x

E-Mongolia, E-Business системээр УБЕГ-ын 129 үйлчилгээ цахимаар авах боломжтой

“И-Монгол академи” УТҮГ нь байгуулагдсан цагаасаа эхлээд Улсын бүртгэлийн ерөнхий газарт хамтран ажиллан иргэдийн хамгийн эрэлттэй 129 үйлчилгээг цахимд шилжүүлсэн. E-Mongolia, E-Business системд нийтдээ УБЕГ-ын 129 үйлчилгээг цахимжуулснаар иргэн, аж ахуйн нэгжид цаг хугацаа, зардал хэмнэсэн, хүртээмжтэй шинэ орчныг бүрдүүлсэн юм.

Төрийн үйлчилгээний шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын бүртгэлийн газар болон Цахим хөгжлийн яамны харьяа “E-Mongolia” төслийн хамтын ажиллагаа амжилттай үргэлжилж, нийт 129 төрлийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжээд байна. Үүнээс 69 үйлчилгээ нь иргэдэд зориулсан E-Mongolia платформд, үлдсэн 60 нь байгууллагуудад зориулсан E-Business системд тус тус байршин, хамгийн их эрэлт хэрэгцээтэй төрийн бүртгэлийн үйлчилгээг түргэн шуурхай авах нөхцөл бүрдээд байна.

Цахим шилжилтээс өмнөх нөхцөл байдлыг эргэн санахад, иргэд бид Улсын бүртгэлийн газар, хэлтэст биечлэн очих шаардлагатай байсан. Энэ нь:

  • Дараалалд хэдэн цаг зарцуулдаг,
  • Ажлын цагаар амжиж очих хүндрэлтэй,
  • Зарим тохиолдолд бүртгэл хийлгэхдээ бүрэн мэдээлэлгүйгээс шалтгаалан дахин хандах,
  • Холбогдох бичиг баримтаа биедээ авч явах гэх мэт олон хүндрэлтэй асуудлууд тулгарч асар их цаг хугацаа, сэтгэл зүй, зардал шаарддаг байсан.

Иргэд төрийн үйлчилгээ авахдаа төв байгууллагад заавал очих, хүлээлгийн танхимд цаг хугацаа өнгөрөөх нь хэвийн үзэгдэл болсон байсан нь төр, иргэн хоёрын хоорондын харилцааг “албан ёсны, төвөгтэй” гэдгээр төсөөлүүлдэг байлаа.

Харин одоо бид хэдхэн хормын дотор гар утсаараа авах боломж:

E-Mongolia систем нэвтэрснээр энэ нөхцөл байдал бүрэн өөрчлөгдсөн. Иргэн, аж ахуйн нэгжүүд:

  • Цахим бүртгэлийн лавлагаа, мэдээллийг гар утас, компьютер ашиглан, хаанаас ч, хэдийд ч авах боломжтой;
  • Үйлчилгээний явц бүрэн цахимд шилжсэн тул баримт бүрдүүлэх, хүлээлгийн танхимд цаг заваа алдан хүлээх шаардлагагүй болсон;
  • Хувийн мэдээлэл баталгаатай, системийн хамгаалалттай орчинд дамждаг тул найдвартай, хурдан шуурхай үйлчилгээний шинэ стандарт бүрдсэн.

Тухайлбал: Иргэд иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн бүртгэл, оршин суугаа хаяг, эд хөрөнгийн бүртгэлийн мэдээлэл, хуулийн этгээдийн бүртгэл, тамга тэмдгийн захиалга зэрэг олон үйлчилгээг E-Mongolia болон E-Business системээр авах бүрэн боломжтой болсон нь цааснаас цахим руу, дамжуулалтаас шууд хүртээмж рүү хийсэн томоохон амжилт юм.

E-Business системд шилжсэн 60 үйлчилгээ нь хувийн хэвшил, хуулийн этгээдүүдэд зориулсан хамгийн эрэлттэй, чухал бүртгэлийн үйлчилгээг багтаасан. Үүнд:

  • Хуулийн этгээд шинээр үүсгэх,
  • Тамга, тэмдэг захиалах,
  • Үндсэн бүртгэлд өөрчлөлт оруулах,
  • Хуулийн этгээдийн гэрчилгээ хэвлүүлэх зэрэг багтсан бөгөөд эдгээрийг өмнө нь гар бичмэл маягт, олон шат дамжлагатайгаар шийдвэрлэдэг байсан бол одоо нэг товшилтоор, 24/7 хэзээд ч авах боломжтой болж хялбар байдлыг бий болгосон.

Цахим шилжилтийн үр дүн амжилттай хэрэгжиж байгаа ч зарим иргэдийн хувьд бүрэн дүүрэн мэдээлэл авч чадахгүй, дэлгэрэнгүй мэдээлэл авах сувгуудын дутмаг байдал болоод бусад хүндрэлүүд гардаг учраас өнөөдөр /2025.05.16/ “И-Монгол академи” УТҮГ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хэвлэл мэдээлэл хариуцсан удирдлага, алба хаагчид уулзалт зохион байгуулсан юм. Энэхүү уулзалтын гол зорилго нь:

  • Цахим үйлчилгээг олон нийтэд илүү ойлгомжтой, хүртээмжтэй болгох
  • Мэдээллийн сувгийг өргөжүүлж, хэрэглэгчдийг шат дараалсан заавраар хангах
  • Төрийн үйлчилгээний тэгш, хүртээмжтэй хүргэх юм.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ 3 цаг 43 мин Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэрэгсэл нэвтэрч байна 3 цаг 44 мин Болгарын бөхчүүд холбооны ерөнхийлөгч Станка Златеваг огцрохыг шаардан жагсжээ 3 цаг 50 мин АНУ, Израилын цохилтын дараа Индонез улс Энхийн зөвлөлөөс гарахыг хэлэлцэж байна 3 цаг 52 мин И.Маск: Tesla компани Ерөнхий хиймэл оюун хөгжүүлнэ 3 цаг 54 мин Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна 3 цаг 54 мин ТХГН-ийн захиргаадад 3 тэрбум хүртэлх төгрөгийн грант олгох хөтөлбөр зарлалаа 3 цаг 56 мин Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймагт ажиллаж байна 3 цаг 58 мин Нотариатын үйлчилгээг зайнаас авах хуулийн төслийг хэлэлцлээ 3 цаг 59 мин "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа 4 цаг 2 мин Нийт нутгийн 65 хувь цастай байгаа тул шар усны үерээс сэрэмжлүүллээ 4 цаг 6 мин Нийслэлд "Хүүхдийн хоолны зөвлөл" байгуулж, анхдугаар хурлаа хийлээ 4 цаг 7 мин “Happy March” урамшуулал эхэллээ 7 цаг 1 мин Монгол эрэгтэйчүүдийн 57, эмэгтэйчүүдийн 53 хувь нь илүүдэл жинтэй байна 9 цаг 11 мин Чөлөөт бөхийн "Шилдэг-8" тэмцээний эхний өдрийн аваргууд тодорлоо 9 цаг 13 мин Мөсний даац ба температурын өөрчлөлтийн нөлөө 9 цаг 14 мин Эрчүүдийн эрүүл мэнд, нийгмийн оролцоог дэмжих бодлого хэрэгтэйг онцоллоо 9 цаг 15 мин "Хотула" аппликейшнээр автомашины торгууль төлөх боломжтой боллоо 9 цаг 18 мин Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон хүн шүүхийн шийдвэрийн талаар буруу мэдээлэл тараавал зөрчил гэж үзнэ 9 цаг 23 мин Шадар сайд 21 аймгийн удирдлагуудад үүрэг өгч, улсын нөөцөөс дэмжлэг үзүүллээ 9 цаг 23 мин
iИх уншсан
Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Монгол сэрдэг Морин жил Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн ш... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Пакистан улс Афганистаны нийслэл Кабул руу агаарын цохилт өг... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэ... “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байд...
Top