x

АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр томилгоо

Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль зарлагдахад жил хүрэхгүй хугацаа үлдээд байна. Эрх баригч МАН-ын хувьд өнгөрсөн хугацаанд хийгдсэн бүх томилгоо, сэлгээ уг сонгуулийн өмнөтгөл, бэлтгэл ажил гэж уншигдаж байгаа. Нам дотроо хийж байгаа цэвэрлэгээ, бүлэглэлүүдийн хоорондын тэмцэл нь эцсийн дүндээ ирэх сонгуульд хэн энэ намыг авч орох вэ гэдэг өрсөлдөөн юм.

АН дотор ч гэсэн энэ үйл явц өрнөж эхэллээ, хэдий хожуу ч гэсэн. Дээр нь төдийлөн “амжилттай” гэж хэлэхээргүй яваа нь ч үнэн.

АН-ын дарга тамгаа авснаас хойш найман сар үүрэг гүйцэтгэгч генсектэй явж ирсэн. Энэ сарын 10-нд болсон ҮБХ-ны хурал дээр үүрэг гүйцэтгэгчээ жинхэлүүлэхээр оруулж ирсэн боловч ҮБХ-ныхоо дэмжлэгийг авч чадсангүй. Энэ асуудлаар ҮБХ сарын дараа дахин хуралдахаар болсон.

Гэвч ҮБХ-ны хурлаас тав хоногийн дараа АН-ын дарга О.Цогтгэрэл намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогтыг томилуулсан. С.Баярцогтыг тус намын Улс төрийн зөвлөлийн 32 гишүүнээс 23 нь дэмжиж саналаа өгчээ. Үүрэг гүйцэтгэгчийг сарын хугацаатай томилсон бөгөөд энэ хугацаанд АН-ын ҮБХ хуралдаж, томилгоог жинхэлэх ёстой.

Үүрэг гүйцэтгэгч генсек томилогдсоныхоо дараа “Манай намын дарга УИХ дахь бүлгийн даргын албан тушаалаа шилжүүлнэ” гэсэн боловч тэр нь ч бас хийгдсэнгүй. Өнгөрөгч долоо хоногт болсон Улс төрийн зөвлөлийн хурлын дараа “Нам доторх зохион байгуулалтын ажлууд эцэслэсний дараа бүлгийн даргын албаа шилжүүлэхээр болсон” хэмээн үүрэг гүйцэтгэгч дахин мэдэгдэл хийв. Товчхондоо АН-ын дарга О.Цогтгэрэл УИХ дахь бүлгийн даргын ажлаа шилжүүлэх тийм ч дуртай биш байгаа бололтой. Эсвэл бүр томилж чадахгүйд хүрсэн байж ч мэдэх юм.

С.Баярцогтыг томилогдохоос хоёр хоногийн өмнө АН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар УИХ-ын дарга асан З.Энхболдыг томилсон. Нөгөөх нь томилогдсоноосоо хойш долоо хонолгүй шүүхийн шийдвэрээр ачигдчихав. З.Энхболд, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан нарт өмнө шалгагдаж байсан авилга, албан тушаалын хэрэгт нь тус бүр хоёр жил ял оноожээ. Ингээд АН-ын даргын хувьд ирэх сонгуулийн тухай биш, харин ял авсан намын албан тушаалтныхаа араас санаа чилээж, мэдэгдэл хийж суухад хүрлээ. Мордохын хазгай гэдэг л энэ байх. Намын даргаар ажилласан найман сарын хугацаанд хийсэн хоёр томилгоо нь хоёулаа бүтэлгүйтжээ.

Мөн ҮБХ-ны хурал дээр намын дэд даргад нэр дэвшүүлсэн хоёр нэр дэвшигч нь хоёулаа бүдэрсэн. Энэ мэтээс харвал ажлаа аваад найман сар болж байгаа АН-ын даргын суудал өнцөгдөв бололтой, ирэх сонгууль хүргэх эсэх нь эргэлзээтэй болж байна.

Уг нь түүнийг анх сонгогдоход АН-ын гишүүд, дэмжигчид “Шинэ, залуу, нэр цэвэр хүмүүсээр багаа бүрдүүлээд эрх хүчтэй ажиллах ёстой шүү” хэмээн захиж, найдаж, хүлээж байв. Гэтэл түүний сүүлд хийсэн хоёр томилгоо гишүүдийнхээ итгэлээр шал арчсантай адил хэрэг болов. Тэр нь хувь хүнтэй холбоотой гэхээсээ илүү АН дотор бий болсон хагарал, хуваагдлын хоёр талд зогссон гол эрхмүүдийг намын аппарат руу чирч оруулсантай холбоотой.

С.Баярцогт бол намаасаа сонгогдсон Ерөнхийлөгчийн “ач”, “бач”-аар шүүхийн хаалга татсан, гурван шатны шүүхээр ял сонсчихсон хүн. Хэдий хожим хэргийг нь хэрэгсэхгүй болгосон ч гэлээ “Оюутолгойг зарсан, монголчуудыг өрөнд оруулсан” гэдэг нэр, хочийг өнгөрсөн 10 жилд МАН-ын нөхөд “Туулын усыг барагдтал угаасан” ч арилахааргүй болтол массын тархинд суулгаж чадсан. Тэгээд ч Сэлэнгийн АН-ын даргаар сонгогдоод удаагүй байгаа.

З.Энхболд нь Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээ, цахилгаан станцын ажлыг зогсоож, улс орноо хорлоод зогсохгүй Ерөнхийлөгч Х.Баттулгатай нийлж М.Энхсайханыгаа хийгээгүй хэрэгт гүтгэн ялтан болгосон этгээд. Одоо харин өөрийнх нь ээлж ирсэн бололтой. З.Энхболдыг ХЕХ-ны дарга боллоо гэнгүүт энэ томилгооны ард Х.Баттулга гэдэг хүний нэр шууд уншигдана.

Х.Баттулга, С.Баярцогт хоёрын дунд гаталж барахгүй гол, давж гарахгүй даваа хэдийн бий болсон. Дээр нь нам дотор хэн хэнийг нь дагадаг хүчтэй бүлэг, фракциуд бий. Намын дарга О.Цогтгэрэл өөрөө ч хажууд нь жулдана. Ийм хоёр хүн, эсвэл төлөөний хүн нь төв аппарат, удирдах бүтцэд ороод ирэхээр нам доторх фракциуд нь дагаад идэвхжих нь зүй. Нөгөө “шуудайд хийсэн үхрийн эвэр”-үүд дахин харгалдаж эхэлнэ. Товчхондоо Л.Гантөмөрийн үед эвлүүлж, цуглуулсан АН-ыг О.Цогтгэрэл өөрийн гараар нугасласантай адил зүйл болов. Үүнийг л “мордохын хазгай” гээд байгаа юм.

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (150.228.177.98)
    Цогтгэрэл урвагчийн хийж бга ажил.АН санал дуусаа.
    2026 оны 05 сарын 07 | Хариулах
  • Marcus Henderson (15.181.97.144)
    Bitcoin Recovery Testimonial After falling victim to a cryptocurrency scam group, I lost $354,000 worth of USDT. I thought all hope was lost from the experience of losing my hard-earned money to scammers. I was devastated and believed there was no way to recover my funds. Fortunately, I started searching for help to recover my stolen funds and I came across a lot of testimonials online about Capital Crypto Recovery, an agent who helps in recovery of lost bitcoin funds, I contacted Capital Crypto Recover Service, and with their expertise, they successfully traced and recovered my stolen assets. Their team was professional, kept me updated throughout the process, and demonstrated a deep understanding of blockchain transactions and recovery protocols. They are trusted and very reliable with a 100% successful rate record Recovery bitcoin, I’m grateful for their help and highly recommend their services to anyone seeking assistance with lost crypto. Contact: Capitalcryptorecover@zohomail.com Phone CALL/Text Number: +1 (336) 390-6684 Email: Recoverycapital@fastservice.com Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2026 оны 05 сарын 06 | Хариулах
  • DR. ADITYA (105.119.34.46)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2026 оны 05 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 9 цаг 41 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 10 цаг 18 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 10 цаг 44 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 10 цаг 55 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 11 цаг 1 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 11 цаг 7 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 11 цаг 12 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 11 цаг 16 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 14 цаг 47 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 14 цаг 51 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 14 цаг 52 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 14 цаг 57 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 15 цаг 0 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 15 цаг 3 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 16 цаг 14 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 17 цаг 8 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top