x

“Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдааны их насны түрүү тодорлоо

Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Тэргүүлэгчдийн шинэ оны анхдугаар хуралдаан энэ оны нэгдүгээр сарын 13-нд болж, уламжлалт “Дүнжингарав” хаврын уралдааныг сэргээн зохион байгуулахаар болсон.

Тэгвэл ММСУХ-ны нэрэмжит “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан өнөөдөр их насны морины уралдаанаар Хүй долоон худаг, Цагаан хөтөлд эхэллээ. Тус уралдааныг их нас, соёолон, сонгомол дунд насны ангиллаар зохион байгуулах бөгөөд улсын бүсийн зэрэглэлгүй аж. Гурван насны ангилалд түрүүлсэн хурдан морьдыг 20 сая төгрөгөөр байлах бол аман хүзүү 10, айрагдсан хүлгийг 4-8 сая төгрөгөөр шагнана. Мөн 6-10-т орсон хүлгийг 1 сая төгрөгөөр байлахаар болсон байна. Энэ удаа 20-р байр хүртэл мөнгөн шагналаар урамшуулахаар болжээ. Их насны морьдын уралдаанд 64 хурдан хүлэг гарааны зурхайгаас гарчээ. Түрүүлж, айрагдсан морьдыг танилцуулъя.

Түрүү: Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат П.Баярбатын хээр. Дорнод аймгийн Сэргэлэн сумын уяач Ж.Энхбатын унаган адуу. 2025 оны “Их хурд” уралдааны айргийн гурав. Б.Мэндсайхан уяж хурдлуулжээ.

Аман хүзүү: Өмнөговь аймгийн Булган сумын уяач Тод манлай уяач Н.Хүрлээгийн хээр. Хязааландаа Хэнтий аймгийн Баян-Адарга сумын бүсэд түрүүлж, соёолондоо улсын наадамд 12-р байрт хурдалсан байна. Энэхүү хүлгийг аймгийн алдарт уяач Б.Ганбаяр уяжээ.

Айргийн гурав: Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн Түмний эх халиун. Тод манлай уяач Б.Бат-Өлзий уяжээ.

Айргийн дөрөв: Хэнтий аймгийн Баянхутаг сумын С.Хүдэрчулууны зээрд. Алдарт уяач Ц.Мөнххуягийн унаган адуу. 2025 оны Зүүн бүсийн соёолонгийн түрүү.

Айргийн тав: Говь-Алтай аймгийн Халиун сумын Б.Эрмүүний халтар халзан. 2025 оны улсын наадамд айрагдсан. Сүхбаатар аймгийн уяач Д.Аюулгүйн унаган адуу. Алдарт уяач Ш.Бадамжунай уяж хурдлуулсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Уржигдар 11 цаг 36 мин Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 2026-10-05 СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 2026-10-05 Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 2026-10-05 П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 2026-10-05 Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 2026-10-05 Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 2026-10-05 АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 2026-10-05 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав 2026-10-04 Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
Top