x

Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан ёсоор баталгаажууллаа

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан Улаанбаатар хотноо боллоо.

Хуралдаанаар Эрдэнэтийн-Овооны Оюут ордод 2023–2025 онд гүйцэтгэсэн нарийвчилсан хайгуулын ажлын үр дүнг хэлэлцэн, стратегийн ач холбогдолтойд тооцож, нөөцийг албан ёсоор хүлээн авлаа. Ингэснээр, Эрдэнэтийн-Овоо ордыг “бүлэг орд” хэмээн нэрлэх эрх зүйн үндэс бүрдэж, Монгол Улсад хайгуул нь бүрэн хийгдэж буй зэсийн цөөн ордын нэг болж байна.

Оюут ордын нарийвчилсан хайгуулыг эхлүүлэх шийдвэрийг 2023 оны тавдугаар сарын 02-нд гаргаж, хээрийн ажлыг эхлүүлснээс хойш гурван жилийн дараа буюу яг ой дээр нь үр дүнг тайлагнасан нь бэлгэдлийн ач холбогдолтой үйл явдал болов. Анх батлагдсан геологийн даалгаварт хээрийн ажлыг 36 сарын хугацаанд гүйцэтгэж, түүнээс хойш зургаан сарын дотор тайлан боловсруулахаар тусгасан ч гүйцэтгэгчид уг ажлыг төлөвлөснөөс зургаан сарын өмнө амжилттай дуусгажээ. Судалгааны хүрээнд Оюут уулыг далайн түвшнээс дээш 1408 метрийн өндөрт байрлах бүсэд 930 метр хүртэл гүн өрөмдөн шинжилсэн байна. Үр дүнд нь анх төлөвлөсөн гүнээс хэдэн зуун метрээр илүү гүнд зэсийн хүдэржилт үргэлжилж байгааг тогтоосон нь ордын геологийн боломжийг мэдэгдэхүйц тэлсэн дүгнэлт боллоо.

Нөөцийн хувьд 1990 онд 42 сая тонн хүдэртэй хэмээн үнэлэгдэж байсан Оюут ордын хэмжээг 200 сая тонн хүргэх зорилт тавьж байсан ч геологичид уг үзүүлэлтийг давуулан 404 сая тонн хүдэртэй, дунджаар 0.30 хувийн агуулгатай, 1.2 сая тонн металл зэсийн нөөцтэй болохыг тогтоожээ. Энэхүү нөөцийн тооцоог Канадын NI 43-101 стандартын дагуу боловсруулж, хөндлөнгийн мэргэшсэн экспертүүд хянан баталгаажуулсан байна.

Уг орд өмнө нь, цаашид судлах шаардлагагүй хэмээн үнэлэгдэж байсан ч дэлхийн зах зээл дэх зэсийн үнэ өссөн, мөн Эрдэнэтийн дэд бүтцийн давуу талд тулгуурлан эдийн засгийн хувьд ашиглах боломжтой нь ийнхүү нотлогдож байна. Нарийвчилсан судалгаагаар Оюут ордын хэмжээнд нийт 55 төрлийн эрдэс, 36 элементийн бүрэлдэхүүнийг тогтоож, гидротермаль хувирлын судалгааг газрын хэвлийн орон зайд 11,800 гаруй тоон түвшинд боловсруулсан нь энэ төрлийн судалгаанд шинэ жишиг болж байгааг геологичид онцолжээ.

Түүнчлэн, Орхон–Сэлэнгийн бүс нутагт зэс-молибденийн порфирын төрлийн орд илрүүлэх геологи, геофизик, геохими, структурын шалгуур үзүүлэлтүүд илүү тодорхой болж, Завсар, Өмнөд Оюут, Цагаанчулуут болон гүний талбайнуудад цаашид эрэл, үнэлгээ, урьдчилсан хайгуул хийх боломж нээгдсэнийг онцоллоо. Энэхүү үр дүн нь Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан стратегийн ордуудын хайгуулыг эрчимжүүлэх, нөөцийг тогтоох, ашиглалтад бэлтгэх зорилтын хэрэгжилтийг хангаж буй бодит алхам болж байна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 7 цаг 3 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top