x

Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш хэвийн ажиллажээ

Хятадын мэс заслын эмч нар гахайнаас хүнд уушги шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ. Одоогоор нэмэлт шинжилгээ хийх шаардлагатай байгаа боловч ийм мэс заслыг цаашид хийх боломж бий гэдгийг энэхүү үйл явдал харууллаа. 

Хятадын өмнөд нутгийн Гуанжоу хотын Амьсгалын замын өвчин судлалын төвийн судлаачдын мэдээлснээр, тархи нь үхэжсэн хүнд шилжүүлэн суулгасан гахайн уушги 216 цагийн турш /есөн хоног/ халдвар авалгүй, мөн суулгасан эрхтнийг бие организм хүлээж авахгүй байгаа шинж тэмдэг илрэхгүйгээр хэвийн ажилласан байна. Амьтны эрхтнүүдийг хүнд шилжүүлэн суулгахыг ксенотрансплантаци гэж нэрлэдэг бөгөөд үүнийг дэлхий дахинд нүүрлэж буй эрхтний хомсдолыг шийдвэрлэх боломжит шийдэл гэж үздэг.

Гуанжоугийн судалгаанд бичсэнээр, сүүлийн үед гахайнаас хүнд зүрх, бөөр шилжүүлэн суулгахад ахиц дэвшил гарсан боловч уушги нь “анатомийн болон физиологийн нарийн төвөгтэй” байдлаасаа шалтгаалан бэрхшээл үүсгэдэг байна. Түүнчлэн уушги нь гаднах агаартай шууд харьцдаг нь халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Харин 22 сартай, 70 кг жинтэй Бама Шиан нэртэй эр гахайнаас 39 настай эрэгтэй өвчтөнд шилжүүлэн суулгасан генийн хувиргалттай уушги хэвийн ажиллаж байгаа бөгөөд долоо хоногийн туршид хяналт шинжилгээ хийсэн байна.

“Энэхүү судалгаа нь генийн хувьд хувиргасан гахайн уушги нь тархины үхжилтэй өвчтөнүүдэд бие организм хүлээн авахаас татгалзсан ноцтой шинж тэмдэг болон халдварын шинж тэмдэггүйгээр 216 цагийн турш ажиллах боломжтой болохыг харууллаа” гэж судлаачид дүгнэжээ. Эл амжилт нь генетикийн өөрчлөлт, дархлааг дарангуйлахад гарсан ахиц дэвшлийг онцлон харуулж байгаа боловч лабораторийн судалгааны үр дүнг эмнэлзүйн практикт нэвтрүүлэхэд шийдвэрлэх ёстой томоохон сорилтууд байгаа гэдгийг нотолсныг мөн дурдсан байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (173.244.56.105)
    I’ve caught my husband cheating on me so many times, and when I told him that he always claims to have changed and all that… Now he’s hiding his phone from me, and I still think he’s cheating because I couldn’t hack into his phone anymore. So I contacted Henry via, Henryclarkethicalhacker@gmail. com, This HACKER was able to hack his phone and prove to me that I have access to my husband’s phone and my husband doesn’t know about the hack…Right in my phone I have all of my husband’s daily activity phones in my phone I got to read all his chats, texts, calls, what-what-app, Facebook, and many other things this keylogger program really helped me.
    2025 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (173.244.56.105)
    I’ve caught my husband cheating on me so many times, and when I told him that he always claims to have changed and all that… Now he’s hiding his phone from me, and I still think he’s cheating because I couldn’t hack into his phone anymore. So I contacted Henry via, Henryclarkethicalhacker@gmail. com, This HACKER was able to hack his phone and prove to me that I have access to my husband’s phone and my husband doesn’t know about the hack…Right in my phone I have all of my husband’s daily activity phones in my phone I got to read all his chats, texts, calls, what-what-app, Facebook, and many other things this keylogger program really helped me.
    2025 оны 08 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top