x

Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлах тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр "Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ.

Төлөвлөгөөний төслийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10.1, 6.10.2 дахь заалтад заасан шаардлагад нийцүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, "Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл", "Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-тэй уялдуулан боловсруулсан байна. Мөн үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн зорилгын 76 шалгуур үзүүлэлттэй уялдуулан тодорхойлсон нь Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдгийг Эдийн засаг, хөгжлийн сайд онцолж байна.

"Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө"-ний төсөлд 15.3 их наяд төгрөгийн 124 төсөл, 186 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд уг хөгжлийн төлөвлөгөөнд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл нь Засгийн газрын "Чөлөөлье" санаачилгыг дэмжиж, Эдийн засгийн чөлөөлөлт, Эрх зүй, дүрэм журмын чөлөөлөлт, Ногоон хөгжлийн чөлөөлөлт, Авлигын эсрэг чөлөөлөлт зэрэг дөрвөн чөлөөлөлтийн бодлого байх болно гэв.

Нэг. Эдийн засгийн чөлөөлөлтийн хүрээнд:

Зээлийн хүүг бууруулж, санхүүгийн зах зээлийг өрсөлдөөнтэй болгон төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийг дэмжих, бизнесийн орчныг тогтвортой эрх чөлөөтэй болгож, татвар, төсвийн шинэчлэлийг хийж, ажил эрхлэлт, үйлдвэрлэлийг дэмжин, болзошгүй эрсдэлийг хохирол багатай даван туулах үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бүхий эдийн засгийн чөлөөлөлтийг хэрэгжүүлнэ.

Эрчим хүчний салбарт: Тавантолгойн 450 МВт-ын хүчин чадалтай дулааны станц, Дулааны тавдугаар цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын хүчин чадалтай УЦС барина.

Боловсруулах үйлдвэрлэлийн салбарт газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, Зөөвч-Овоо төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Ган үйлдвэрлэлийн цогцолборын талбайн бэлтгэл ажлыг эхлүүлнэ.

Тээвэр, логистикийн салбарт экспорт болон аялал жуулчлалын чиглэлийн авто замууд болон "Гашуунсухайт-Ганцмод", "Ханги-Мандал", "Шивээхүрэн-Сэхээ" хил холболтын төмөр зам барьж, хилийн боомтуудын дэд бүтцийг хөгжүүлнэ.

Хөдөө аж ахуйн салбарт Евроазийн эдийн засгийн холбоотой байгуулсан Худалдааны түр хэлэлцээр, түүний хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө, хамтарсан зураглалыг хэрэгжүүлж, экспортыг нэмэгдүүлнэ. "Атар IV" аяны хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид болон "Цагаан алт" хөдөлгөөний хүрээнд арьс, ширний үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлнэ.

Соёл, аялал жуулчлалын салбарт зам дагуух аялал жуулчлалын үйлчилгээний цогцолбор байгуулж, Гурвансайхан 4D, Ховд, Мөрөн 4С нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжинэ.

Эдийн засгийн чөлөөлөлтийн хүрээнд дээрх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлснээр эдийн засгийн жилийн дундаж өсөлтийг хадгалж, үндэсний өрсөлдөх чадварын индексийг 65 дугаар байрт эрэмбэлэгдэж байгааг 7 байраар ахиулна.

Хоёр. Эрх зүй, дүрэм журмын чөлөөлөлтийн хүрээнд:

Зөвшөөрлийн тогтолцоог хялбарчлан, төрийн үйлчилгээг цахимжуулж, төрийн албаны бүтцийг шинэчилж, шийдвэр гаргалтыг оновчлон хүнд суртлыг бууруулж, суралцагчийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, эрүүл мэндийн тогтолцоог шинэчилж, ил тод болгон эрх зүй, дүрэм журмыг чөлөөлнө.

Боловсролын салбарт "Цөөн хүүхэдтэй анги" бодлого баримталж, багийн болон хотхоны бага сургууль байгуулж, "Нэг багшид нэг AI туслах"-ыг нэвтрүүлж, Хромбүүк угсрах үйлдвэр байгуулах төслийг эхлүүлнэ.

Эрүүл мэндийн салбарт Зүрх, судасны үндэсний төв, Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв, Хавдар судлалын үндэсний төв-2 зэрэг эрүүл мэндийн салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, 17 аймгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх төсөл хэрэгжүүлж, Нийгмийн эрүүл мэндийн төв, дэд төв байгуулна.

Ажил эрхлэлт, орлогыг нэмэгдүүлэх хүрээнд эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүн, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ. Өндөр насны тэтгэврийн дундаж хэмжээг нэмэгдүүлж, иргэдийн орлогын түвшинд нийцсэн ипотекийн зээлийн төрөлжилтийг бий болгож, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

Сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх хүрээнд гадаад улс орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны чадавхыг бэхжүүлж, гамшгаас урьдчилан сэргийлэх, мэдээлэх, сэрэмжлүүлэх чадавхыг бэхжүүлнэ.

Эрх зүй, дүрэм журмын чөлөөлөлтийн хүрээнд дээрх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлснээр хүний хөгжлийн индекс 2025 онд 0.756 байгааг 2027 онд 0.781 хүргэж, дундаж давхаргын эзлэх хувийг одоогийн түвшнээс 5 хувиар нэмэгдүүлнэ. Мөн Үндэсний нэгдмэл үнэт зүйлсийн индекс 49 хувь байгааг 52 хувьд хүргэж, нийгмийн сайн сайхан байдлын үзүүлэлтийг одоогийн түвшнээс 5 хувиар нэмэгдүүлнэ.

Гурав. Ногоон хөгжлийн чөлөөлөлтийн хүрээнд:

Эрчим хүчний хараат байдлыг бууруулан, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр, айл өрхийн нарны хавтан зайн хураагуур, бага оврын нарны эх үүсгүүрийг нэмэгдүүлж, ногоон дэд бүтцийг хөгжүүлэн, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх шинэ боломжийг бий болгох, ногоон дата төв байгуулах, ногоон хөгжлийн чөлөөлөлтийг хэрэгжүүлнэ.

Сэргээгдэх эрчим хүчний салбарт нүүрстөрөгчийн кредит тооцох, арилжаанд оролцох нөхцөлийг бүрдүүлж, айл өрхийн нарны хавтан, бага оврын нарны эх үүсгүүрийг нэмэгдүүлж, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийн төслийг хэрэгжүүлнэ.

Анхдагч экосистемийг хамгаалах чиглэлээр усны нөөцийг хуримтлуулж, ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлэх "Хэрлэн-Тооно", "Онги-Цагаан бургастай" төслийн бэлэн байдлыг хангана. Уур амьсгалын өөрчлөлтийн Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн шинэчилсэн зорилтын хэрэгжилтийг хангаж, олон талын оролцоотой хамгааллын менежментийг хэрэгжүүлнэ.

Байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн чиглэлээр "Тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд 10.0 мянган га талбайг ойжуулж, нөхөн сэргээж, Цөлжилт, газрын доройтлыг бууруулах суурин судалгааны төвийг байгуулж, ашиглалтад өртөмтгий ургамал, амьтны тархац нөөцийг тогтооно.

Ногоон хөгжлийн чөлөөлөлтийн хүрээнд дээрх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлснээр байгаль орчны гүйцэтгэлийн индекс 2025 онд 37.2 оноотой байгааг 2027 онд 40 оноонд хүргэж, орон нутгийн хөгжлийн индекс 0.506 байгааг 0.553-д хүргэнэ.

Дөрөв. Авлигын эсрэг чөлөөлөлтийн хүрээнд:

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжиж, үндэсний хиймэл оюуныг хөгжүүлж, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг нэвтрүүлж, цахим засаглал, ил тод байдлыг бодитоор нэмэгдүүлж, хариуцлагын механизмыг сайжруулан, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэн хууль давсан журмуудыг үе шаттайгаар бууруулж авлигын эсрэг чөлөөлөлтийг хэрэгжүүлнэ.

Авлига, хүнд суртлыг бууруулах чиглэлээр авлигатай тэмцэх иргэний нийгэм, сайн дурын хөдөлгөөнийг дэмжиж, шүгэл үлээгчийг дэмжих мэдээллийн суваг, хамгаалалтыг сурталчлах, авлигын эсрэг соён гэгээрүүлэлт, хууль хэрэгжилтийн үнэлгээг хэрэгжүүлнэ.

Төрийн бүтээмж, засаглалын чиглэлээр төрийн байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгаж, бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгож, их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг нэмэгдүүлж, төрийн худалдан авалтад хиймэл оюун нэвтрүүлж, Төрийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулна.

Шинжлэх ухаан, технологи, инновацын чиглэлээр шинжлэх ухаан, технологийн төсөл, хөтөлбөрийг өрсөлдөөнт хэлбэрээр нээлттэй хэрэгжүүлж, шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборыг ашиглалтад оруулж, технологи дамжуулах төлөвлөгөөг хэрэгжүүлнэ.

Дижитал эдийн засаг, хиймэл оюуны чиглэлээр хиймэл оюуны "Cloud GPU" дэд бүтцийг бий болгож, дэвшилтэт технологийн судалгаа хөгжүүлэлтийг нэмэгдүүлэх сэндбокс орчныг байгуулж, кибер халдлага, зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх системийг хөгжүүлэхээр тусгасан байна.

Дээрх үр дүнгийн нөлөөлөл өндөртэй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлснээр засаглалын үзүүлэлт 2025 онд 114 дүгээр байрт байгааг 2027 онд 7 байраар ахиулж, дэлхийн мэдлэгийн индекс 39.2 оноог 50 оноонд хүргэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ханын материал орчимд 3000 айлын орон сууц барих төсөл хэрэгжинэ 1 цаг 41 мин Улаанбаатар марафоны бүртгэл өнөөдөр 17:00 цагт хаагдана 1 цаг 41 мин Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлах тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 1 цаг 42 мин "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026" арга хэмжээ орон даяар болно 1 цаг 43 мин “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хаврын мод тариалалт маргааш эхэлнэ 1 цаг 46 мин Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНХАУ-ын Цинхуа их сургуультай хамтран ажиллах тохиролцоонд гарын үсэг зурлаа 1 цаг 47 мин “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдааны их насны түрүү тодорлоо 1 цаг 48 мин Улаанбаатар хотын хэт ачаалалтай сургуулиудыг задалж, бүтцийн шинэчлэл хийнэ 1 цаг 48 мин Арьс ширийг эдийн засгийн эргэлтэд оруулж, Эмээлт эко паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 1 цаг 49 мин Монголын үйлдвэрлэгчид Канадын "SIAL Canada" үзэсгэлэнд оролцож байна 1 цаг 50 мин Бурхан Харвард руу нүүв 2 цаг 32 мин Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх мэдэл бүхий албан тушаалтнууд хамгийн их халдаж байна 2 цаг 58 мин Мьянмарын удирдагч асан Аун Сан Су Чиг гэрийн хорионд шилжүүлжээ 4 цаг 54 мин УИХ-ын байнгын хороодын дарга нар Японы парламентын төлөөлөгчидтэй уулзлаа 5 цаг 1 мин Тавдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв 5 цаг 2 мин Гол, нуурын мөс цөмөрч автомашин суух тохиолдол ихсэж байгааг анхаарууллаа 5 цаг 3 мин Эмээлтээс Шувуун фабрик хүртэл 12.55 км авто зам барина 5 цаг 4 мин Өсвөрийн чөлөөт, сонгомол бөхийн барилдаан болно 5 цаг 41 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 5 цаг 44 мин Муур хүнд туслах дургүй болохыг судалгаагаар тогтоожээ 5 цаг 46 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг ... Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олго... Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламе... Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримы... АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний ... Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ... "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг дав... Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 2... Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх...
Top