x

Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж эхэлжээ

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн нүдний тасаг нүдний болор солих мэс заслыг орон нутагтаа амжилттай хийж эхэлжээ.

Нүдний их эмч М.Жавзандулам өнгөрсөн оны 7 дугаар сард Бангладеш улсад болор солих мэс заслын чиглэлээр онол, дадлага хосолсон нарийн мэргэжлийн сургалтад хамрагдаж, улмаар орон нутагтаа уг мэс заслыг хийх боломж бүрдсэн байна. Ингэснээр тус эмнэлэг өнгөрсөн оны 9 дүгээр сараас эхлэн нийт 25 хүнд болор солих мэс заслыг амжилттай хийгээд байна.

Нүдний их эмч Ж.Жавзандулам, “Орон нутагтаа болор солих мэс заслыг нутагшуулах зорилготой ажиллаж байна. Нүдний болор солих мэс засал нь үндсэндээ хоёр төрлийн арга байдаг бөгөөд бид одоогоор болор хатуурч биежсэний дараа бүхлээр нь авч солих аргыг хэрэглэж байна. Цаашид эхний ээлжид 100-150 хүнд энэ аргаар мэс засал хийхээр төлөвлөж байгаа бөгөөд дараагийн шатанд тусгай тоног төхөөрөмж ашиглан хийдэг дэвшилтэт аргыг нэвтрүүлэхээр зорьж байна.

Мөн мэс заслын үр дүн тухайн хүний биеийн ерөнхий байдал, нүдний угийн өөрчлөлт, архаг өвчнөөс шалтгаалан харилцан адилгүй байдаг ч хүндрэлгүй тохиолдолд хараа 80-90 хувь, зарим тохиолдолд 100 хувь хүртэл сайжрах боломжтой. Болор солих мэс засалд орсон нэг иргэн өмнө нь 1 хувиас бага хараатай байсан бол хагалгааны дараа 90 хувь хүртэл сайжирсан зэрэг бодит үр дүн гарч байна" гэж ярилаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 3 цаг 43 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 4 цаг 8 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 4 цаг 22 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 4 цаг 25 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 4 цаг 28 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 4 цаг 46 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 6 цаг 31 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 6 цаг 32 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 6 цаг 43 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 8 цаг 39 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 10 цаг 12 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top