x

Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаанд түүхэн амжилт гаргалаа

ОХУ-ын Пермь хотноо дөрөвдүгээр сарын 14-26-нд зохион байгуулагдсан Екатерина Максимовагийн нэрэмжит "Арабеск-2026" балетын олон улсын XIX уралдаанд Монголын балетчид түүхэнд амжилтыг бүтээлээ.

Дэлхийн "А" зэрэглэлийн энэхүү нэр хүндтэй тэмцээнд оролцох нь өөрөө том амжилт байдаг. Тэгвэл энэ удаагийн уралдаанд Монгол Улсаас хоёр дахь удаагаа МУАЖ Х.Гэрэлчимэг шүүгчээр уригдан оролцсон төдийгүй тэмцээний өсвөр насны ангилалд Монгол Улсын Консерваторын оюутнууд ур чадвараараа ялгарч, дэлхийн тавцанд эх орныхоо балетын урлагийн үнэлэмж, нэр хүндийг илтгэн харууллаа.

Гоцлол бүжгийн төрөлд Даваадоржийн Бөртэ-Үжин тэргүүн байр буюу Алтан медалийн Лауреат, Бүүвэйбаатарын Оюу дэд байр буюу Мөнгөн медалийн Лауреат, Батжаргалын Төрмөнх гуравдугаар байр буюу Хүрэл медалийн Лауреатаар тус тус шалгарлаа. Монголын гурван оюутан ийнхүү дэлхийн нэр хүндтэй тэмцээний шагналын тавцанд зэрэг зогсов

Шагналын буухиа үндсэн байруудаар зогсохгүй тусгай шагналуудаар үргэлжилж, Б.Оюу, Б.Төрмөнх нар Галина Улановагийн нэрэмжит "Бүжгийн сэтгэлгээ, дотоод мэдрэмж" (За одухотворенность танца) нэр хүндтэй шагналыг хамтдаа хүртэв. Мөн тэдний ур чадварыг Хэвлэл мэдээллийн шүүгчид өндрөөр үнэлж, "Приз жюри прессы" шагналыг Б.Оюу, Б.Төрмөнх нарт тус тус олгосон байна.

Түүнчлэн Монгол Улсын Консерваторын оюутан Н.Тэнүүн болон “La Alba" сургуулийн оюутан Г.София нар тус тэмцээнд амжилттай оролцсон юм.

Энэхүү амжилтыг бодит болгоход голлох үүрэг гүйцэтгэсэн дасгалжуулагч багш С.Есөнзаяагийн хөдөлмөрийг олон улсын шүүгчид өндрөөр үнэлж, түүнийг "Шилдэг багш-репетитор" (Лучший педагог-репетитор)-оор нэрлэлээ. Мөн Хүрэл медалийн Лауреат Б.Төрмөнхийн удирдсан багш МУСТА, МУБТА Ц.Мөнхдэлгэрийн ур чадвар, хичээл зүтгэл амжилт гаргахад чухал нөлөө үзүүлсэн юм.

Багш С.Есөнзаяа энэхүү амжилтаа "хамтын хөдөлмөрийн үр дүн" хэмээн тодорхойлж, залуу бүжигчдийг бэлтгэхэд зөвлөсөн МУАЖ Х.Гэрэлчимэг, бүжиг дэглээч А.Хосбаяр, С.Цэцгээ, П.Энхтогтох, А.Билгүүдэй нарт болон хөгжмийн зохиолч Д.Ариунболд, О.Чинбат нар болон Пермь хотын театрын хамт олон, тэргүүн гоцлооч Р.Булган, хувцас оёдолчин Таня болон Монголын талаас дэмжиж ажилласан MBG эмнэлгийн хамт олон, "СҮҮ" ХК, залуу бүжигчдийн ар талд бат зогссон эцэг эхчүүд талархал илэрхийллээ. Түүнчлэн өөрийн багш МУУГЗ Н.Энхтуяад балет хэмээх гайхалтай урлагт дурлуулсанд нь гүнээ талархаж, хүндэтгэл илэрхийлэв.

"Арабеск" тэмцээн ба Монголын балетчдын түүх

Перм Хотын дуурийн театрын тайзнаа 1988 оноос эхлэн өөрсдийн мөрөө үлдээж ирсэн Монголын балетчид 'Арабеск' тэмцээнтэй баялаг түүхээр холбогддог бөгөөд энэхүү урт хугацааны хөдөлмөр, хичээл зүтгэл нь өнөөдрийн амжилтын суурь болсон юм. Хамгийн анх 1988 онд У.Бат-Эрдэнэ үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн бол 1994 онд Т.Туяа, 1996 онд Б.Болд нар дипломоор шагнуулжээ.

МУАЖ балетмейстер Х.Гэрэлчимэгийн удирдлага дор 2002 онд МУГЖ Д.Алтанхуяг, МУГЖ Ч.Ганчимэг, О.Лхагвасүрэн, С.Батболд нар оролцсоноос МУГЖ Д.Алтанхуяг мөнгөн медаль, МУГЖ Ч.Ганчимэг диплом хүртсэний зэрэгцээ тэд хоёулаа "Орчин үеийн бүжиг дэглэлтийн шилдэг үзүүлбэр" тусгай шагналыг хамтдаа хүртсэн нь тухайн үеийн бас нэгэн гайхалтай амжилт байлаа.

Үүнээс хойш 2016 онд насанд хүрэгчдийн ангилалд О.Ганцоож, Д.Нацагдорж, өсвөр насны ангилалд О.Хатанбаатар нар оролцсоноос О.Хатанбаатар дипломоор шагнуулав. Түүнчлэн 2018 онд ОХУ-ын Пермь хотын Дуурийн театрын балетын тэргүүн гоцлооч Р.Булган насанд хүрэгчдийн ангилалд мөнгөн медаль хүртэж, медалийн буухиаг дахин эхлүүлснээр 2024 оны тэмцээнд Монгол Улсын Консерваторын оюутнууд болох Ү.Анар, Л.Энхжин, Т.Нинжин нар өсвөр насны ангилалд, Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын залуу бүжигчид насанд хүрэгчдийн ангилалд оролцож Ү.Анар ганцаарчилсан болон орчин үеийн бүжгийн төрөлд хос алтан медалв, Л.Энхжин ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртэсэн юм. Харин Насанд хүрэгчдийн ангилалд ДБЭТ-ийн залуу жүжигчин Ц.Мөнгөншагай дипломоор шагнуулжээ. 

2026 оны хувьд нэг ангилалд нэг улсаас гурван медаль авч, энэхүү тэмцээний шагналын буухианы хамгийн өвөрмөц амжилтын эзэд болж, Монголын балетын урлагийн түүхэнд нэгэн тод хуудсыг үлдээлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Пермь гэж бичээрэй Перм биш шүү ! (66.181.181.135)
    Пермь гэж бичээрэй Перм биш шүү !
    2026 оны 05 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 3 цаг 11 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top