x

Мьянмарын удирдагч асан Аун Сан Су Чиг гэрийн хорионд шилжүүлжээ

2021 оны хоёрдугаар сараас хойш хоригдож байгаа Мьянмарын удирдагч асан, Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су Чиг шоронгоос гэрийн хорионд шилжүүлсэн тухай тус улсын төрийн мэдээллийн хэрэгслүүд цэргийнхний мэдэгдлээс эш татан мэдээлжээ.

Өдгөө 80 настай Аун Сан Су Чи таван жилийн өмнө гарсан цэргийн эргэлтийн дараа албан тушаалаасаа огцорсноосоо хойш хоригдож байгаа юм.

Төрийн эргэлтийг зохион байгуулсан цэргийн хунтын удирдагч Мин Аун Хлайны мэдэгдэлдээ "түүний үлдсэн хорих хугацааг тогтоосон оршин суугаа газарт эдлүүлэхээр шийдвэрлэсэн" гэж дурдсан байна.

Аун Сан Су Чи 2015 онд Мьянмарт ардчилсан шинэчлэл явагдсаны дараа засгийн эрхэнд гарсан юм. Үүнээс өмнө тэрбээр ардчиллын төлөөх тэмцэгч гэдгээрээ дэлхийд танигдаж, 15 гаруй жилийг гэрийн хорионд өнгөрүүлж байсан билээ.

Мьянмарын төрийн мэдээллийн хэрэгслүүдээр түүнийг дүрэмт хувцастай хоёр цэргийн дунд сууж буй гэрэл зургийг үзүүлсэн боловч уг зургийг хэзээ авсан нь тодорхойгүй байна.

Аун Сан Су Чигийн өмгөөлөгчид түүнийг гэрийн хорионд шилжүүлсэн шийдвэрийг сайшаасан байна. "Аун Сан Су Чи таван жил гаруйн турш Бирмийн шоронгуудад "там шиг" амьдралыг тууллаа. Бид түүний нөхцөл байдал өөрчлөгдсөнийг сайшааж байгаа хэдий ч тэрбээр шударга бусаар, үндэслэлгүйгээр эрх чөлөөгөө хасуулсан хэвээр байна" гэж түүний өмгөөлөгчид мэдэгджээ.

Харин түүний хүү Ким Арис цэргийнхний мэдэгдэлд эргэлзэж байгаагаа хэлээд, түүнд ээжийгээ эсэн мэнд байгааг нотлох баримт байхгүй гэж мэдэгджээ. Олон нийтэд үзүүлсэн гэрэл зургийг 2022 онд авсан гэж тэрбээр хэлсэн байна.

Аун Сан Су Чигийн эрүүл мэндийн байдал болон хоригдож буй нөхцөлийн талаарх мэдээллийг өнөөдрийг хүртэл нууцалсаар ирсэн юм. Ким Арис ээжээсээ мэдээ авалгүй олон жил болсон тухайгаа өнгөрсөн оны 12 дугаар сард ярьж байжээ. Өмгөөлөгчид нь түүнийг гурван жил гаруй хугацаанд харж чадаагүй бол гэр бүлийнхэн нь хоёр жил гаруй хугацаанд ямар ч харилцаа холбоогүй байсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хүн худалдаалах, хар тамхины зэрэг 448 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ 2 цаг 19 мин Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо 2 цаг 23 мин Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 2 цаг 46 мин Ерөнхий сайд Н.Учрал ТОП-100 аж ахуйн нэгжид баяр хүргэж, баялаг бүтээгчдээ дэмжихээ илэрхийллээ 3 цаг 10 мин АТГ: Эрчим хүчний яамны ТНБД асан Н.Т-д холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв 3 цаг 45 мин 18 нас хүрээгүй хүүхэд скүтэр, суррон унахыг хуулиар хориглолоо 5 цаг 46 мин Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, бэлтгэл ажлыг хэлэлцлээ 5 цаг 47 мин ГССҮТ-ийн эмч нар Хөвсгөл аймагт хүнд гэмтэлтэй иргэнд яаралтай мэс засал хийжээ 5 цаг 48 мин Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтүүдээ одооноос хөгжүүлэх ёстой 6 цаг 52 мин   ЭМГЭНЭЛ 7 цаг 33 мин Швейцарчууд хүн амын тоог хязгаарлах санаачилгыг дэмжсэнгүй 7 цаг 59 мин “Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын анхдугаар чуулган эхэллээ 8 цаг 3 мин Цусны донорын дэлхийн өдрийг тохиолдуулан шилдэг доноруудыг алдаршууллаа 8 цаг 5 мин Д.Трампын мэдэгдлийн дараа газрын тосны үнэ огцом буурчээ 8 цаг 10 мин "Дархан Мазаалай-2026" бартаат замын уралдаан амжилттай өндөрлөлөө 8 цаг 14 мин "Оюутан цэрэг" хөтөлбөрийн хээрийн сургалт эхэллээ 8 цаг 15 мин Цахилгаан хэрэгслийг батарейгүйгээр ажиллуулах шинэ аргыг олжээ 8 цаг 17 мин Гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас бага байна 8 цаг 22 мин Чалкогийн гэрээ яагаад хадны мангаа болсон бэ? 8 цаг 38 мин Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ван И хөндсөн үү? 9 цаг 51 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээ... О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд ... Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаанаар бүтээн байгуулалт,...
Top