x

Арьс ширийг эдийн засгийн эргэлтэд оруулж, Эмээлт эко паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо /МАШҮХ/-ны Ерөнхийлөгч А.Даваасүрэнг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд салбарын холбоодтой уулзахад арьс ширний салбарын тулгамдсан асуудлыг тодорхойлж, үнэгүйдээд буй арьсыг эдийн засгийн эргэлтэд оруулан малчдын орлогыг нэмэгдүүлэх асуудлаар тус холбооноос бүтээлч санал гарсныг тэмдэглэж, Эмээлт эко АҮП-ийн бүтээн байгууулалтыг эрчимжүүлэн ашиглалтад оруулах асуудалд онцгойлон анхаарахаа илэрхийлэв.

Арьс ширний 23 үйлдвэрийг үе шаттай Эмээлтэд нүүлгэн шилжүүлснээр технологио шинэчлэх, Монголын арьс ширний үйлдвэрүүд LWG гэрчилгээтэй болох, дээд зэргийн тогтвортой гарал үүслийн бүсэд багтах, бэлчээрээс бүтээгдэхүүн хүртэлх нэмүү өртгийн сүлжээний бүрэн үйл ажиллагаа явуулах, "Цагаан алт" хөтөлбөрийн арьс ширний экспортын зорилтыг биелүүлэх зэрэг өндөр ач холбогдолтойг ХХААХҮЯ-наас мэдээлэв.

Сайд Ц.Идэрбат суурь асуудлаа шийдвэрлэхийн тулд малчдын бэлтгэж буй арьсны чанар, үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд таван сумыг сонгон малын өвчлөлийг арилгах, арьс ширийг стандартын дагуу боловсруулж, тээвэрлэх тогтолцоог бүрдүүлэх, эргэлтэд оруулах чиглэлээр анхны загвар зургийг гаргахыг ХХААХҮ-ийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Дондогдоржид даалгалаа.

Худалдаа бэлтгэлийн ангийн загварыг шинэчлэн гаргах, түүхий эдийн ахисан шатны боловсруулалтыг хийх, арьс шир бэлтгэхэд тулгамдаж буй малын паразиттах, нядлах үеийн исгэлт, тээвэрлэлтийн асуудлыг шийдвэрлэж  эргэлтэд оруулах суурь асуудлыг шийвэрлэхээр зорьж байгаа аж.

МАШҮХ-ны Ерөнхийлөгч А.Даваасүрэн Энэ жил дотоодын ААН-үүдээс арьс ширээ технологийн дагуу боловсруулж нийлүүлэхэд үхрийн арьс 30-35 мянган төгрөг, ямааны арьс 80 мянган төгрөг хүрснийг онцолж, арьс ширний анхан шатны боловсруулалт, тээвэрлэлт чухлыг тэмдэглэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв
Top