x

Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохицуулалт боловсруулж байна

Шөнийн цагаар дуу чимээтэй техник хэрэгсэл ашиглан, барилгын ажил гүйцэтгэх нь иргэдийн амгалан тайван байх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж буй үйлдэл юм. Тиймээс энэ асуудалд гарц, шийдэл олох зорилгоор ХЭҮК-оос санаачилж УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, О.Номинчимэг нартай хамтран “Холбон тоглогч-Тайван хот-Аюулгүй орчин” сэдэвт уулзалтыг анх 2025 оны 07 дугаар сарын 08-нд зохион байгуулсан. Харин гурав дахь удаагийн уулзалт өчигдөр /2025.08.26/ боллоо. 

Талууд анхны уулзалтаас хойш дуу чимээний бохирдлын шалтгаан, нөхцөлийг арилгах гарц шийдлийг тодорхойлох, иргэдийн гомдлыг шийдвэрлэхэд хийж хэрэгжүүлсэн ажлаа энэ үеэр танилцуулав. Тухайлбал, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Засаг даргын Зөвлөлийн хуралдааны үеэр “Хотын дүрэм” батлах үүрэг өгсөн. Тус үүргийн дагуу дуу чимээний бохирдлын стандарт, хяналтыг “Хотын дүрэм”-д тусгах эрх зүйн зохицуулалтыг боловсруулж байна гэв. Энэхүү дүрэм батлагдсанаар цаашид архитектур, төлөвлөлтийн даалгаварт дуу чимээний хяналтыг тусгаж, захиргааны байгууллагууд үүнийг хянах боломж бүрдэх юм. 

Түүнчлэн НЗДТГ-ын Хяналт шалгалтын газраас, шөнийн цагаар барилга угсралтын ажил гүйцэтгэж буй барилга байгууламжийн угсралтын үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад, 

• Шөнийн цагаар буюу 22:00-06:00 хугацаанд барилга угсралт, цутгалтын ажил хийхгүй байх
• Үйл ажиллагаандаа "БНбД 23-05-10 Дуу чимээ тусгаарлалт" болон "UCS2001A:2023 дуу чимээний бохирдлын менежмент" стандартыг мөрдөх
• Дуу чимээнд мэдрэмтгий бүсэд дуу чимээний түвшинг 40-50 дБА-аас хэтрүүлэхгүй байх
• Дуу чимээний хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд бууруулах арга хэмжээ авах, 
• Дуу чимээний хаалт, хашлага суурилуулах, хэт дуу чимээ үүсгэдэг авто, механик тоног төхөөрөмжөөс татгалзах, шөнийн цагаар  бетоны цутгалт тасралтгүй хийх тохиолдолд оршин суугчдад урьдчилан мэдээлэх, шаардлагатай бол зөвшилцөх
• Эдгээр зөвлөмжийг дагаагүйгээс иргэдээс гомдол ирвэл Төрийн хяналт шалгалтын тухай болон Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг мэдэгдсэн агуулга бүхий зөвлөмжийг 2025.07.30-ны өдөр барилгын үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүдэд хүргүүлжээ.

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйл, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийг үндэслэж барилгын хяналтын улсын байцаагч нар зөрчлийг шалгаж, шаардлагатай тохиолдолд прокурорын зөвшөөрлөөр барилгын үйл ажиллагааг түр зогсоох эрхтэй гэж заасан. Цаашид Зөрчлийн тухай хуулийн 6.30 дугаар зүйлийн гарчигт "журам" гэсний дараа "стандарт" гэж нэмэх, мөн дуу чимээний түвшинг өдөрт 50 дба, шөнөд 40 дба-аас хэтрүүлэхгүй байх стандартыг иргэд, аж ахуйн нэгжүүд мөрдөж ажиллах шаардлагатайг талууд онцоллоо.

Цагдаагийн байгууллагын дуудлага, мэдээллийн “ECS” программд шөнийн цагаар барилгын ажил гүйцэтгэж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан дуудлага, мэдээлэл 2023 онд 2523, 2024 онд 2878, 2025 оны 08 дугаар сарын 24-ний байдлаар 270 бүртгэгджээ. Үүнээс гомдол, мэдээллийг зөрчлийн шинжгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан 54, харьяаллын дагуу бусад байгууллагад 4 гомдол, мэдээллийг шилжүүлж шийдвэрлэжээ. Өмнө нь дуу чимээний бохирдлын талаарх иргэдийн гомдлыг Засгийн газрын 11-11 төв хүлээж авч холбогдох байгууллагад шилжүүлдэг байсан бол цаашид нийслэлийн 1800-1200 дугаараар хүлээн авахаар болов гэж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (173.244.56.105)
    I’ve caught my husband cheating on me so many times, and when I told him that he always claims to have changed and all that… Now he’s hiding his phone from me, and I still think he’s cheating because I couldn’t hack into his phone anymore. So I contacted Henry via, Henryclarkethicalhacker@gmail. com, This HACKER was able to hack his phone and prove to me that I have access to my husband’s phone and my husband doesn’t know about the hack…Right in my phone I have all of my husband’s daily activity phones in my phone I got to read all his chats, texts, calls, what-what-app, Facebook, and many other things this keylogger program really helped me.
    2025 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (173.244.56.105)
    I’ve caught my husband cheating on me so many times, and when I told him that he always claims to have changed and all that… Now he’s hiding his phone from me, and I still think he’s cheating because I couldn’t hack into his phone anymore. So I contacted Henry via, Henryclarkethicalhacker@gmail. com, This HACKER was able to hack his phone and prove to me that I have access to my husband’s phone and my husband doesn’t know about the hack…Right in my phone I have all of my husband’s daily activity phones in my phone I got to read all his chats, texts, calls, what-what-app, Facebook, and many other things this keylogger program really helped me.
    2025 оны 08 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
Сүхбаатарын талбайд нийгмийн эрүүл мэнд, биеийн тамирыг сурталчлах өдөрлөг боллоо 1 цаг 59 мин Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 7 цаг 2 мин Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх авто замын ажлыг долоодугаар сарын 10-нд бүрэн дуусгана 7 цаг 5 мин “Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв 7 цаг 7 мин НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно 7 цаг 9 мин Сэлбэ голын тохижилтын газар шорооны ажил 90 хувьтай байна 7 цаг 10 мин Прокурорын байгууллагаас 422 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 7 цаг 15 мин Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 7 цаг 18 мин Бостоны марафонд 30 мянга гаруй гүйгч оролцоно 9 цаг 6 мин С.Зориг агсны мэндэлсэн өдөр тохиож байна 9 цаг 8 мин Өвөрхангай аймагт “Алтан аргай” шагайн холбооны 20 жилийн ойн тэмцээн боллоо 9 цаг 10 мин Корпорацуудын аварга шалгаруулах “Алтан Бэрс” шатрын тэмцээнд “Голомт” банкны баг түрүүллээ 9 цаг 13 мин Чөлөөндөө гарсан ажилтан Д.Б нь хууль бус визийн зуучлал үзүүлсэн нь тогтоогджээ 9 цаг 16 мин Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил 86 хувьтай байна 9 цаг 17 мин 108 хүүхдийн тусламжийн төв 1530 дуудлага мэдээлэл хүлээн авчээ 9 цаг 19 мин Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын хувьсгалтай адил сонсогдож байна 9 цаг 34 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ 10 цаг 53 мин Бээжинд болсон хагас марафонд хүн дүрст робот дэлхийн дээд амжилт тогтоолоо 11 цаг 12 мин Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна 11 цаг 18 мин Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд лаг хатаах, шатаах үйлдвэр барина 11 цаг 20 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо
Top