Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 24, объектын гал түймрийн 9 дуудлага бүртгэгджээ. Алба хаагчид 48 иргэний аюулгүй байдлыг ханган, 375 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна.
Намрын сэрүү орж гэр хорооллын айл өрхийн галлагаа эхэлж байгаа учраас галын аюулгүй байдплыг сайтар хангаж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагахыг зөвлөж байна.