x

Ханын материал орчимд 3000 айлын орон сууц барих төсөл хэрэгжинэ

Сонгинохайрхан дүүргийн 5,6,7 дугаар хорооны нутаг дэвгэрт байрлах Ханын материал орчмын 20,7 га талбайд нийт 3000 айлын орон сууц барьж байгуулах төслийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн хүрээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх энэхүү төсөл нь нийгэм, эдийн засаг болон ажлын байрыг дэмжиж, эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулна.

Мөн иргэд орлогод нийцсэн үнээр орон сууц худалдан авах боломж бүрдэх юм. Түүнчлэн хотын төв рүү чиглэсэн хөдөлгөөнийг бууруулж, авто замын ачааллыг багасгаснаар түгжрэл буурч, гэр хорооллын талбайн ногоон байгууламж, тохижилт нэмэгдэн экосистемийн нөхөн сэргэлт дэмжигдэх юм.

Байгаль орчны хувьд, агаар, хөрсний бохирдол мэдэгдэхүйц хэмжээнд буурах бөгөөд 3000 яндан, нүхэн жорлон устах судалгаа гарчээ.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас төслийн нэгдүгээр шатанд өртөж буй 213 нэгж талбарын газар чөлөөлөлтийг 2024 оны гуравдугаар сараас эхлүүлж, 2025 оны 11 дүгээр сард Хот байгуулалт, хотын стандартын газрын мэргэжлийн зөвлөлийн хурлаар төслийн загвар зураг дэмжигдэн, өнөөдрийн байдлаар нийт 213 нэгж талбараас 210-ыг чөлөөлөөд байгаа юм.

Төсөл хоёр үе шаттайгаар хэрэгжих бөгөөд эхний үе шатанд 2025-2027 онд 12.6 га талбайд 1800 айлын орон сууц, хоёрдугаар үе шатанд 2027-2029 онд үлдсэн 1200 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Боловсролын сайд иргэдтэй уулзаж, санал гомдлыг шийдвэрлэлээ 20 мин Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохион байгуулна 22 мин Сонгинохайрхан дүүрэгт бог малыг дархлаажуулах ажил 60 хувьтай үргэлжилж байна 24 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 24 мин Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай уулзлаа 25 мин Ерөнхий сайд Н.Учрал "Зуны Давос" чуулганд оролцлоо 26 мин Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 16, 17-нд амрахаар боллоо 34 мин Лука Модрич шигшээ багийнхаа төлөө 200 дахь тоглолтоо хийлээ 2 цаг 4 мин Нөөцийн махны жижиглэн худалдааг зогсоож, өргөтгөсөн худалдаа эхэллээ 2 цаг 5 мин Дархан-Уул аймгийн баг тамирчид гал унтраах техник спортын улсын рекордыг шинэчиллээ 2 цаг 7 мин Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Чянтай уулзлаа 2 цаг 8 мин 3х3 сагсан бөмбөгийн "Sukhbaatar Challenger" тэмцээн эхэллээ 2 цаг 9 мин М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая төгрөгөөс дээш орлого олох боломжтой 3 цаг 8 мин Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын Засгийн газар хүртэл 3 цаг 22 мин Домогт "Соёл-Эрдэнэ" хамтлагийн 55 жилийн ойн тоглолт Сүхбаатарын талбайд болно 3 цаг 49 мин Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-нд болно 3 цаг 50 мин Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга боллоо 3 цаг 51 мин Засгийн газрын ээлжит хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэж байна 3 цаг 52 мин Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт 5 цаг 28 мин Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 5 цаг 39 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болг... Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top