x

Япон улсын тусламжаар бүтээсэн байгалийн ухааны сургалтын хэрэглэгдэхүүнийг ЕБС-иудад гардууллаа

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Аll Line Life Net” ТББ, МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургууль хамтран хэрэгжүүлсэн “Байгалийн ухааны боловсролын чадавх, үр өгөөжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд зохион бүтээж, үйлдвэрлэсэн сургалтын хэрэглэгдэхүүнийг гардуулах ёслол энэ сарын 29-нд Улаанбаатар хотноо боллоо.

МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуулийн захирал Т.Ганбаатар нээлтийн үеэр хэлэхдээ, “Монгол, Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 50 гаруй жил болж байна. Өнгөрсөн хугацаанд Японы ард түмэн Монгол Улсын бүхий л салбарт дэмжлэг туслалцаа үзүүлж байсны зэрэгцээ боловсролын салбар, тэр дундаа багш, мэргэжилтний хөгжлийг дэмжих, багшийн арга зүйг хөгжүүлэх зэрэг чиглэлээр маш олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.

2011 оноос хойш хэрэгжсэн Монозүкүри төслийн хүрээнд ЕБС-ийн физикийн хичээлийн багаж төхөөрөмжийг зохион бүтээж, түүнийгээ инновац болгон МУБИС-ийн дэргэд гарааны компани байгуулж, тэдгээр багажийг үйлдвэрлэн ерөнхий боловсролын сургуулиудад нийлүүлэх үйл ажиллагаа одоог хүртэл үргэлжилж байна. Тэгэхээр эхний төслийн үр дүн үүгээр илэрч байгаа гэхэд болно.

“Байгалийн ухааны боловсролын чадавх, үр өгөөжийг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлэх болсон гол шалтгаан нь байгалийн ухааны гол суурь үндэс бага ангиас тавигдаж байна хэмээн үзсэн. Өөрөөр хэлбэл, бага ангийн багш физикийн багштай хамтран  хүүхдэд гарын доорх материалаар туршилт хичээлийг зохион байгуулах вэ гэдэг арга зүйг олгож байгаагаараа онцлог юм.

Төслийн хүрээнд буюу сүүлийн гурван жилд 9 төрлийн 8400 гаруй сургалтын багаж хэрэглэгдэхүүнийг бүтээж, ерөнхий боловсролын сургуулиудад түгээсэн байна. Мөн “Сонирхолтой туршилтын лаборатори” гарын авлагыг 2000 хувь хэвлэж, Улаанбаатар хотын номын сангууд болон ерөнхий боловсролын сургуулиудад түгээсэн байна. Үүний зэрэгцээ МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуульд 6 удаагийн сургалтыг зохион байгуулж, 120 ерөнхий боловсролын сургуулийг хамрагдаж сургалтаар эзэмшсэн багаж хэрэглэгдэхүүнийг ашиглаж байна.

Үүний зэрэгцээ орон нутаг дахь ерөнхий боловсролын сургуулиудад энэхүү сургалтыг явуулж, бага ангийн болон физикийн 260 багшийг хамруулж, төдий тооны багаж хэрэглэгдэхүүнүүдийг гардуулсан. Ингэхдээ нэг сургуулийн 300 хүүхдийг хамруулсан фестивал зохион байгуулдаг. Фестивалын үеэр хүүхдүүд гарын доорх материалаар туршилтыг хэрхэн хийх талаар багш нар маань зааж, хүүхдүүд хийсэн бүтээлээ гэртээ авч харьдаг. Гарын доорх материалаар туршилт хийж, түүнийхээ учрыг нь олсон хүүхдүүдийн нүд нь гэрэлтэж, туршилтын хичээл гэж ийм гоё юм байдаг гэдгийг мэдэрдэг нь их чухал.

Сүүлийн хоёр жилд төслийн багийн гишүүд жил бүр Сүхбаатарын талбайд болдог Японы ЭСЯ-наас зохион байгуулдаг “Япон фестиваль”-д оролцож, төслийнхөө үр дүнг танилцуулж, гарын доорх хэрэглэгдэхүүнүүдийг хүүхдүүдэд тарааж, байгалийн ухааныг шинжлэх ухааныг сурталчилж буй” гэлээ.

Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга Харука Кёока, “Японы Засгийн газрын төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх буцалтгүй тусламжийн хүрээнд “Аll Line Life Net” ТББ нь МУБИС-тай түншлэн, Монгол Улсын байгалийн ухааны боловсролын чанарыг сайжруулах, бүтээлч ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулахаар ажиллаж ирсэн юм. Тодруулбал, 9 орчим жилийн хугацаанд 3 үе шаттайгаар төсөл хэрэгжиж, бага дунд ангийн сурагчдад зориулсан байгалийн ухааны хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсруулан тараах, багш нарт заах арга зүйн сургалт зохион байгуулах зэрэг ажлыг хийж ирсэн билээ. Энэ жил 3 дахь шатны төслийн сүүлийн жил бөгөөд сургалтын хэрэглэгчдийг хүлээн өгөхийг хүлээлгэн өгөх ёслол нь өдий хүртэлх үйл ажиллагааны нэгэн чухал үр дүн болж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг Боловсролыг дэмжих жил болгож, боловсролын салбарыг цаашид улам сайжруулж, тогтолцоог бэхжүүлэхэд анхааран ажиллаж байгаа билээ. Иймд энэхүү төслөөр дамжуулан боловсролыг дэмжихэд бага ч болов хувь нэмрээ оруулж чадвал бидний хувьд туйлын нэр төрийн хэрэг болох юм. Сурган хүмүүжүүлэгч та бүхний хүчин чармайлтаар монгол хүүхдүүд өндөр боловсрол эзэмшиж, төслийн үйл ажиллагаагаар дамжуулан Монгол Улсын ирээдүйн хөгжлийг түүчээлэх шилдэг боловсон хүчин болж, төрөн гарна гэдэгт найдаж байна” хэмээв.

Төслийн Ерөнхий зохицуулагч Кидокоро Такуо тус үеэр хэлэхдээ, “Би анх 1972 оны 9 дүгээр сарын 28-нд Монголд хөл тавьж байлаа. Сүүлд 2009 онд намайг Элчин сайдаар ажиллаж байх үед төслийн талаарх санал гарч, төсөл маань албан ёсоор 2011 оны 9 дүгээр сараас эхэлж байв. Өнөөдөр бид сүүлийн сургалтын хэрэглэгдэхүүнээ тарааж байна. Энэхүү төсөл олон хүний тусламж дэмжлэгээр өдийг хүртэл үргэлжилсэн гэлгийг онцлох хэрэгтэй. Өнгөрсөн оны 6 дугаар сард  Боловсролын сайдаар П.Наранбаяр ажиллаж байсан. П.Наранбаяр сайдтай уулзахад уг төслийг үргэлжлүүлэх хүсэлтээ байгаагаа илэрхийлсэн вм. Тиймээс тэрхүү хүсэлтийг бид хүлээн авч, Гадаад явдлын яаманд уламжилсан. Сургалтын хэрэглэгдэхүүн гардаж авч буй багш нар маань Монголын ирээдүй болсон хүүхдүүдэд илүү чанартай сургалтыг хүргэнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Нээлтийн ёслолын дараа төслийн удирдлагууд, мэргэжилтэн багш нар ЕБС-иудын багш нар сургалтын хэрэглэгдэхүүн болон номыг хүлээлгэн өглөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ 13 цаг 43 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн 14 цаг 17 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа 15 цаг 31 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна 15 цаг 48 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт 16 цаг 29 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ 16 цаг 45 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна 16 цаг 52 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн 17 цаг 2 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв 17 цаг 24 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ 17 цаг 29 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 17 цаг 34 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан 17 цаг 37 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? 17 цаг 59 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав 18 цаг 14 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ 18 цаг 35 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно 18 цаг 55 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ 19 цаг 2 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 19 цаг 8 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ 19 цаг 14 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв 19 цаг 21 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өм...
Top