хамгаалах туршлагыг нь судлахаар Ойрх Дорнодын орнууд хүсэлт гаргасантай холбогдуулан Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэхдээ, тус бүс нутагт үзүүлсэн тусламжийнхаа хариуд бид мөнгө болон технологи авахыг хүсэж байна гэжээ.

Тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, эдгээр улсын дроны эсрэг хамгаалалтад үнэлэлт дүгнэлт, зөвлөгөө өгөхөөр гурван багийг Ойрх Дорнод руу илгээснийг дурдав. Энэ долоо хоногийн эхээр мэргэжилтнүүдийг Катар, Арабын Нэгдсэн Эмират Улс, Саудын Араб болон Иорданд байрлах АНУ-ын цэргийн бааз руу илгээсэн байна.

"Энэ бол байлдааны ажиллагаанд оролцож байгаа хэрэг биш. Бид Ирантай дайтаагүй" гэж Зеленский хэлжээ. Персийн булангийн орнуудтай дроны салбарт урт хугацааны гэрээнүүдийг байгуулах боломжтой бөгөөд үзүүлэх тусламжийнхаа хариуд Украин юу авах талаар хэлэлцэх шаардлагатай. Бидэнд технологи болон мөнгөний аль аль нь чухал байна" хэмээн тэрбээр онцоллоо.

Персийн булангийн орнууд Ираны “Шахед” дронуудыг устгахын тулд агаарын довтолгооноос хамгаалах нөөц хэрэгслүүдээ шавхаад байгаа юм. Харин украинчууд Оросын дронуудыг устгахдаа жижиг дрон болон долгион сарниулагч төхөөрөмж зэрэг хямд өртөгтэй зэвсгүүдийг ашигладаг байна. АНУ төдийгүй Европ, Ойрхи Дорнод, Африкийн орнууд ийм төрлийн халдлагатай хэрхэн тэмцэх талаар Украинаас тусламж хүссэн гэдгийг Зеленский өмнө нь мэдэгдэж байсан юм.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дроныг устгахад Украины тусламж хэрэггүй гэж мэдэгджээ. Киевийн зүгээс хэдэн сарын турш байгуулахаар эрмэлзэж буй дроны томоохон хэлэлцээрт Вашингтон яагаад гарын үсэг зурахгүй байгаагийн учрыг мэдэхгүй байгаагаа Зеленский хэлээд, хэлэлцээр байгуулагдах эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлэв. Тэрбээр хэлэхдээ "бид 35-50 тэрбум ам.долларын гэрээ байгуулахыг хүссэн" гэлээ. Мөн Киевийн зөвшөөрөлгүйгээр дроны эсрэг төхөөрөмж нийлүүлэх хэлэлцээ хийхийг оролдсон гадаадын улсуудын засгийн газрууд болон Украины зарим компанийг Зеленский буруутгасан байна.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 22 цаг 43 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top