x

Афганистаны зүүн нутгаар 6.0 магнитудын газар хөдлөлт боллоо

Афганистаны зүүн нутагт ням гаргийн орой 6.0 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн голомт харьцангуй гүехэн буюу 8 км-ийн гүнд байжээ. 

Орон нутгийн албаны хүмүүс BBC телевизэд мэдээлснээр, байгалийн гамшгийн улмаас 20 хүн амиа алдсанаас гадна гэмтэж бэртсэн 100 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Гэхдээ АНУ-ын Геологийн албаны тооцооллоос үзэхэд, амь эрсэдсэн хүний ​​​​тоо хэдэн зууд хүрч магадгүй байна.

Тус албаны мэдээлснээр, ням гаргийн орой орон нутгийн цагаар 23:47 цагийн орчимд 8 км-ийн гүнд газар хөдлөлт болжээ. Түүнээс хойш хамгийн багадаа гурван удаа газар хөдлөлтийн дараах чичирхийлэл бүртгэгдсэн нь 4.5-5.2 магнитудын хүчтэй байсан гэнэ.

Афганистаны нийслэл Кабул хотоос 200 км-ийн зайд, Пакистаны нийслэл Исламабад хотоос 400 км-ийн зайд орших газарт хэдэн секундын турш газар хөдлөлт болсон гэж Франс Пресс агентлаг мэдээлсэн байна. Газар хөдлөлтийн нөлөөгөөр Кабулаас эхлээд Исламабад хот дахь байшин барилгуудад чичирхийлэл мэдрэгджээ.  

Байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдсэн мужууд нь алслагдмал оршдгоос гадна байшин байшингууд нь ерөнхийдөө газар хөдлөлтөд тэсвэртэй бус байдаг тул амь эрсэдсэн хүмүүсийн тоо цаашид нэмэгдэж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулж байна. 

Эх сурвалж: BBC 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top