x

Чингис хааны АРМИЙН ШИНЭЧЛЭЛ

Хууль зүйн ухааны доктор Б.Ган-Очир Чингис хааны армийн шинэчлэлийн талаар бичиж буй судалгааны бүтээлээ нүүр номд хуваалцсаныг уншигчиддаа хүргэж байна.

Өнөөдөр ирэх 7 хоногт дуусгах Чингис хааны АРМИЙН ШИНЭЧЛЭЛ хэмээх сэдвийг бичиж байна.

Уг сэдэв бол зөвхөн өнгөрсөн үеийн ялалт, сүр хүч, алдар нэрийг тоочих төдийд бичигдэж болохгүй. Эсэргээрээ монгол төрийн нэгэн гол эх сурвалжийг тайлах, нүүдэлчдийн задармал ертөнц хэрхэн зохион байгуулалттай төрийн хүч болсон, үүгээр дамжин өнөөдрийн Монгол Улсын аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого, төрийн сахилга, үндэсний ухамсрын асуудал хаачих ёстойг эргэцүүлэх болно.

Иймээс Чингис хааны армийг судлахад бахархлын хэлээр хэт дэврэн бичихгүй, хуурай баримтын түвшинд агшаахгүйн тулд дараахь гурван асуултыг асуулаа.

1. Яагаад Чингис хааны цэргийн шинэчлэл түүхэн хувьд онцгой байсан бэ?

2. Яагаад энэ нь энгийн нэг байлдан дагууллын амжилт биш, иргэншлийн шинэ шат байсан бэ?

3. Яагаад энэ сэдэв өнөөдөр ч монголчуудын хувьд чухал асуудал хэвээр байна вэ?

ЯАГААД ХЭМЭЭХ АСУУЛТ…

Чингис хааны армийн тухай бичихдээ судлаач хүн “юу болсон бэ”, “яаж болсон бэ” гэдэг асуултын цаана заавал ЯАГААД БОЛСОН БЭ гэдэг асуулттай тулах ёстой. Яагаад тэр үед тал нутаг овогт тулгуурласан дайчдын ертөнцөөс илүү хууль, сахилга, чадвар, мэдээлэл, хөдөлгөөний нэгдмэл төрийн машин болох эрэлттэй байсныг харах хэрэгтэй.

Энэ эрэлтийн харж Чингис хааны армийг судлана гэдэг нь морь, нум, довтолгооны тухай бичихээсээ өмнө төр хэрхэн бий болсон бэ, үнэнч байдал хэрхэн хувийн шүтлэгээс институцийн сахилга болсон бэ, цэрэг арми хэрхэн төрийн сурвалж болсон бэ гэдгийг тайлбарлах ёстой гэсэн үг. Чингис хаан зүгээр нэг арми босгоогүй, төр босгосон юм.

ЦЭРГИЙН ТҮҮХИЙН ХҮРЭЭГ ЭВДЭЖ ХАРАХ…

Иймээс Чингис хааны армийг зөв судлахын тулд цэргийн түүх гэсэн хүрээг зориуд эвдэх шаардлагатай.

Аравтын системийг зөвхөн цэргийн нэгж гэж уншихгүй төрийн удирдлагын нэгж мөн гэж, үнэнч байдлыг хаанд үнэнч гэж ойлгохгүй нийтийн журамд захирагдах шинэ улс төрийн ёс гэж үзэх хэрэгтэй. Олз хуваарилалтыг эд хөрөнгийн асуудал гэж багасгахгүй, шударга төрийн эхлэл, дотоод задралаас сэргийлэх механизм гэж тайлбарлах ёстой.

Тагнуулыг зөвхөн дайсны мэдээ олох арга гэж дутуу харалгүй, мэдээлэлд суурилсан засаглалын урьдчилсан хэлбэр гэж дүгнэх ёстой. Логистикийг зөвхөн хоол хүнсний асуудал гэж дутуу ойлгохгүй эзэнт гүрнийг хөдөлгөөнөөр холбох дэд бүтэц гэж харах хэрэгтэй.

Иймээс Чингис хааны армийн тухай судалгаа маань цэргийн байгуулалтыг төрийн хувьсгал, нийгмийн дахин зохион байгуулалт, иргэншлийн шинэ шаттай холбон тайлбарласан судалгаа байх болно.

АРМИЙН “ҮНЭНЧ” БАЙДАЛ…

Үнэнч хэмээх үгийг монголчууд их ярьдаг ч, гүнзгий тайлбарлах нь ховор. Чингис хааны тогтолцоонд үнэнч байдал дөрвөн давхар утгатай болсон гэж үзэж болно.

1. Хувь хүнд биш, нийт зорилгод үнэнч байх.

2. Овогт биш, хуульд үнэнч байх.

3. Дур зорго биш, шударга хуваарилалтад үнэнч байх.

4. Амь насандаа биш, үүрэгт үнэнч байх.

Хэрэв бид ингэж харахгүй бол хааныхаа байгуулсан хүчийг ердөө л “хаандаа үнэнч морьтонгууд” гэж дордуулж ойлгоно. Үнэн хэрэгтээ Чингис хааны байгуулсан арми нь хааны хүслийг дагасан сүрэг бус, харин хууль, үүрэг, шударга хуваарилалт, хамтын зорилгын өмнө өөрийгөө захируулсан улс төрийн шинэ соёлыг бүтээсэн явдал байв. Энэ бол цэрэг судлалын төдийгүй төрийн философийн асуудал мөн.

ДЭЛХИЙН СТАНДАРТАД…

Чингис хааны армийн судлагааг дэлхийн хүлээн зөвшөөрүүлэхийн тулд түүнийг бусад армитай зөвхөн “хэн хүчтэй байсан бэ” гэсэн бүдүүн хэмжүүрээр харьцуулж бичихгүй болно. Эсэргээрээ Чингис хааны логик юугаараа илүү байсан бэ гэдэгт хариулна.

Александр шийдвэрлэх тулалдааны суутан байсан. Ром инженерчлэл, сахилга, дэд бүтцийн суутан байсан. Наполеон масс дайчилгаа, их буу, маневрын суутан байсан. Харин Чингис хаан урьд хэзээ ч байгаагүй хөдөлгөөнт төр, нэгдсэн өртөө, тагнуулын мэдээлэл, шударга меритизм, хөнгөн логистик гээд НЭГДСЭН КАМПАНИТ ажлыг бүхэлд нь зурдаг суутан байсан.

Кампанит ажил гэдэг нь Александар шиг зөвхөн тулалдааны талбарт ялахгүй - кампанит орон зайг бүхэлд нь удирдаж тулаанаасаа өмнө ялсан байхыг хэлнэ.

Кампанит ажил гэдэг Ром шиг дэд бүтцээр эзэнт гүрэн байгуулахгүй дэд бүтэцгүй байсан ч хөдөлгөөнөөр эзэнт гүрэн байгуулж харьцангуй давуу талаа хөгжүүлэхийг хэлнэ.

Кампанит ажил гэдэг Наполеон шиг зөвөн их хүчийг төвлөрүүлж ялдаг байсан биш хүчийг тараан байршуулж, хурд ба мэдээллээр нэгэн зэрэг ялдаг байсныг хэлнэ.

Ингэж бичвэл хожим дэлхий дахины уншигчид Чингис хааны армийг романтик магтаалын биш, түүхэн логикийн түвшинд ойлгох болно.

ОРЧИН ҮЕИЙН УНШИГЧ НАРТ…

Чингис хааны армийн тухай орчин үеийн уншигчийн сонирхлыг хамгийн их татах сэдвийн нэг бол тагнуул, сэтгэл зүйн дайн, мэдээллийн урлаг юм. Гэвч үүнийг ч бас хэт сенсаацтай болгож болохгүй. Тиймээс энэ судалгаагаар тагнуулын асуудлыг гурван түвшинд авч үзэх болно.

1. Мэдээлэл цуглуулах: зам, ус, хотын хамгаалалт, дайсны хүч, дотоод задрал, улс төрийн уур амьсгал.

2. Сөрөг тагнуул: өөрийн хүч, чиглэл, төлөвлөгөөг нууцлах, дайсныг төөрөгдүүлэх.

3. ПР : нэр хүнд, айдас, цуурхал, зориудын ухралт, ташаа төсөөлөл дээр ажилладаг сэтгэл зүйн дайн.

Чингис хааны армийг ойлгохын тулд эдгээрийг тус тусад нь хараад зогсохгүй, нийлмэл систем гэж ойлгох шаардлагатай. Монголын арми зөвхөн сум, сэлмээр байлдаагүй, тэд мэдээлэл, айдас, нэр хүнд, хурд гэсэн үл үзэгдэх зэвсгээр байлдсан. Энэ бол зөвхөн XIII зууны асуудал биш. Энэ бол өнөөдрийн батлан хамгаалах сэтгэлгээтэй ч гүн холбоотой санаа юм.

МЕНЕЖМЕНТИЙН ТУХАЙ

Дайн гэдэг зөвхөн цэрэг, зэвсэг, хоол хүнсний асуудал биш юм. Дайн гэдэг бол цэрэг, зэвсэг, хүнс, морь, цаг хугацаа, зай, замнал, сэлгээ, мэдээний урсгал гээд түмэн янзын хүчин зүйлийг уялдуулан удирдах менежментийн дээд ухаан билээ.

Энэ нь яг л симфони найрал хөгжмийг удирдах урлагтай адил. Найрал хөгжмийн удирдаач олон төрлийн хөгжмийн зэмсгийг нэгэн хэмнэлд нэгтгэн, төгс зохицолтой аялгуу бүтээдэгтэй адил Чингис хааны арми ч мөн адил цэрэг, борц хүнс, олон морь, бэлчээрийн ашиглалт, тарамдсан хөдөлгөөн, өөрөө өөрийгөө тэтгэх тогтолцоо зэрэг түмэн хөгжмийн зэмсэгүүдийг нэгэн зохион байгуулалтанд оруулж, дайны аугаа симфонийг тоглож байсан юм.

Түүнчлэн Монголчууд Ром зэрэг суурин том гүрнүүдийн адил асар их материаллаг дэд бүтэц, бэхлэлт, хот сууринд түшиглэсэн ялалтаар бус тэр л менежментээрээ амьд логистик хөдөлгөөнүүдийг зохион байгуулж ялж байлаа.

Энэ үндсэн ялгааг ойлголгүйгээр Чингис хааны армийн жинхэнэ гүн ухаан, түүний ялалтын нууцыг бүрэн тайлбарлах боломжгүй юм.

МОНГОЛЧУУДЫН ГАРГАДАГ АЛДАА…

Чингис хааны тухай бид судлахдаа магтаалыг хэтрүүлдэг. Мэдээж аугаа түүхээрээ бахархаж бичих ч гэсэн үнэнээс давж болохгүй. Их Засаг хуулийг бүрэн эх хадгалагдаагүй байтал бараг гараараа барьж үзсэн юм шиг бичиж болохгүй. Монголын ялалтыг цөөн элит арми байсан гэж энгийнчилж болохгүй, тооны давуу талыг үүсгэж холбоотонтой хамтарсан үеүд байсан.

Монголчуудын дайныг хүмүүнлэг гэж романтикчилж болохгүй, террор бол бүхий л дайны стратегийн хэрэгсэл байдаг. Тагнуул ба хурд маш чухал байсан ч түүний ард төмөр сахилга, хатуу шийтгэл, өндөр зохион байгуулалт байсан. Тиймээс судалгааны жинг яг энэ болгоомжлолоор хэмжих болно.

ЭХ СУРВАЛЖИЙН ХУВЬД…

Чингис хааны армийг судлахын тулд эх сурвалжийн сахилга баттай байх ёстой. Монгол эх сурвалжаас гадна Тимоти Мэйгний цэрэг, тактик, зохион байгуулалтын нарийн асуудал, Дэвид Морганыг тэнцвэртэй академик суурь, Томас Оллсений эзэнт гүрний захиргаа, хүний нөөц, төрийн бодлогын санаануудыг ашиглах болно. Мөн Никола Ди Космогний нүүдэлчдийн төр, Евразийн урт хугацааны хүрээг харсан судалгаа, Питер Жэксоныг өрнө зүгтэй харилцааг ашиглах болно.

ЭЦЭСТ НЬ…

Чингис хааны армийн тухай удахгүй хүрэх судалгаа маань эх орныхоо армийн цаашдын хөгжилд санаа зовдог хэн бүхэнд: Чингис хааны армийн түүх бол өнгөрсөн үеийн сүр хүчийг бишрэн дурсах дурсамжийн сан биш. Энэ бол төрийг юу хүчирхэг болгодог вэ, үнэнч чанар ямар үед тогтвортой болдог вэ, хууль ямар үед хүч болж чаддаг вэ, мэдээлэл ба хөдөлгөөн яагаад заримдаа төмөр зэвсгээс ч илүү аюултай байдаг вэ, чадвар ба шударга хуваарилалт яагаад эзэнт гүрний суурь болдог вэ гэдгийг бичиж хуваалцах болно.

Чингис хааны жинхэнэ суу заль нь тулалдаанд ялсанд бус, ялалтыг дахин дахин төрүүлдэг институци бүтээсэнд оршино. Иймээс түүний армийг судална гэдэг зөвхөн өнгөрснийг судлах ажил биш. Энэ бол Монголын төр, арми, үндэсний ухамсрын ирээдүйг илүү гүнзгий ойлгох оролдлого хэмээн бичих болно.

Оксфордын их сургууль 2026.03.15

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (197.211.63.123)
    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2026 оны 03 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Сүхбаатар дүүрэг үерийн гамшгийн үед ашиглах гурван мотопомп худалдан авчээ 1 цаг 28 мин Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 1 цаг 34 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 1 цаг 36 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 1 цаг 38 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 1 цаг 39 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 1 цаг 40 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 1 цаг 42 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 5 цаг 30 мин Монголын уран бүтээлчид "Алтан Феми" олон улсын кино наадмаас таван цом хүртлээ 5 цаг 31 мин Экологийн цагдаагийн алба Интерполтой хамтран ажиллах цахим уулзалт хийлээ 5 цаг 32 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн автоматжуулах хэрэгслийг туршлаа 5 цаг 32 мин Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзлаа 5 цаг 32 мин Хотын дарга бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр үүрэг өглөө 5 цаг 33 мин Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах "Wipo" хөтөлбөр хэрэгжинэ 5 цаг 34 мин Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, нийгмийн даатгалын багц хуулиудыг батлахад төвлөрч байна 7 цаг 28 мин Аюулгүй байдал эхний дүрэм 8 цаг 16 мин Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд амжилттай эн зэрэгцлээ 9 цаг 7 мин Хятадын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч "DeepSeek" 7.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ 9 цаг 10 мин Дархан-Уул аймагт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, бог малыг дархлаажуулна 9 цаг 11 мин Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 9 цаг 11 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Аюулгүй байдал эхний дүрэм Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө
Top