x

Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуутай ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг нь дэмжсэн. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Одоо ямар ч байсан парламент нь өөрөө хэлэлцэхээр шийдчихсэн. Тэгэхээр УИХ-аас Ажлын хэсэг байгуулагдана. Ажлын хэсэг дээрээ яриад УИХ-ын хэлэлцүүлэгт бэлдэж, энэ хуулийн төслийг батлуулахын төлөө явах байлгүй. Миний хувьд энэ хуулийг үзэл баримтлалын хувьд анхнаасаа дэмжээгүй. Тиймээс ийм хууль байж болохгүй гэж үзэж байгаа гишүүдийгээ энэ ажлын хэсэгт нь битгий ороорой гэж хэлмээр байна. Би лав орохгүй. Учир нь энэ хуулийг яаж ч засаад нэмэргүй. Парламентын дархлаа руу халдсан, иргэдийн сонгох эрхийг нь булааж авсан хуулийн төсөл. Ажлын хэсэгт ороод зарим заалтыг нь өөрчлөөд явж болохгүй юм уу гэх л байх. Гэхдээ л өргөн баригч талын хүсээд байгаа ёс зүйгээр хариуцлага тооцох гэдэг зүйл чинь хэвээрээ л ороод ирэх магадлалтай. Улмаар ингэж байгаад УИХ маш харамсалтай шийдвэрийг эцэслэн гаргачих вий гэсэн эмзэглэл байгаа.

-Тэгэхээр ажлын хэсэг дээр зассан болоод л “Хонь бүрэн, чоно цатгалан” гэдэг шиг зүйл болох гээд байна уу?

-Тийм, тэгэхээр тэр дэмжиж байгаа хүмүүс нь өөрсдийнхөө саналыг оруулаад аваад явдаг юм байгаа биз. Харин дэмжээгүй хэсэг нь дэмжээгүйгээрээ л байх хэрэгтэй. Угаасаа бид үзэл баримтлалыг нь дэмжээгүй. Тийм байж ажлын хэсэгт орно гэдэг зарчимгүй үйлдэл.

-Хэлэлцэх эсэхийг чуулганаар дэмжчихсэн. Тэгэхээр засаж, нэмж явсаар нөгөө ёс зүйн хариуцлагаа үлдээгээд л батлагдчих юм биш үү?

-Одоо ингээд нийгмийн хэлэлцүүлгүүд явна. Нийгэм бол авлига хулгайд нэр холбогдсон, баримт нь ил тод яригдаж байгаа хүмүүстээ л хариуцлага тооцоод өгөөч гээд байгаа. Одоо чинь энэ байгаа Засгийн газрын сайд нарын л хэрэг яригдаж байна шүү дээ. Ордны гадаа нэг сайдтай нь холбоотой жагсаал бүтэн сар үргэлжилж байхад нүд нь хаалттай л байна шүү дээ. Түүнээс биш олон нийт энэ бүдүүлэг үг хэрэглэсэн учраас болиулаад өг гэж хүсэхгүй байгаа. Зарим нь үгээ шууд хэлдэг хүмүүсийг сонгоод явуулчихсан. Тэднийгээ бас хармаар л байгаа. Энэ парламент чинь ард түмний төлөөлөл. Ард түмэн гэдэг олон өнгөөс бүрддэг. Одоо байгаа парламент чинь ард түмний л сонголт. Харин сонголтынхоо зөв бурууг сонгуулиар л дэнсэлнэ. Түүнээс биш үгээ шулуухан, хатуухан хэлчихдэг хүмүүсийг сонгочихсон байхад өөрөө сонгоогүй хэрнээ энэ болохгүй байна гээд Ёс зүйн дэд хороонд шалгуулахаар өгнө. Тэгээд олонхын мэдэлд байдаг хороо нь хуралдаад парламент руу гишүүнийг эргүүлэн татъя гэдэг асуудал оруулна. Энэ чинь одоо бараг гишүүний хулгай юм биш үү. Сонгох эрхийн хулгай, суйлж байна шүү дээ.

-Энэ хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачилсан нь хуулийн зөрчилтэй гээд зарим гишүүн хэлж байсан. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Ноднин жил хуульд өөрчлөлт ороод Ерөнхийлөгчийн хууль санаачлах хүрээ хязгаарыг тэлсэн гэх юм уу. Өмнө нь бол болохгүй л байсан. Гэхдээ одоо байгаа УИХ-ын тухай хуулийн заалт дээр бол тодорхой хүрээнд хууль санаачилна. Дээр нь парламентын үйл ажиллагаа, эрхэд халдахгүй байх зарчим байж л байгаа. Гэвч үүнийг харгалзахгүй л үзэж тарж байна. Янз янзын байр суурь хэлсэн. Нөгөө талдаа манайхан чинь төрийн тэргүүнээ хүндэлнэ. Үүнээс гадна зарим нь айж эмээж байх шиг байна. Ийм зүйл бодитой байна.

-Таныг АТГ-аас дуудсан гэсэн мэдээлэл цахимаар явж эхэлсэн. Мөн энэ нь Ерөнхийлөгчийн хуулийг хүчтэй эсэргүүцсэнтэй нь холбоотой гэсэн зүүлт, тайлбарууд хийсэн харагдана лээ. Таныг аас дуудсан уу?

-Үүн дээр хоёр тайлбар гарч ирж байгаа юм. Би энэ мэдээг харчихаад туслахаасаа асуусан. Гэвч намайг дуудсан зүйл алга. Тийм байлгүй дээ, дуудах хүн мундсан биш. Дуудъя гэвэл арав, хориороо л энэ Засгийн газарт байж байна. Хоёрдугаарт, дуудсан байсан ч надад эмээх юм байхгүй. Эсвэл дуудвал олон нийт яаж хүлээж авах нь вэ гэж тестлээд байгаа юм байлгүй. Одоо чинь тэгдэг болчихсон. Эхлээд нэг ийм зүйл гаргаж тавиад хүмүүс түүнийг нь дэмжээд, зөв, шалга гээд байвал дууддаг. Энэ чинь технологи шүү дээ. Мөн эмзэглүүштэй нь юу вэ гэхээр ерөнхийлөгчийн хуулийг эсэргүүцсэн учраас АТГ дуудаж байна гэж яриад байна. Бид үүнийг хэвийн байдаг л зүйл юм шиг ойлгож хүлээж аваад зөвшөөрчихсөн байна. Ийм ойлголт байж ерөөсөө болохгүй. Бид ч ийм зүйлийг шаардаж, бодох нь буруу. Хэрвээ ийм хардлага үүсч байгаа бол өөрөөсөө асуух хэрэгтэй. Ерөнхийлөгчийн уур хүрвэл АТГ-аар шалгуулдаг гэсэн зүйлийг хүлээн зөвшөөрчихсөн байна гэдгийг өөрөө өөртөө зориулж хэлэх хэрэгтэй. Ийм бодолтой байж болохгүй. Байдаг байсан ч үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй.

-АН-ын бүлэг асуудлуудыг хэлэлцээд гурван одтой, хоёр одтой шийдвэр гаргалаа гээд байдаг болчихсон. Ерөнхийлөгчийн хууль дээр хоёр одтой шийдвэр гаргалаа л гэж байсан. Гэтэл нэлээд гишүүн дэмжиж санал өгсөн. Энэ од ер нь ямар учиртай юм бэ?

-Гурван одтой шийдвэрийг хатуу мөрдөх ёстой. Бүлгийн дийлэнх олонхоор шийдвэр гарна. Энэ шийдвэрийг зөрчих юм бол улс төрийн хариуцлага хүлээлгэнэ гэдэг дүрэм, журамтай. Харин хоёр одтой бол бүлгийн шийдвэрийг дагана. Гэхдээ гишүүд саналаа өөрсдийн итгэл үнэмшлээр өгнө. Тэрнийхээ дагуу л сая явлаа. ер нь бол манай бүлгээс Ерөнхийлөгч, “Ерөнхийлөгчийн” Засгийн газартай холбоотой шийдвэрүүд гарахад яг тийшээ хөвөөд байгаа нэг хэсэг байгаа. Тодорхой шалтгаануудыг нь олон нийт яриад байна. Түүнийг нь ч би бодитой гэж боддог. Тийм болохоор бүлэг одоо нэгдмэл байх шаардлагатай. Уг нь нэгдмэл байгаа. АН-ын дарга өөрөө бүлгийн дарга хийхээр нэгдмэл шийдвэрүүдийг их сайн гаргаж, түүндээ бат байж, өнөөдрийг хүртэл сайн явж ирсэн. Үүний үр дүнд АН-д итгэдэг, найддаг хүмүүсийнхээ итгэл найдварыг жаахан ч гэсэн сэргээж байна. Гэтэл сүүлийн нэг шийдвэр дээр энэ итгэл найдвараас нь манай бүлгийн зарим гишүүн нүүр буруулсан. Энэ бол харамсалтай л байгаа юм.

-МАН-ын талцал, хэрүүл болохоор л АН дагаад намирчихаад байх шиг харагдах юм байна шүү дээ. Учир шалтгаан нь юу вэ?

-Яах вэ, олон шалтгаантай. МАН ардчиллын 35 жилд ер нь л дангаараа засагласан. Ингэхээр МАН Монголын төр болчихсон байна. Харин Монголын төрд хянаж шалгах бүх эрх мэдэл байгаа. Үүгээрээ ямар нэгэн байдлаар барьцаалах, айлган сүрдүүлэх, дарамтлах, төрөөс хамааралтай эдийн засагтай учраас бизнес эрхэлдэг гишүүдийг янз бүрээр дарамталж, бодлогодоо нэг байлгах гээд байх шиг байгаа юм. Яг үнэнийг хэлэхэд бид намдаа, МАН-д, ерөнхийлөгчид биш, Монголынхоо ард түмэнд тангараг өргөсөн. Тэр тангаргаа санах хэрэгтэй. Нийт иргэдийн эрх, ашиг сонирхлын төлөө л гэж тангараг өргөсөн. Тэр тангараг гэдэг чинь их хүнд юм байна лээ. Би тангараглая гэж ерөөсөө хэлж үзээгүй байсан. Би ер нь хүнд амалъя ч гэж хэлдэггүй. За ч гэж ховорхон хэлдэг. “Монголын за андгай буй заа” гэж их хэцүү үг. Тантай хүртэл ярилцлага хийхдээ амжихгүй байгаагаа шууд хэлдэг. Тэгэхээр тангараглая гэж хэлэх хүнд юм байна лээ. Нэгэнт тангараглачихсан учраас тэрийгээ л боддог. Тийм учраас хамтарсан Засгийн газрын үед намынхаа, намын даргынхаа эсрэг явж бичиг хүртэл үйлдэж байсан. Одоо ч ингээд л явж байна. Тийм болохоор гишүүд маань хувийн эрх ашгаа нэгт тавина гэж тангараглаагүй. Та нарт ямар ч дарамт ирдэг бай Монголын парламентыг ингэж өшиглөх эрх байхгүй. Монголын ард түмний сонгох эрх, ардчилсан парламент, ардчилсан сонгуулийг сүйтгэх эрх байхгүй. Тийм учраас тангаргаа нэг бүрчлэн санах хэрэгтэй.

-АН-ын бүлгийн шинэ даргын асуудал яригдаад эхэлсэн. Таны хувьд бүлгийн даргад нэр дэвших үү?

-Намайг бүлгийн дэд даргаас бүлгийн дарга руу нэр дэвшүүлье гэсэн саналууд явж байгаа. Би бол зүрхлэхгүй байгаа. Бүлэг удирдахад улс төрийн жин хэрэгтэй. Би нам, улс төрд ороод шинэ байна. Гэхдээ улс төрийн шийдвэр гаргалт, парламентад нэг их шинэдэхгүй байгаа. Намын удирдлагад ч нэг их шинэдэхгүй байх. Харин бүлгийн зохион байгуулалт гэдэг бол их өөр. Тийм болохоор би бүлгийн даргад нэр дэвшиж зүрхлэхгүй байгаа юм. Хүн ер нь өөрийнхөө чадах, чадахгүйгээ мэддэг байх хэрэгтэй. Миний хувьд О.Цогтгэрэл дарга бүлгийн даргаараа үргэлжлээд ажиллаасай гэсэн чин хүсэлтэй байгаа. Намын дарга бүлгийн дарга байх нь маш зөв байна. Сөрөг хүчний бодлого, үйл ажиллагаа нэлээд сайжирсан. Үр дүнд нь намын нэр хүнд өсөж, намд итгэх олон нийтийн итгэл сэргэлээ. Тэгэхээр болж байгаа зүйлийг заавал өөрчилж яах гээд байгаа юм. Энэ хэний хүсэл юм. Сайн хүчтэй сөрөг хүчин болоод байхаар нь гялс даргаа сольчих гэдэг чинь хэний хүсэл юм бэ.

-О.Цогтгэрэл дарга албан ёсоор өргөдлөө өгсөн юм уу?

-Өгөөгүй, өөрөө намын дарга болчихсон учраас бүлгийн даргаа өгчих. Нэг хүн хоёр чухал алба хашаад байна гэдэг шаардлагыг нь хүлээж аваад байхгүй юу. Тэгье ээ, би зууралдаад байхгүй, өгнө гэсэн. Түүнээс биш би өгье, одоо надаас ав гээд байгаа зүйл байхгүй. Бид Ардчилсан намын ялалт, МАН-ын бузар булайг илчилж, зад татаж, буулгаж авах тухай л бодож байна. Мөн АН ардчиллыг амин зүрхэндээ тээж явдаг намын хувьд засаг төрөө бариад Монгол Улсад дүр эсгэсэн ардчилал биш, жинхэнэ ардчиллыг бий болгохын төлөө л явж байгаа юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Rita Brian (185.164.139.44)
    HIRE GEO COORDINATES RECOVERY HACKER // A CERTIFIED ETHEREUM / USDT & BITCOIN RECOVERY HACKER I wish to share this information with the public. It’s advisable not to trade with an individual or a bitcoin investment platform if you are not sure about their reputation. Recently, I fell victim to a sophisticated bitcoin scam, resulting in the loss of $930,000. The scammers had cleverly manipulated me into sending the funds to their wallet address, leaving me feeling devastated and hopeless until I met a testimony of Vivian Edwin online talking about GEO COORDINATES RECOVERY HACKER who helped and recovered her funds back. I decided to give it a try and contacted them on Email: geovcoordinateshacker@gmail.com Whatsapp +1 ( 579 ) 397 1584 Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Through their efforts, I was able to recover my entire loss of $930,000, which was a significant relief and a huge weight off my shoulders. I am extremely grateful and I highly recommend their services to anyone who has fallen prey to similar scams. Their expertise in handling cryptocurrency fraud cases is unmatched, and they can help you track down and recover your lost funds. Don't let scammers take advantage of you. Reach out to a professional recovery service and start the process of getting your money back.
    2026 оны 04 сарын 26 | Хариулах
  • ХУД ИЙН ТЭНЭГ СОНГОГЧ (66.181.179.23)
    Энэ юу ч мэдэхгүй хүн тэнд юу хийж суудаг байна аа. Ядахдаа ганц хоёр ном уншдаг болоосой. Парламентын гишүүд 1.намынхаа дүрэмд захирагддаг, 2. Хуульд захирагддаг. Тэднийг дархлаажсан илүүтэй дарангуйлсан хууль үйлчилдэг. Хууль зөрчих төдийгүй ёс зүйн алдаа дутагдал гаргахад л эгүүлэн татдаг. Ярьж байгаа бүхэн нь төр, ард түмний эсрэг чиглэсэн ийм үйл ажиллагаатай нөхөд хаанахын, хэний гар хөл гэдэг нь тодорхой.
    2026 оны 04 сарын 25 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ 8 цаг 36 мин С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл байхгүй бол даруйхан сулла, та Үндсэн хууль зөрчөөд байна 8 цаг 45 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм дулаан. Үүлшинэ, бороо орохгүй 8 цаг 58 мин Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 9 цаг 7 мин Стратегийн улаанбуудайг ангиллаас шалтгаалж тонн тутмыг 1,150,000-1,450,000 төгрөгөөр худалдан авна 9 цаг 16 мин Байгалийн хийн эрэлт нийлүүлэлт түүхэн дээд хэмжээнд хүрчээ 9 цаг 31 мин "Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ энэ сарын 5, 6-нд болно 9 цаг 53 мин Ozon цахим худалдааны платформ Монголын хэрэглэгчдэд нээлттэй боллоо 11 цаг 11 мин БНСУ-тай тусгай хамгаалалттай газрын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 12 цаг 5 мин Н.Учралын 9×9=81 нажид 13 цаг 8 мин Тайландын ихэнх нутгаар хүчтэй аадар орохыг сэрэмжлүүлэв 13 цаг 21 мин ОХУ-тай цахим спорт, залуу тамирчдын хөгжлийн чиглэлээр хамтран ажиллана 13 цаг 23 мин "Барса"-гийн түүхэнд 91 жил хадгалагдсан рекордыг Л.Ямал эвдлээ 13 цаг 29 мин Нутгийн 32 хувьд бэлчээрийн нөөцтэй байна 13 цаг 37 мин Усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ 13 цаг 40 мин Э.Батшугар: Гемофилийн эсрэг эмийн хангамж дахин тасалдахгүй 13 цаг 47 мин “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” жишиг сургууль сурагчдаа угтаж авлаа 13 цаг 56 мин Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно 15 цаг 2 мин Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж өгөөд байхад эрх баригчид үг авдаггүй 15 цаг 13 мин Энэ хичээлийн жилд нийслэлд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна 15 цаг 44 мин
iИх уншсан
“Лхүмбийн хэрэг”-ийн цаад учир Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө... МАН-ын гишүүд Их тэнгэрт ийнхүү хэлэлцэж, МАН-даа дахин хэрү... “Урьхан” Б.Чинбатын цагдаа, шүүхэд угсарсан картель “соошил ... Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... Иран, Оман Ормузын хоолойд түр гарц байгуулах тохиролцоонд х... “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуу... Б.Жаргалан: Эрх баригчид улайм цайм худлаа хэлдэг болчихоод ... Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй бо... Газрын тухай, газрын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд ауд... Жуковын “Махны машин” Канадтай яагаад ч зөвшилцөлд хүрч чадахгүй байна гэв Бүх Японы гурван удаагийн аварга Косүкэ Машияама Монголын нэ... Европын Холбоонд элсэх эсэхээ исландчууд шийднэ Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа Ляонин мужийн 70 гаруй компани Монголд хүрэлцэн ирж, бизнеси... COP17 өндөрлөж байна Хууль бус ашигт малтмал олборлолт, байгаль орчны эсрэг гэмт ...
Top