x

Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг

Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг

“Ж.Батмөнх-100”

Туйлширдаг монголчууд Ю.Цэдэнбалыг санагалзахдаа Ж.Батмөнх гуай руу мөн ч их дайралт гүтгэлэг хийсэн дээ. Харин тэгш тоотой нэгэн зууны ойгоор нь арай ч тэгэхгүй байх гэж итгээд хэдэн мөр тэрлэж байна. Гарчигт би өөрийгөө мандуулчихлаа, хүлцээрэй. Би хэргээр зорьж зүтгээд мөнхжүүлсэн юм биш. Эртэй сайнтай би биччихсэн ч юм биш, хэн нэгэн хүн бичих л байсан байх. 

Намтар–түүх судлалын энэхүү ном бүтээхэд урам өгч, зоригжуулж, бүр араас ямагт шилбүүрдэж ирсэн Баабар маань энэ бүтээлийг 2013 онд надад тулгаж өгөөгүйсэн бол би Жамбын Батмөнх гэдэг тэр түүхэн хүнийг бараг танихгүй, мэдэхгүй чигээрээ дуусах байжээ хэмээн эргэж боддог. Батмөнх гуайн хань А.Дариймаа гуай надад бас том түлхэц өгсөн, талархсаар явна. Намайг гэртээ хүлээн авч, ном бүтээлээсээ дурсгаж, ярьж хуучилж суусных нь төлөө би баяр талархлын үгсээ харамгүй илэрхийлсэн дээ. Үрхүүхдүүд, ач гуч нарт нь дахин илэрхийлье!

Ном бүтээхэд тусласан өөр олон нөхдөө нэрлэмээр байвч юуны өмнө хоёр нөхрөө төлөөлүүлэн нэр заана. Германы монгол судлаач эрдэмтэн, МУИС-ийн багш асан Удо Баркманн, сэтгүүлч Д.Цэдэн-Иш хоёр миний номын багагүй хэсгийг босгож өгсөн. Тэгээд энэ номыг эх барьж авсан НЭПКО хэвлэлийн газар гэж эрдэм–номын буянтай уурхай байна. “Түүхэн эрхмүүдийн цадиг” цуврал Монголын түүх бичлэгт том хувь нэмрээ оруулсан, оруулж ч байгаа, одоо би хоёр шинэ ном нэмж бичээд тэр цуврал руу оруулахаар ажиллаж байна. 

Төгсгөлд нь талархлын үгсээс өөрөөр хоёр мөр, ганц өнцөг буулгая. Москвад, Кремльд Монголын (БНМАУ) улс төрийн хувь заяаг шийддэг байсныг хүлээн зөвшөөрнө. Харин тэр удаа Ж.Батмөнх гэдэг эрхэм дээр яалт ч үгүй оносон, дүн нуруутай, ханатай шийдвэрийг Кремлийнхэн гаргасан байгаа юм. ЗХУКН-ын Төв Хороог түр толгойлж байсан М.С.Горбачёв (К.У.Черненко өвчтэй) Монголын нам-засгийн удирдагч Д.Моломжамц, Т.Paгчaa, Ц.Намсрай нарыг хүлээнавч уулзаад үдэхдээ “Ж.Батмөнх бол сүүлийн 10 жил ТанайСайд нарын Зөвлөлийн даргыг сайн хийсэн удирдах ажлынтуршлагатай коммунист гэж санадаг. Та бүхэнд амжилтхүсье!” хэмээн хэлээд Улаанбаатар руу нь буцааж байжээ. 

МАХН-ын Төв Хорооны бүгд хурал Ю.Цэдэнбалыг эрүүл мэндийн учир шалтгаанаар нам-төрийн тэргүүний албантушаалаас нь чөлөөлж оронд нь Ж.Батмөнхийг тавих үндэслэлийг Намын Төв Хорооны Улс төрийн Товчоо албанёсоор гаргаж, Төв Хорооны бүгд хурал дээр ч, АИХ-ын чуулган дээр ч ёс төртэй танилцуулж, санал нэгтэйгээр МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгон баталжээ. Цэдэнбалыг санагалзагчид энэ сонголтыг хуйвалдсан, хуйвалдаан байсан гэж олон жил зүтгэсэн. Энэ оны намар “Ю.Цэдэнбал-110” ойгоор дахиад тэр гомдлоо бүү гаргаж тавиарай гэж зөвлөөд “1984 оны тэр үйл явдал бол хуйвалдаан биш. Ж.Батмөнх гуай бол хуйвалдах зан төрхтэй хүн биш. Хэрэв хуйвалдаан байсан гэж үзвэл түүнийг Зөвлөлтийн нам, улсыг аюулаас хамгаалах аппаратаас олон жил бэлтгэж хэрэгжүүлсэн тусгай операц байсан хэмээн би номдоо бүтэн бүлэг гаргаж бичсэн байгаа” гэж хариулъя даа!

Улс төр судлаач Д.Баярхүү

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • HOW TO RECOVER STOLEN BITCOIN LOST TO A FAKE INVESTMENT. CONTACT DIGITAL LIGHT SOLUTION (191.101.31.26)
    If you have experienced issues such as cryptocurrency scams, hacked wallets, or lost access to your digital assets, our professional recovery at DIGITAL LIGHT SOLUTION is here to assist you. We specialize in blockchain investigations and crypto recovery services designed to help victims trace and recover stolen or inaccessible funds. Cryptocurrency Scam Recovery // Recover Lost Funds // Crypto Investment Gone Wrong. How To Hire A Hacker To Get Back Stolen Crypto Coins // Hire A Hacker To Recover Lost Or Stolen Bitcoin/Nft // Help I Can't Access My USDT Account Hre DIGITAL LIGHT SOLUTION, Kindly send us a message with the details of your case so our experts can review it and guide you on the next steps for recovery. Contact Digital Light Solution: Website: www.digitallightsolution.com Support: support@digitallightsolution.com WhatsApp: +1 954 856 8045
    2026 оны 03 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 10 цаг 49 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 11 цаг 26 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 11 цаг 52 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 12 цаг 3 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 12 цаг 9 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 12 цаг 15 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 12 цаг 20 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 12 цаг 24 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 15 цаг 55 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 15 цаг 59 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 16 цаг 0 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 16 цаг 5 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 16 цаг 8 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 16 цаг 11 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 17 цаг 22 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 18 цаг 16 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top