x

"Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж үзэв

Хэд хоногийн өмнө “Улсын Их Дэлгүүр” ХК-ийн хувьцаа эзэмшигчдын ээлжит хуралд анх удаагаа сууж үзээд үзээгүй юм аа үзлээ. Уг нь ард түмэн хувьцаагаа сонирхохгүй, нэхэхгүй, тэмцэхгүй байна, хохь нь маягийн шүүмжлэл уншаад гэнэт идэвх сэргэж очсон минь тэр. Хурлыг танхим болон цахим хосолсон хэлбэрээр явуулна гэж зарласныг 40 гаруй мянган (янз бүрийн тоо байдаг) хувьцаа эзэмшигчтэй, үүгээрээ “Эрдэнэс таван толгой” ХК, “Женко тур бюро” ХК-ийн араас гуравт ордог юм чинь маш тэр нь зөв хэмээн дотроо сайшааж, харин биеэр ирсэн хүмүүс зааланд чихэлдэх нь мэдээж учраас багтахгүй бол тэгэсхийгээд буцах бэлтгэлтэйгээр одоо байхгүй Цагаан хаалганы цаахна, социализмын үеийн Арьс ширний олон үйлдвэрийн том байруудын нэгийг эзэгнэсэн “Номин юнайтэд” цогцолбор гээчийг хайж очлоо.

Үүдэнд бүртгүүлж ороход хурлын жижгэвтэр танхимд ердөө гуч хүрэхгүй хүн сууж харагдав. Зохион байгуулагчдыг оруулаад шүү. Танилцуулга материал гэж тараасан, хор нь овоо муудсан принтерээр хэвлээд тэг дундуур нь нугалж үдсэн А4 цаасан дээр бичсэнээс мэдэж авсан зүйл гэвэл УИД хувьцаат компани 2025 онд 9,395,4 тэрбумын орлого олж 1,005,8 тэрбумын ашигтай ажилласан, гэхдээ энэ жил дахиад ногдол ашиг хуваарилахгүй гэжээ. Үүнийг хурал зохион байгуулагчид үсэг, цэг, таслал зөрүүлэлгүй уншиж эхлэнгүүт энэ бүхэн надад хүртээлгүйг тэр дороо ухаарч хувийн жижиг сажиг ажлаа илүүд үзэн гарч явлаа. Ингэсний бас нэг шалтгаан бол үргэлжлүүлээд цахимаар сууж болох учраас.

Буцах замдаа гар утаснаасаа регистрийн дугаараа илгээж заавар аваад нэвтэрч орлоо. Дөчин мянган хувьцаа эзэмшигчийн ихэнх биш юмаа гэхэд яаж ийгээд ганц хоёр мянга, магадгүй хэдэн зуу, бүр арга ядахад хорь, гуч, дөчин хүн тэнд байх биз гэсэн төсөөлөлтэй би дөрвүүлхнээ гэдгээ мэдэж мэл гайхав. Нэг нь ТУЗ-ийн нарийн бичгийн дарга өөрөө. Өөрийгөө Samsung-аар нэрлэсэн нэгэн ороод гарсан. Ингээд би өөрийгөө “хувьцаа эзэмшигч Цэрэнжав” нэрээр цоллуулж мянга мянган идэвхгүйчүүдийн нүүрийг тахлан УИД-ийн түүхэнд ул мөрөө үлдээж чадлаа.

Гэнэт хурлын уур амьсгал ширүүсэх нь чихэвчинд сонсдов. Хэдэн тоо хэлхсэн амтгүй илтгэлийн дараа хүмүүс ээлж дараалан ам нээн ногдол ашгаа нэхлээ. Танхимд цугларсан тэр хориод хүн бүгд жижиг хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл байж гучин жилийн турш юу ч хүртээгүй, очиж очиж Улсын их дэлгүүр ашиггүй, ийм өчүүхэн ашигтай ажилласан байх ёсгүй, санхүү түрээсийн мэдээллээ дэлгэх хэрэгтэй, төлөөлөн удирдах зөвлөлийн хараат биш гишүүдэд жижгүүдээс оруулахыг ёстой гэх зэргээр шаардаж гарав. Хариуд нь компанийн тухай хуулийн төдийн төд, ТУЗ-ын ийм тийм дугаартай шийдвэрийн дагуу гэж зад дүрэмдэн няцааж, харин дараачийн хурлыг УИД дээр хийх талаар бодож үзэх цорын ганц буулт хэлж гийгүүлэв. Би цахимаараа ТУЗ-ын гишүүдийн ажил, албан тушаал, Номин-гоос ямар хамааралтайг тодруулж өгөхийг хүсэхэд тараасан материалд бий гэв. Тэнд зөвхөн овгийн эхний үсэг, нэр байсан учраас тодруулсан санаатай.

Санал хураалт эхэллээ. Танхимын хэд, цахимын бид бүгдээрээ шүүмжлэл хэлсэн тул эсрэг санал өгснийг тааж ядах юмгүй. Даанч тооллого явагдаж дүнг зарлахад УИД ХК-ийн 2025 оны үйл ажиллагааны ба санхүүгийн тайланг хангалттай, бас ногдол ашиг тараахгүй гэсэн ТУЗ-ийн тогтоолыг 99,008 … (яг тоог нь тогтоосонгүй) хувийн саналаар дэмжсэн байв. Бүгдийг аль эрт, тэртээ дээгүүр шийджээ. Хувьцааны хяналтын багц, үнэмлэхүй ихэнхийг эзэмшдэг нэр, хаяггүй 58 хүн танхимд ирж гэгээн дүрээ огт харуулахгүйгээр саналуудаа урьдчилан бичгээр өгсөн, тэдэнд ногдох хувьцаанд дүйцүүлсэн дүн гэв. Танхимд, цахимд цамнасан жижгүүдийн жин ердөө 0,0001 … хувь. Бид юу ч биш гэдгээ мэдэж авлаа. Хуралдаа ирж, холбогдож оролцох байтугай хувьцаатай эсэхээ мартсан бусад дөчин мянган хувьцаа эзэмшигчид биднээс илүү ухаантай байж, ядахдаа цаг заваа хэмнэжээ.

Байршил, барилга байшин, өнгө үзэмж, түүх, дурсамж, алдар цуу гээд Монголын хамгийн сайн их дэлгүүрийн 32 шинж төгс бүрдсэн УИД-ээр ороход түм түжигнэж, бум бужигнах хэрнээ гучин жилийн турш ашигтай, ашиггүйн зааг дээр дэнжигнэж харагддагийн нууц нь өөрийгөө “Номин реалтор” ХХК-д бүхлээр нь түрээсэлдгээс үүдэлтэй. Хөл толгой нь үл олдоно. Харин “Номин реалтор” нь цаашаа засвар үйлчилгээ, харуул хамгаалалтаас эхлээд цонхны шил, чийдэн солихыг хүртэл бүх ажлыг гүйцэтгүүлэхээр “Номин мэйнтинэнс”, “Ухаалаг эрчим хүч” ХХК, “Номин холдинг” ХХК-ийн “Номин дизайн” салбар, “Юнион ойл” ХХК, “Номин тав трейд”-тай гэрээ байгуулдаг нь бүгд сонирхлын зөрчилтэй, яагаад гэвэл бүгд Номингийн хамааралтай хуулийн этгээдүүд юм. Ингээд УИД-ыг тал талаас нь бүчин ховх сорсон дүр зураг харагдах бөгөөд өнгөрсөн гучаад жилд Номингийн бусад дэлгүүрүүд таргалсан, УИД тураагүй юмаа гэхэд мяраалаагүй хоёр яг тэнцэнэ. Ноднин УИД ХК 17 тэрбумын зээлтэй байсныг хоёр тэрбумаар бууруулсан гэж өөрсдийгөө магтахыг сонсоод УИД-ээс бөөн өр төлбөр дүүжлээд “ядуугаа гайхуулах” арга юм байна гэж бодов. Ногдол ашиг өгөхгүйн тулд.

Монголын хөрөнгийн биржийн мэдээлэлд УИД-ын хувьцааны 45.03%-ийг Рэнцэнгийн Содном, 12.84%-ийг Баярсайханы Эрдэнэ, 5.57%-ийг Шагдарсүрэнгийн Баярсайхан нар эзэмшдэг гэжээ. “Номин”-гийнхны ээж, хүү, ач гурав. Нийлээд 63,44 хувь болно. Үнэт цаасны тухай хуулиар, таваас дээш хувьтай нөлөө бүхий том хувьцаа эзэмшигчдийг ингэж зарладаг, доошоо бол үгүй. Саналаа бичгээр өгсөн тэр 58 хүний нөгөө 55 нь буюу “Номин”-гийн хамааралтай этгээдүүд дахиад хичнээн 2,3,4 хувийг эзэмшдэг, бүгд нийлээд хэдэн хувьд хүрснийг бид мэдэхгүй. Тэгэхээр бусад 40 мянган хувьцаа эзэмшигчдэд үлдсэн 36.56 хувь биш, бүр бага хувь ногддог болсон байх магадлалтай. Үүнийг хувьцаа эзэмшигчдийн хурлын санал хураалтын дүнгийн 99,008 … хувь гэсэн тоо бараг нотолчих шиг боллоо. Бас компани хувьцаа гаргаад түүнийгээ худалдаж авах эрхтэй талаар нэг нь дуугарсан, учрыг ухаж барсангүй, бас л сэжигтэй.

Ингээд тэртээ 1990-ээд оны дундуур Хөрөнгө оруулалтын эрхийн бичгээ “Эрдэнэт”-д оруулахаар хадгалуултал хувьчлахаа больсныг зарлангуут УИД-т албан журмаар шахам шилжүүлснийгээ хөдөлгөхөөр шийдэж, хурал хуйнд нь сууж хөрөнгийн зах зээлийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг сүрхий хүн болох санаархал минь эхний алхамдаа бүдрэв. УИД ХК бол бидэнд хүртээлгүй, үл бүтэх компани юм байна. Нэг мэдэхэд хувьцааны төвлөрөл эцэстээ тулахад хувьцаагаа хэдэн төгрөгөөр хураалгах шийдвэр гарч УИД маань ХХК болох замдаа оржээ.

Бидэнд Санхүүгийн зохицуулах хорооны мануухайнуудтай ярих юм их бий, даанч одоо нэмэргүй биз.

Д.Цэрэнжав /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.212.117.120)
    Номин Констракшин Ривер Гардений 5-6 өрөөтэй нэг тэрбумын үнэтэй орон сууцнуудаа МИАТ-ын нисгэгч нарт шахсан юм байна лээ. Орон сууцыг нь авахгүй бол ажлаас чинь хална гэж сүрдүүлсэн юм гэсэн.
    2026 оны 07 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 9 цаг 37 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 10 цаг 14 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 10 цаг 39 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 10 цаг 50 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 10 цаг 57 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 11 цаг 2 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 11 цаг 7 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 11 цаг 11 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 14 цаг 43 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 14 цаг 47 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 14 цаг 47 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 14 цаг 53 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 14 цаг 56 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 14 цаг 59 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 16 цаг 10 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 17 цаг 4 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top