x

УИХ-ын байнгын хороодын дарга нар Японы парламентын төлөөлөгчидтэй уулзлаа

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар нар энэ сарын 30-нд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхим дахь Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, хоёр улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн босгон дээр, гал морин жилд манай улсад айлчилж байгаа зочдод талархал илэрхийлэв. Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата, байнгын хороодын удирдлагууд цаг зав гарган хүлээн авч буйд талархахын сацуу олон улсын өнөөгийн нөхцөл байдалд манай хоёр улсын харилцаа чухал гэдгийг, 2025 онд Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито, хатан Масако нарын Монгол Улсад хийсэн төрийн анхны айлчлал нь хоёр орны дипломат харилцааг урагшлуулсан, монголчууд халуун дулаанаар хүлээн авсан явдлыг онцоллоо. Мөн аялал жуулчлал идэвхтэй хөгжиж, агаарын тээврийн салбарт зорчигчдын тоо нэмэгдэж байгаа зэрэг шалтгаан нөхцөлийг харгалзан "Чингис хаан" нисэх буудлыг өргөтгөх бүтээн байгуулалтыг дэмжих, бодлогын түвшинд хэлэлцэн, шуурхай шийдвэрлэхэд анхаарал хандуулж өгөхийг хүсэв.

Байнгын хорооны дарга Р.Сэддорж, 2015 онд Монгол Улс, Япон Улс хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын орчинг либералчлах чухал алхам болсон хэдий ч бүтцийн тэнцвэргүй байдал хадгалагдаж, Монголын талаас экспортын хэмжээ жил ирэх тусам буурч, Японы талаас өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүнтэй, хэлэлцээрийн бодит үр өгөөж хангалтгүй байна. Тиймээс тоо ширхэгт бус “илүү үнэ цэнтэй экспорт хийх” стратегиар, хэрэгжилтийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгоход анхаарч, хариуцсан Дэд хороодыг идэвхжүүлнэ гэв. Мөн хамтын ажиллагааны хүрээнд хувийн хэвшлийн оролцоог бодитоор дэмжиж, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг Монголд бизнес эрхлэхийг дэмжиж, хөрөнгө оруулалтыг боловсруулах үйлдвэрлэлд чиглүүлэх, Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнд тавих шаардлага тогтоосон эрх зүйн зохицуулалтыг эргэн харах чухал талаар хөндөв.

Харин УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, улс орнуудын парламентын найрамдлын бүлгүүдээс хамгийн идэвхтэй үйл ажиллагаатай нь Япон-Монголын бүлэг болохыг тодотгоод, анхны 126 гишүүнтэй УИХ-д Япон улсад суралцаж төгссөн инженер, багш мэргэжилтэй гишүүд цөөнгүй байдаг, өөрөө ч тус бүлгийг ахалж ажилласан тухай, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Монгол Улсад амжилттай хэрэгжиж байгаа олон улсын төсөл, хөтөлбөрүүдийг жишээ авч дурдаад, Төсвийн байнгын хорооны дэргэд Төсвийн тогтвортой байдлын дэд хороо ажилладаг, эдгээр нь харилцан туршлага судлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой гэлээ.

Талууд энэ удаагийн хулзалтаар хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын түвшинд эдийн засгийн болоод, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлөхүйц ач холбогдол бүхий хэлэлцээрийг дэмжих асуудлыг хөндөн хэлэлцэж, харилцан санал солилцов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top