x

Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталжээ

Олон улсын хоригт буй Оросын тэрбумтан Алексей Мордашовтой холбоотой супер дарвуулт онгоц бямба гарагт Ормузын хоолойг гаталсан болохыг хөлөг онгоцны хөдөлгөөний мэдээлэл харуулжээ. Уг онгоц АНУ-Ираны мөргөлдөөний голомт болоод буй, одоогоор хаалттай байгаа уг хоолойгоор дамжин өнгөрсөн цөөн хөлөг онгоцнуудын нэг болсон байна.

"MarineTraffic" платформын мэдээллээр, 500 гаруй сая ам.доллароор үнэлэгддэг, 142 метрийн урттай "Nord" дарвуулт онгоц баасан гаргийн 14:00 цагийн орчимд Дубайн усан онгоцны зогсоолоос хөдөлж, бямба гаргийн өглөө хоолойг гатлан, ням гаргийн өглөө Маскат хотод иржээ.

Олон давхар тавцантай тансаг зэрэглэлийн уг дарвуулт онгоц тус чиглэлээр явах зөвшөөрлийг хэрхэн авсан нь одоогоор тодорхойгүй байна. Вашингтон, Техраны хооронд тогтоосон түр эвлэрэл хэврэгхэн байгаа энэ үед энэхүү стратегийн чухал усан замаар өдөрт маш цөөн тооны, голчлон худалдааны хөлөг онгоцууд дамжин өнгөрч байгаа юм. Хариу арга хэмжээ болгон АНУ-ын талаас Ираны боомтуудыг бүслээд байгаа билээ.

Орос, Иран улсууд эртний холбоотнууд бөгөөд 2025 онд тагнуулын болон аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай гэрээ байгуулснаар улам ойртоод байгаа юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний ойрын хүрээний хүн гэгддэг А.Мордашов нь "Nord" хөлгийн эзэмшигчээр албан ёсоор бүртгэлгүй байна.

Тэрбээр Оросын цэргүүд Украинд халдан довтолсны дараа В.Путинтэй холбоотой гэсэн үндэслэлээр АНУ болон Европын Холбооны хоригт өртсөн Оросын бизнес эрхлэгчдийн нэг юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 6 цаг 34 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top