x

Ирэх оны төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн байр суурийг тусгана

Ерөнхий сайд Н.Учрал Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны эв нэгдлийн өдрөөр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тус холбооноос үнийн өсөлт хязгаарлах, төсвийн сахилга бат сахих, ажлын байр нэмэгдүүлэх, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх дөрвөн бүлэг бүхий шаардлагыг Ерөнхий сайдад гардууллаа.

Ерөнхий сайд уулзалтын эхэнд эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэхэд Монголын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл Засгийн газартай ойлголцож хамтран ажилласанд талархал илэрхийлээд, өнөөдрөөс эмч, багш нарын цалин нэмэгдэж, нэмэгдсэн цалингаас нэмэгдэл, нэмэгдлийн хөлсийг тооцож олгож байгааг тэмдэглэлээ. Мөн тус холбооны тавьсан шаардлага, ажил хэрэгч саналуудыг хүлээн авч, Засгийн газрын хуралдаанаар зарим асуудлыг хэлэлцүүлэхээр боллоо.

Төсөв хэмнэх зорилгоор төрийн албан хаагчдыг 9 хувиар цом цомхотгосон нь байгаль орчны салбарт хүний нөөцийн дутагдал бий болгосон гэж үйлдвэрчний эвлэл үзэж байна. Ерөнхий сайд ажлын байрны чиг үүргийн шинжилгээ хийж байгааг хэлээд ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа зарим газарт чиг үүргийн давхардлыг арилгах, шаардлагатай газарт хүн хүч нэмэх бодлого баримталж хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй гэдгээ мэдэгдлээ.

Мөн цалин хөлсний нэмэгдлийг хавтгайруулан салбар бүрд нэмэх бодлого баримтлахгүй байх, цалингийн нэг тогтолцоотой болох зэрэг үйлдвэрчний эвлэлийн саналыг ажил хэрэг болгохоо илэрхийлээд, ирэх жилийн төсвийн төслийг боловсруулахад үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй санал солилцон хамтран ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top