x

Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх мэдэл бүхий албан тушаалтнууд хамгийн их халдаж байна

Энэ сарын 3-нд болох Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Глоб Интернэшнл" төвийн гүйцэтгэх захирал Б.Ононтой ярилцлаа.

-Манай улсад хэвлэлийн эрх чөлөө ямар түвшинд байгаа талаар эхлээд ярихгүй юу?

-Хил хязгааргүй сэтгүүлчид (RSF) байгууллагаас жил бүр гаргадаг хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс энэ жил 179 орноос 55.79 оноогоор 85-д оржээ. Өнгөрсөн 2025 онд 180 орноос 102-т жагсаж байсан юм. Өөрөөр хэлбэл, энэ нь өнгөрсөн жилээс 17 байр урагшилсан үзүүлэлт юм.

Өнгөрсөн жилийн хувьд манай улс 180 орноос 102-т орсон байдаг. Үүнийг 2024 онтой харьцуулбал долоон байраар сайжирсан харагддаг. Гэтэл нарийвчлаад харвал гол шалгуур болгодог үзүүлэлт буюу сэтгүүлчдийн аюулгүй байдлын үзүүлэлт ухарсан байсан. Яагаад энэ талаар ярьж байна вэ гэвэл, манайх 2021 оноос хойш сэтгүүлчдийн аюулгүй байдлын судалгааг жил бүр тавдугаар сарын 3-ны өдрийг угтаж хийж ирсэн. Энэ жилийн судалгаанд нийт 346 сэтгүүлч хамрагдсан. Үүний 20 гаруй хувь нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа асуудалд ордог, дарамтад өртдөг, ажил хийхэд хүндрэлтэй байдаг гэсэн хариултыг өгсөн байсан.

Харин "Таны эрхийг хэн зөрчдөг вэ" гэхэд хамгийн их зөрчдөг нь эрх мэдэл бүхий албан тушаалтнууд, хууль хүчний байгууллагынхан гэсэн байсан. Мөн сэтгүүлчдийн аюулгүй байдлын асуудлыг сүүлийн жилүүдэд дэлхий нийтээрээ зөвхөн хууль эрх зүйн зохицуулалт, бие махбод болон техник хэрэгслийн халдлагаас гадна сэтгэл зүйн байдлыг авч үзэх болсон. Үүнтэй холбоотой манай сэтгүүлчид ч дарамтад их өртөж байна гэдэг дүгнэлт гарсан.

Товчхондоо бол нийт сэтгүүлчдийн 79 хувь нь ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн дарамтад өртдөг юм байна. Үүний долоон хувь нь байнга өрдөг.

Харин 20-иод хувь нь өртдөггүй гэж хариулсан. Сэтгүүлчдийн 80 орчим хувь нь сэтгэл зүйн дарамтад байдаг гэсэн. Түүнчлэн сэтгүүлчдийг хамгаалах механизмуудын талаар сэтгүүлчдийн ойлголт сул байгаа. Хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдөө дотооддоо сэтгүүлчдээ хамгаалах бодлогын баримт бичгүүд, хамгаалалтын ажлууд тийм ч сайн биш байгаа нь судалгааны үр дүнгээс харагдсан. Түүнчлэн хувь сэтгүүлч өөрийгөө хамгаалах сүүлийн үеийн технологийн шийдэл буюу “VPN”, “Encryption” зэрэг аргыг хэрэглэх туршлага дутмаг, үндсэндээ 40-50 хувь нь эдгээр аргыг мэддэггүй гэсэн хариултыг өгсөн. Үүн дээр анхаарах шаардлагатай.

-Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн бие даасан байдалд эдийн засгийн эрх чөлөө чухал нөлөөтэй байдаг. Сэтгүүл зүйн салбарын санхүүгийн хараат бус байдлын өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн үнэлж байна вэ?

-Хэвлэл мэдээллийн байгууллагууд сүүлийн үед улс орны нөхцөл байдал, дэлхий дахины геополитикийн асуудлаас хамааран эдийн засаг нэлээд доройтсон. Ер нь манай улсад сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын эдийн засгийн эрх чөлөө сул байгаа. Энэ ч утгаараа эдийн засгийн хараат бус байдал нь үнэн зөв мэдээлэл түгээхэд нэлээн том саад учруулж байгаа. Үүнтэй холбоотой өмчлөлийн асуудал ил тод байх нь чухал. Ялангуяа төрийн өндөр албан тушаалтнууд, бизнес эрхлэгчид нь дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхаар олон ургалч байдлаар мэдээлэл авах иргэдийн мэдэх эрх зөрчигддөг.

Нэг талаасаа хэвлэл мэдээлэл бол онцгой субьект шүү дээ. Иргэдийн мэдэх эрхийг хангахын зэрэгцээ бизнесийн байгууллага учраас ашгаа олох ёстой гэж үздэг. Энэ хоёрын тэнцвэрийг олох нэлээд ярвигтай байгаа.

-Цаашид хэвлэлийн эрх чөлөөгөө сайжруулахад юун дээр анхаарах вэ. Хангалттай сайн биш байгаад юу хамгийн их нөлөөлж байна вэ?

-Миний хувьд Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөнд баримжаагаар бол арван онооноос зургаан оноо өгнө. Тэгэхээр бид дөрвөн оноогоо нөхөж авах хэрэгтэй байна. Сүүлийн жилүүдэд таван оноо руу орох гээд байна. Үүний тулд эрх зүйн орчныг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн хангамжийг сайжруулах шаардлагатай. Бид огт эрх чөлөөгүй орон биш. Гэхдээ эрх зүйн хувьд цаасан дээр байдаг ч хэрэгжүүлэх тал дээр доголдлууд гараад байдаг. Тухайлбал, сэтгүүлчид маань төрийн байгууллагаас мэдээлэл авъя гэхэд хүнд суртал гаргаж, мэдээлэл өгөхөөс үндэслэлгүйгээр татгалздаг. Харин мэдээллийг ач холбогдолгүй болсон хойно нь ил тод болгодог зэрэг асуудал нь сэтгүүлчдийг ажлаа хийх явцад нь төвөг учруулдаг. Энэ жилийн нэг онцлох зүйл нь эх сурвалжийн асуудал хүнд байна гэдэг зүйл хөндөгдсөн. Ялангуяа иргэдийг онцолж бичсэн байсан. Иргэд айдас болгоомжлолоос болоод яриа, мэдээлэл өгөх дургүй болсон байна. Эсвэл асуудлаас хол байя гэж боддог болсон. Энэ нь хэдийгээр бид цаасан дээр эрх чөлөөгөө баталгаажуулж, түүнийгээ мөрдөх чиг баримжаа байгаа ч өнөөхөө дагахгүй байна гэсэн үг.

Хэвлэлийн эрх чөлөө хангалттай сайн биш байгаа нь хэд хэдэн зүйлэээс шалтгаалдаг л даа. Эрх зүйн орчноос эхлээд түүний дотор нь байгаа нарийн заалтуудаар хэвлэлийн эрх чөлөөг хумьж байгаа. Үүнээс гадна улс төрийн нөлөөллийг бууруулах шаардлагатай байна. Мөн хувь хүний өөрийнх нь ёс суртахуун, соёл төлөвшлийн асуудал яригддаг. Энэ зүйл нэлээд сул болсон. Хувь хүний хариуцлага гэхээсээ илүү хувийн ашиг сонирхлыг өндөрт тавих асуудал их байна.

-Яагаад бид хэвлэлийн эрх чөлөө гэж ярих ёстой вэ. Үүнд хариулт өгөөч?

-Бид яагаад хэвлэлийн эрх чөлөө гээд сэтгүүлчдийг онцлоод байна вэ гэвэл, ард түмнийг хүнтэй зүйрлэвэл хэвлэлийн эрх чөлөө бол хүний нүд, чих, ам, хамар болдог гэсэн үг. Хэвлэл мэдээллийг бүгдийг нь нэг л өдөр хаавал иргэд хаанаас мэдээлээ авч, ямар мэдээлэл солилцож, төрийн ямар бодлогоор юу хэрэгжүүлж, яаж ажиллах талаар мэдэхгүй, нүдээ аньсан мэт болно. Энэ утгаараа хэвлэл мэдээллийн салбар бол онцгой субьект учраас хараат бус байдлыг ус, агаар мэт хайрлаж, хамгаалж явах учиртай. Ер нь ардчиллын амин сүнс шүү дээ. Хэвлэлийн эрх чөлөө бол хүний үг хэлэх, үзэл бодоо илэрхийлж, үүнийхээ дагуу үйл хэрэг явуулах, үйлдэл хийх, эрхээр хангагддаг зүйл.

Тийм учраас хүн амьд байхын тулд ус, агаар хэрэгтэй байдаг шиг ардчилсан оронд хөгжил байхын тулд заавал хэвлэлийн эрх чөлөө хэрэгтэй. Ардчилсан бус, хэвлэлийн эрх чөлөө хаагдмал орнууд хөгжлийн ямар түвшинд байдаг, тухайн орны ард иргэд нь амьдралдаа хэр сэтгэл хангалуун байх нь ойлгомжтой. Ер нь бид байгаа зүйлээ ил тодоор, зөв хуваарилаад, шударга сайхан амьдрах орчныг бүрдүүлэх л гэж хэвлэлийн эрх чөлөөний талаар ярьж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 20 цаг 17 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 20 цаг 22 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 20 цаг 26 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 21 цаг 27 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 23 цаг 11 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 23 цаг 38 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 23 цаг 46 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top