x

Бурхан Харвард руу нүүв

АНУ-ын Марилэнд мужийн Балтимор хотын “Балтиморын нар” гэж орчуулж болмоор өдөр тутмын сонины 1950 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн дугаарт “Бурхан Харвард руу нүүв” хэмээх нэгэн өвөрмөц мэдээ нийтлэгджээ. Америк сэтгүүлчийн “Бурхан” хэмээсэн нь Дилова хутагт юм. 

Дилова хутагт АНУ-д 1949 оны 2 сарын сүүлээр очсон, АНУ-д голдуу Балтимор хотод аж төрж байсан боловч зундаа тэр орчмын бүгчим халууныг тэсэх нэн хэцүү байжээ. Тиймээс 1950 оны зун хойшоо, Бостон хот руу, өөрийн хуурай хүү болох Давид Латтимор буюу Батбилигийнд очиж буй нь энэ юм. Батбилиг тэгэхэд Харвардын оюутан байлаа. Үүнээс хойш буюу 1951-1957 онд Сан Франсискод зусаж, Фердинанд Лессингийн Монгол-Англи толь бүтээх ажилд оролцох болсон билээ. 

Сонины энэ мэдээ хэдий богино боловч Дилова хутагтыг “Бурхан” хэмээсэн, урьдах төрлүүдийг нь тоолон явсаар “1000 гаруй настай” хэмээн тодорхойлсон зэрэг нь АНУ-д тухайн үедээ шинэ содон байсан Буддизмыг олон нийт хэрхэн хүлээн авч байсныг үзүүлэх сэтгүүл зүйн нэг сонин баримт болох юм. Үүнээс гадна Хутагт монгол дээлтэйгээ Балтиморын гудамжаар алхаж байгаад цагаачлалын албаны ажилтанд саатуулагдсан тохиол болсныг ч дурдаж буй нь баримтын талаас ач холбогдолтой юм. 

Сонины мэдээг орчуулж, уг эхийн хамтаар “Өдрийн сонин” болон baabar.mn-ий уншигч танаа өргөн барив.

Мягмарын Саруул-Эрдэнэ. Бурхан Харвард руу нүүв. Baltimore Sun. 1950-03-12

Шашны тэргүүн энд нэгэнтээ цагдаагийн газрыг гайхашруулж байв

Бостон, 3 сарын 11 [Тусгай] – Сая орчим Азичуудын дунд Бурханы хувилгаан хэмээн тооцогддог, нэгэн удаа “сэжигтэй харийн хүн” хэмээн андууран хүргэгдэж,Балтиморын Баруун хойтын цагдаагийн дүүргийг тэр чигээр нь донсолгож байсан Амьд бурхан бээр өдгөө Харвардын оюутны байранд амьдарч сурч байна. Харвардын их сургуулийн дээд зэрэглэлийн дотуур байрнуудын нэг болох Адамс байрны оюутнууд өдрийн хоолны дараалалд улаан шар дээл орхимжоо нөмрөөд, улаан ширхэгтэй эрихээ бариад, хоолны хуванцар тавиурыг түлхэн зогсох 66 настай Дилова хутагтыг гайхан харж зогсоно. Дилова нь Монгол, Төвөд дэх Буддист лам нарын хувьд амьд гэгээн нь ч, кардинал нь ч болох юм. Мөн тэрбээр Хятадын коммунистуудаас зугтаж яваа дүрвэгч билээ.

Бурхан Баруун хойт дүүрэгт

Ноднин тэрбээр АНУ-д дүрвэн ирсэн бөгөөд нэг хэсэг Балтиморт, Жонс Хопкинсын их сургуулийн Уолтер Хайнес Пэйж Олон улсын харилцааны сургуулийн захирал Оуэн Латтимортой хамт амьдарч байжээ.

Өнгөрсөн зун Балтиморын Хойт өргөн чөлөөгөөр урт ногоон дээл, нимгэн цагаан өмдтэйгөө алхаж явахад нь цагаачлалын албатан барьж, цагдаагийн газарт хүргэсэн байна. Балтиморын цагдаагийн хувьд энэ нь түүхэн үйл явдал болсон, анх удаа Америкийн цагдаа Бурханы хувилгааныг байцааж үзсэн нь тэр ажээ. Цагаачлалын ажилтны хувьд бол ихэд ичмээр явдал болсон нь юу гэвэл англи хэлээр бага сагахан ярьдаг Дилова өөрийгөө гэгээнтэн хүн гэдгийг батлан тодорхойлж чадсан юм.

Харвардад тэрбээр Адамс байранд, профессор Латтиморын хүү Давид Латтиморын гэрт сууж байна. Хоёрдугаар курсийн оюутан Дэвид нь Диловын хуурай хүү юм. Залуу Латтимор нь Бээжинд төрсөн, түүний хятад хэлний халти мөлт мэдлэг нь Диловын англи хэлт ертөнцтэй харилцах цор ганц холбоос болж байна.

17 дүрийн дараа

Гэвч Диловын дорнын, нүүр дүүрэн инээмсэглэл, найрсаг эелдэг харц нь нэг байранд аж төрж буй зуу зуун оюутанд үг хэлнээс ч илүү тодорхойг өгүүлж чадах ажээ. Англи хэлээр түүний ойлгодог үгс нь бараг л “hello”, “goodnight”, тэгээд бас зурагчны хүсэх “smile (инээгээрэй!) гэх үг.

Ламын шашинд нэлээд хэдэн “Амьд бурхан” байдаг, Дилова дээд зиндааных нь юм. Лам нар түүний өмнөх дүрүүдийг 17 үе нэрлэсээр “Бурханы биеийн нэгээхэн хэсэг” болсон гэх Гэгээн Диловад хүргэж чаддаг ажээ. Энэ утгаар нь авч үзвэл тэрбээр бараг 1000 настай юм.

(Хойт Америкийн Сонины Холбоо)

М.Саруул-Эрдэнэ /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан, бороо орохгүй 6 мин Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 12 мин Ө.Шижир: Бүлгийн даргын асуудлыг ирэх долоо хоногт шийднэ 20 мин АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Уржигдар 11 цаг 36 мин Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 2026-10-05 СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 2026-10-05 Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 2026-10-05 П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 2026-10-05 Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 2026-10-05 Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 2026-10-05 АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 2026-10-05 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав 2026-10-04 Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
Top