x

БНСУ-ын “Ханнара” ТББ Арвайхээрт мянган нарс мод тарилаа

БНСУ-ын “Ханнара” төрийн бус байгууллага Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Их Монгол” цэцэрлэгт хүрээлэнд 1000 ширхэг нарс мод тарьж, байгаль орчны нөхөн сэргээлт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд бодит хувь нэмэр орууллаа. Тус байгууллага нийт 1500 нарс мод хандивласны үлдсэн 500-г нь Хужирт суманд тарихаар төлөвлөжээ.

“Ханнара” ТББ нь 2010 оноос хойш Өвөрхангай аймагтай тасралтгүй хамтран ажиллаж, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчны салбарт үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. Тухайлбал, “Алтан хонх” уралдааныг зохион байгуулж, шалгарсан багш, сурагчдыг БНСУ-д аялуулсан, нарийн мэргэжлийн эмч нарын багийг илгээн зорилтот бүлгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлсэн, мөн Ганданпунцоглин хийдтэй хамтран хүмүүнлэгийн үйл ажиллагаа өрнүүлж, амьжиргааны түвшин доогуур өрхүүдэд дэмжлэг үзүүлсэн зэргээр олон талт ажлуудыг амжилттай хэрэгжүүлжээ.

Энэ удаагийн мод тарих үйл ажиллагаанд тус байгууллага 10 мянган ам.долларын хөрөнгө хандивласан бөгөөд эхний ээлжийн 1000 нарсыг Арвайхээр сумын ЗДТГ-тай хамтран “Их Монгол” цэцэрлэгт хүрээлэнд тарьсан байна. Өмнө нь 2019 онд мөн тус хүрээлэнд 3000 улиас болон 4 метр өндөртэй 70 нарс мод тарьж байжээ.

Энэхүү хамтын ажиллагаа нь орон нутгийн байгаль орчныг хамгаалах, цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодит үр дүнтэй санаачилга болж байгаа юм.

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн ЗДТГ, “Ханнара” ТББ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ 9 цаг 18 мин Дубайн нисэх буудалд дроны дайралт болж, нислэгүүдийг түр зогсоов 9 цаг 20 мин "Улаанбаатар - Хөрөнгө оруулалт" уулзалтаар нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг танилцууллаа 9 цаг 22 мин Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэхээр боллоо 9 цаг 23 мин Япон улс Ормузын хоолой руу цэргийн хөлөг илгээх төлөвлөгөөгүй байна 9 цаг 24 мин 108 хүүхдийн тусламжийн утсанд 1,782 дуудлага иржээ 9 цаг 25 мин Чингэлтэй дүүргийн эмнэлэгт дурангийн аргаар түрүү булчирхай авах мэс заслыг анх удаа хийлээ 9 цаг 25 мин Ж.Лапорта "Барселона" клубийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо 11 цаг 30 мин Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүллээ 11 цаг 32 мин Төгрөгийн хадгаламж 4.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ 11 цаг 34 мин Прокуророос авлига, хүн амины зэрэг 318 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 11 цаг 38 мин “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна 11 цаг 43 мин Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж байна 12 цаг 59 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих уулзалт боллоо 13 цаг 11 мин УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ 13 цаг 14 мин Украин дроноос хамгаалах туршлагаа хуваалцсаны хариуд мөнгө, технологи хүсэж байна 13 цаг 14 мин Онцгой байдлын байгууллагын зургаан алба хаагч хурандаа цол хүртлээ 13 цаг 15 мин Гуравдугаар сарын 16-наас 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 13 цаг 20 мин Улсын Их Хурлын дарга Н.Учрал 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж үг хэллээ 13 цаг 21 мин У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй 13 цаг 25 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Иран, АНУ, Израилийн зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top