x

Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд!

Израиль Улс байгуулагдсаны 78 жилийн ойд

- Социализмаа санагалздаг, Алтан Москваг шүтдэг, одоо Израилийг үзэн ядаад Ираны талд зогсож буй монголчууддаа сонин баримт хүргэх үү? Хүргэх үү ч гэж дээдэлгэчих үү?

- Уншаад үнэхээр гайхширна!

- Хэнийг үзэн ядахаа тэгээд Та шийднэ!

Би гэж жүүд нарыг шүтчихсэн нэг фанат нөхөр яваад байдаг юм биш. Израильд дипломатын курс төгсгөсөн анхны гурван монгол дипломатчдын нэг нь (нөгөө хоёр нь Д.Цогтбаатар, К.Сайраан), бид гурваас хойш тэгж олон монгол хүн Израилийн ГХЯ-ны Машав курсэд суралцаагүй, Каирт Элчин сайд байхдаа Засгийн газраас өгсөн үүргийн дагуу Израиль Улсыг түр хавсран, тэндхийн монголчуудын иргэний шинэчилсэн бүртгэлийг удирдаж явуулсан хүн нь би байна. Израильд олонтаа очиж, түүх соёл, хүмүүстэй нь танилцсан, бас ч үгүй дэлхийн ба олон улсын харилцааны түүх сонирхдогийн хувьд жүүд нарыг гадарлахтайгаа. Иймд нүд бүлтийлгэх, чих сортолзуулах баахан баримт “Мэдлэгт дусал нэмэр” гээд дор зүгээр л хэлхчихлээ.

Коммунист итгэл үнэмшлээс эхлэе. Дараа нь Орост хайртайчуудад баримт дэлгэе. Хаант Орост хүн амын 7% еврейчүүд (жүүдүүд), гэтэл хувьсгалт нам, байгууллагуудын гишүүдийн 40% нь еврейчүүд байсан баримт ил байна. Эсер намын гурван гишүүн тутмын нэг нь еврей, большевикуудын 4 хүн тутмын нэг нь еврей, Еврейн социалист намын гэхэд 33 мянган гишүүнтэй гэхчлэн. Яагаад ийм хувьсгалч болчихсон юм бэ гэвэл тэдний улс төрийн боловсролтойнх биш. Еврейчүүдийг ямагт, бүх шатанд хавчин гадуурхаж, алж талж, хөөж тууж, хомроголон гэсгээж ирсэнтэй нь холбоотой. Тийм учраас тэд аль ч нийгэмд сөрөг хүчин байсан. 

“Октябрийн хувьсгал” нэртэй Октябрь сарын Төрийн эргэлтийн авторууд хэн бэ? Хуурамч нууц нэр ба еврей нэрээр нь харьцуулаад үзнэ үү. Октябрийн хувьсгалын жинхэнэ удирдагч ба Улаан армийг үндэслэгч Лев Троцкий–еврей унаган нэр нь Лейба Бронштейн, Зөвлөлт ОросынТөвийн гүйцэтгэх хорооны анхны дарга бөгөөд Зөвлөлт Төрийн анхны тэргүүн Яков Свердлов–Яков-АаронСветлов, Зөвлөлт Оросын Төвийн гүйцэтгэх хорооны удаахи дарга Лев Каменев–Лев Розенфельд, Коминтерний дарга, Лениний баруун гар Григорий Зиновьев–Овсей-Гершен Радомысльский, Зөвлөлт Оросын анхны Сангийн сайд Григорий Сокольников–Гирш Бриллиант, сүүлхэндСССР-ийн Гадаад хэргийн ардын комиссар Максим Литвинов–Меер-Генох Валлах гэх мэт. 

“Октябрийн хувьсгал”-ын яг маргааш 1917.10.26-нд байгуулагдсан Зөвлөлт Засгийн газрын Ерөнхий сайдын тушаалыг Ленин Троцкийд санал болгоход “Би еврей хүн, тариачны Орост бүтэхгүй” гээд хавьтуулаагүй. Ингээд Ерөнхий сайд нь В.И.Ленин. Эхийн талаасаа еврей, швед цус холилдсон. Засгийн газрын хоёр дахь лидер нь Гадаад хэргийн анхны сайд Л.Троцкий өөрөө. Газар тариалангийн анхны ардын комиссар еврей А.Шлихтер, Хууль зүйн анхны ардын комиссар еврей И.Штейнберг, Санхүүгийн ардын комиссар еврей И.Гуковский гэх мэт. Большевик намын Төв Хорооны 21 гишүүний 6 нь еврей: Г.Зиновьев, Л.Каменев, Л.Троцкий, Я.Свердлов, М.Урицкий, Г.Сокольников. Араас нь Төв Хороонд нөхөж орж ирсэн нь М.Лашевич, К.Радекгэхчлэн. Сталины командын гишүүн, түүний баруун гар, их хэлмэгдүүлэгч Г.Ягода, саяхан болтол урт насласан бас нэг сталинч Л.Кагановичийг нэмж нэрлэе. Хувьсгалчид, нам-засгийн удирдагчдаас гадна Улаан армийн дарга нар, комиссарууд, чекистүүд гээд ёстой давалгаалж өгнө.   

 Гэтэл өөрсдөө еврей байхаас гадна нэг үе еврей бүсгүйтэй гэрлэдэг нь бараг моод байжээ.  Еврей гэргийтэй алдартнууд гэхэд л нэрсээрээ байна. Хамгийн томчуудаас нь дурдвал өөрийнх нь нэр ба гэргийнх нь еврей нэрс: ФеликсДзержинский–Софья Сигизмундовна Мушкат, СергейКиров–Мария Маркус, Климент Ворошилов–Голда Горбман, Андрей Андреев–Дора Хазан, Вячеслав Молотов–ПерлКарповская, Яков Жугашвили–Юдифь Мельцер, НиколайБухарин–Эсфирь Гурвич гэхчлэн. Еврей гэргийтэй ханилсан Луначарский, Ежов, Куйбышев, Рыков, Брежнев гээд цаашаа нэрс явж өгнө.

СССР-ийн нам-төр, КГБ гээд бүх эрх мэдлийг атгаж байсан, Монголын ард түмний дотно анд Юрий ВладимировичАндропов гэхэд л эцэг нь Вэлв Либерман, эх нь ЕвгенияКарловна Файнштейн гээд цэвэр 100% еврей гэр бүлийн хөвгүүн байна. Зөвлөлт Холбоот Улсын маршал, нэрт жанжин Родион Яковлевич Малиновский гэхэд л ОдессынЯков (Янкел, эсвэл Яким) гэгч еврей хүний хүү байна.

Орчин үе рүү татаж авчраад ОХУ дээр жишээлэх үү? Б.Ельциний үед Гадаад хэргийн сайд, дараа нь ОХУ-ын Засгийн газрын дарга асан Евгений Примаков нь төрөхдөө эцэг эх хоёрынхоо овгийн нэрээр Е.М.Киршенблат, МаркКаждан нэртэй явсан байх юм. Нэг үгээр 100% еврей. ОХУ-ын Ерөнхий сайд байхдаа манай улсад айлчлан ирж байсан Михаил Ефимович Фрадков гэж еврей байна. 2009 онд “Медведев Дмитрий Анатольевич” гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн тухай ийм нэг баримт сайтуудад явж байсан. Жинхэнэ нэр нь Давид Ааронович Мендель (буюу Дмитрий Анатольевич Медведев). 2009 оны ОХУ-ын Засгийн газрын дарга Владимир Владимирович Путин бол “Шаломов” гэсэн овгийн нэртэй түүнийг бас еврей гээддагалдуулаад биччихсэн байсан. Тэр үед Путины залгамжлагчаар тодорсон Дмитрий Медведев нь гарлаараагалахийн еврей, эх Юлия Вениаминовна нь Линник гэсэн овогтой 100% еврейка. Эцэг Аарон Абрамович Мендель нь профессор. Паспорт дээрээ орос гэж хэргээр бүртгүүлсэн.Медведевийн эмэг эх Циля Виниаминовна нь паспорт дээреврейка гэж бичигдсэн гэхчлэн. Оросын сошиал сайтыгэнэчлэн ухаад байвал шинжлэх ухаан, урлаг соёл, олигархи-бизнес гээд орос хүн гэж цаана нь байна уу гэмээр, оросын ба хуучин зөвлөлтийн еврейчүүдийн талаар далай шиг ихмэдээлэл байна. Украиных ч ялгаагүй дээ. 

Израиль Улсын тухайд урт үлгэр хэрэггүй. Зүгээр л ганц баримт. Муугаар нэрээ дуудуулаад “ҮХЭЭЧ!” гээд хараалгаад байгаа Беньямин Нетаньяху болбаас Белоруссын нэртэй зохиолч, номлогчийн (Н.Милейковский–овгийн нэр нь Цви Милейковский, Либа Гитель Галеви; нэг үгээр Нетаньяху гэдэг нэр байхгүй) ач хүү шүү дээ! Орос ба Зөвлөлт гаралтай еврейчүүдийн Исраэль ба-Алия нам (лидер нь зөвлөлтийн тэрс үзэлтэн нэртэй зохиолч Натан Щаранский), түүнээс салж гарсан өөр нэг нам НДИ (бүр оросоороо Наш Дом Израиль буюу Миний гэр орон Израиль гэж нэрлэгдсэн) болбаас Израилийн Кнессетэд нөлөө бүхий, бусад намуудад ч (Нетаньяхугийн Ликуд намын нэг лидерЮлий Эдельштейн гэж зөвлөлтийн нэг еврей Израилийн парламентын спикер байв) орос хэлтнүүд олуулаа буй.

Гэм нь Зөвлөлтөд төрж өссөн Израильд цагаачилсан (2 саяуулаа) тэд болбаас энэ террорист ХАМАС-ыг, Хезболлаг, цаад эзэн Ирантай нь газрын хөрснөөс арчаад өг, үгүй хий гэдэг талынхан шүү дээ! Арабын “террорист”-уудыг цустай нь хутгаж тавьсан ЦАХАЛ-ын нэртэй генерал, хурандаа нар (маш олон) Израилийн армийн түүхэнд нэрээ мөнхөлжээ. “Моссад”-ын захирал хошууч генерал Роман Гофман, хурандаа Герман Гильтман, Борис Шустер, Ольга Полякова гээд нэрс нь ярайж байна. 

Зүгээр л сонирхуулах үүднээс БНМАУ-ын социалист бүтээн байгуулалтад хувь нэмрээ өргөсөн Зөвлөлтийн мэргэжилтний 17% нь еврей байжээ гэх мэт. Орос гэргийтэй Монголын тэргүүлэх, толгой сэхээтнүүдийн еврей гэргий гээд нам-улсын зүтгэлтэн, хурандаа генерал, хошууч генерал,  “Ардын зураач” цолтны хэд хэдэн эрхмийн гэргий гэх мэт бичвэл чамгүй түүх дэлгэж бас болно...  

Д.Баярхүү Baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Rita Brian (185.164.139.44)
    HIRE GEO COORDINATES RECOVERY HACKER // A CERTIFIED ETHEREUM / USDT & BITCOIN RECOVERY HACKER I wish to share this information with the public. It’s advisable not to trade with an individual or a bitcoin investment platform if you are not sure about their reputation. Recently, I fell victim to a sophisticated bitcoin scam, resulting in the loss of $930,000. The scammers had cleverly manipulated me into sending the funds to their wallet address, leaving me feeling devastated and hopeless until I met a testimony of Vivian Edwin online talking about GEO COORDINATES RECOVERY HACKER who helped and recovered her funds back. I decided to give it a try and contacted them on Email: geovcoordinateshacker@gmail.com Whatsapp +1 ( 579 ) 397 1584 Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Through their efforts, I was able to recover my entire loss of $930,000, which was a significant relief and a huge weight off my shoulders. I am extremely grateful and I highly recommend their services to anyone who has fallen prey to similar scams. Their expertise in handling cryptocurrency fraud cases is unmatched, and they can help you track down and recover your lost funds. Don't let scammers take advantage of you. Reach out to a professional recovery service and start the process of getting your money back.
    2026 оны 04 сарын 26 | Хариулах
  • Rita Brian (185.164.139.44)
    HIRE GEO COORDINATES RECOVERY HACKER // A CERTIFIED ETHEREUM / USDT & BITCOIN RECOVERY HACKER I wish to share this information with the public. It’s advisable not to trade with an individual or a bitcoin investment platform if you are not sure about their reputation. Email: geovcoordinateshacker@gmail.com Whatsapp +1 ( 579 ) 397 1584 Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Through their efforts, I was able to recover my entire loss of $930,000, which was a significant relief and a huge weight off my shoulders.
    2026 оны 04 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 1 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 3 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 5 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 6 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 7 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 9 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 3 цаг 57 мин Монголын уран бүтээлчид "Алтан Феми" олон улсын кино наадмаас таван цом хүртлээ 3 цаг 58 мин Экологийн цагдаагийн алба Интерполтой хамтран ажиллах цахим уулзалт хийлээ 3 цаг 59 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн автоматжуулах хэрэгслийг туршлаа 3 цаг 59 мин Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзлаа 3 цаг 59 мин Хотын дарга бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр үүрэг өглөө 4 цаг 0 мин Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах "Wipo" хөтөлбөр хэрэгжинэ 4 цаг 1 мин Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, нийгмийн даатгалын багц хуулиудыг батлахад төвлөрч байна 5 цаг 55 мин Аюулгүй байдал эхний дүрэм 6 цаг 43 мин Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд амжилттай эн зэрэгцлээ 7 цаг 34 мин Хятадын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч "DeepSeek" 7.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ 7 цаг 37 мин Дархан-Уул аймагт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, бог малыг дархлаажуулна 7 цаг 38 мин Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 7 цаг 38 мин Монгол, АНУ-ын Хуурай замын цэргийн командлалын зөвлөлдөх уулзалт Улаанбаатарт эхэллээ 7 цаг 40 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Аюулгүй байдал эхний дүрэм Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Ж.Баярмаа: Татвар бууруулна, эдийн засгаа сэргээнэ гэвэл ХХО...
Top