Сайн мэдээ

Туул усан цогцолборыг 2025-2032 онд барьж, ундны усны найдвартай эх үүсвэртэй болно
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд багтсан Туул усан цогцолборыг 2025-2032 оны хооронд барихаар төлөвлөжээ. Уг цогцолборыг нийслэлийн 5569 ам.метр талбайд барьж, Туул болон Тэрэлж голын урсац дээр тохируулгын далан байгуулах замаар гадаргын ус ашиглах боломжийг бүрдүүлэх юм.
2025-04-04

Төгрөгийн карт Хонгконгт ашиглах боломжтой боллоо
Монгол Улсын үндэсний брэнд болох төгрөгийн картыг БНХАУ-ын тусгай захиргааны бүс Хонгконгийн төлбөрийн сүлжээнд ашиглах боломж бүрдлээ. Тодруулбал, ₮ логотой худалдаа, үйлчилгээний цэгүүдэд уг картыг хэрэглэж болох бөгөөд цаашид метро, такси, түргэн үйлчилгээний дэлгүүр зэрэг өдөр тутмын хэрэглээнд өргөжүүлэхээр төлөвлөж байна.
2025-04-01

Хөдөлмөрийн чадвар алдалтыг цахимаар шийдвэрлэх шинэ тогтолцоог хэрэгжүүлнэ
Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Эрүүл мэндийн яам болон бусад холбогдох агентлагуудын хамтарсан уулзалтыг зохион байгуулж, хөдөлмөрийн чадвар алдалт болон байнгын асаргааны үнэлгээг цахим хэлбэрт шилжүүлэх шинэ тогтолцооны хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.
2025-03-28

Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих Японы буцалтгүй тусламжийн төсөл хэрэгжиж эхэллээ
Энэхүү төслийг Японы төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн гэрээнд Японы Элчин сайд М.Игавахара болон Японы Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь хөтөлбөрийн менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай нар гарын үсэг зурсан байна.
2025-03-26

“Go Mongolia” брэнд FA Cup-ын шөвгийн наймд Фулхэм багийн өмсгөл дээр байрлаж, Монголыг дэлхийд сурталчилж байна
Английн хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох FA Cup-ын Quarter Final буюу шөвгийн наймын шатанд “Go Mongolia” брэнд Фулхэм багийн үндсэн өмсгөл дээр байрлан, дэлхийн хөлбөмбөгийн тайзнаа Монгол Улсыг сурталчилж байгааг Биеийн тамир спортын улсын хороо мэдээллээ.
2025-03-25

Чингэлтэй дүүргийн 17-р хороонд шинэ цогцолбор барилга ашиглалтад орлоо
Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан цогцолбор барилга ашиглалтад орж, оршин суугчид олон төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой боллоо.
2025-03-25

Зайсангийн зүүн гүүрийн барилгын ажил 40 хувьтай байна
Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрийг энэ оны нэгдүгээр сарын 10-наас хааж, гуравдугаар сарын 7-нд буулгаж дууссан бөгөөд шинээр барих гүүрний шон суурилуулах ажлыг давхар гүйцэтгэж байна. Одоогоор шинэ гүүр барих ажил 40 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд зургаадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
2025-03-15

Монгол, Япон эмнэлгийн хамтарсан сургалт амжилттай хэрэгжиж байна
Монгол Улсын Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС), Монгол-Япон эмнэлгийн менежмент, эмнэлгийн мэргэжилтний сургалтын үйл ажиллагааг бэхжүүлэх төслийн хүрээнд Япон улсын Токушима Их сургуулийн профессор, анагаах ухааны доктор Ивата Такаши Монгол Улсад ажиллаж, сургалт зохион байгууллаа.
2025-03-13

Монголын эрдэмтэн дэлхийн ургамлын аймагт шинэ төрөл зүйл бүртгүүллээ
МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуулийн Биологийн тэнхимийн багш, доктор В.Гүндэгмаа дэлхийн ургамлын аймагт шинэ төрөл зүйлийг нээн илрүүлж, олон улсын "Phytotaxa" шинжлэх ухааны сэтгүүлд албан ёсоор нийтлүүллээ.
2025-03-10

Монголын ноос, ноолуурын салбар Миланы загварын долоо хоногт оролцов
Италийн Милан хотноо өнгөрсөн сарын 2-р сарын 25-наас 3-р сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Миланы загварын долоо хоногт Монголын ноос, ноолуурын салбарын төлөөлөл “Go Mongolia” үндэсний брэндээр оролцлоо. Энэхүү оролцоог Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам дэмжин ажиллажээ.
2025-03-10

Жон Гарангийн нэрэмжит хөл бөмбөгийн талбайг сэргээн засварлажээ
Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV ээлжийн мотобуудлагын батальоны энхийг сахиулагчид тус улсын Бэнтью хотын төв хэсэгт байрлах Жон Гарангийн нэрэмжит хөл бөмбөгийн талбайг сэргээн засварлажээ
2025-03-09

ЕБ-ын 2 дугаар сургуулийн сурагчид Үндэсний номын санд 108 баринтаг өргөлөө
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн удирдлага, багш, сурагчдын төлөөлөл уламжлал ёсоор Цагаан сарын шинийн наймны өдөр Монгол Улсын Үндэсний номын санд 108 баринтаг өргөлөө.
2025-03-07

Нийслэлд инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдэнэ
Нийслэлийн хэмжээнд энэ онд инженерийн шугам сүлжээг 21 байршилд шинээр угсарч, 143 байршилд өргөтгөн шинэчлэхээр төлөвлөжээ.
2025-03-07

“Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын үндэсний хороо хуралдлаа
“Шинэ Хархорум” хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль энэ оны хоёрдугаар сарын 15-наас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.
2025-02-21

ЖДҮ эрхлэгчдийн саналыг нээлттэй сонсох хэлэлцүүлгийг Дархан-Уул аймгаас эхлүүллээ
Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн саналыг сонсох нээлттэй хэлэлцүүлгийг Дархан-Уул аймгаас эхлүүлжээ. Тус аймагт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчид үйлдвэрлэл эрхлэхэд тулгарч буй хууль эрх зүйн орчны хүндрэл, татварын дарамт, ажиллах хүчний дутагдал зэрэг асуудлуудаа онцлон хэлэлцүүлгийн үеэр дэвшүүлсэн байна.
2025-02-20

Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ
Тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс 12 улсын баг оролцсон байна. Оролцогчид бүтээлээ лхагва гаргаас эхлэн урлаж, бямба гарагт дүгнэжээ. Тэмцэээний мөнгөн медалийг Мексик, хүрэл медалийг Тайванийн баг хүртсэн байна.
2025-01-20

Сүлжмэлийн үйлдвэрийн хойгуур явган зам тавина
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Жем Интернэшнл” ХХК, “Сүлжээ” ХХК, “Талх Чихэр” ХК-тай зөвшилцөж, нийгмийн хариуцлагын хүрээнд явган зам тавих газрыг нь чөлөөлөхөөр болжээ. Учир нь тус дүүргийн 29 дүгээр хороонд явган зам хүрэлцээгүйн улмаас тухайн байршлын 1000 гаруй иргэн, 700 гаруй хүүхэд сургууль, цэцэрлэг, ажилдаа Драгон төвийн урд талд автомашины хөдөлгөөн ихтэй замаар зорчдог байсан юм.
2024-09-20

“Найрамдал” зуслангийн авто замыг засаж эхэллээ
Тус замын урт 15.7 км, хоёр эгнээ, 7 метр өргөн, 1.5 метр үргэлжилсэн явган болон дугуйн зорчих хэсэгтэй байх юм. “Найрамдал” зуслангийн замын ажилд өмнө нь хоёр удаа тендер зарласан ч амжилтгүй болж, өнгөрсөн долоо хоногийн 5 дахь өдөр гүйцэтгэгчийг шалгаруулжээ. Замыг 1978 онд ашиглалтад оруулснаас хойш 46 жилийн хугацаанд засаж шинэчлээгүй байна.
2024-09-17

Тавантолгой ордын нийт нөөц, баялгийг 1.8 тэрбум тонноор нэмэгдүүлж, 8.1 тэрбумаар тогтоов
Тавантолгой ордын Цанхи, Бортээг болон Оорцогийн хэсгүүдэд 2017-2023 онд иж бүрэн хайгуул, судалгааны ажлыг гүйцэтгэжээ. Хайгуул, судалгааны ажилд 550 гаруй мэргэжилтэн оролцсон байна.
2024-09-04

Сүүний фермүүдэд үхрийн үүлдэр угсааг тодорхой болгох чиглэл өгөв
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Төв аймгийн Батсүмбэр, Сүмбэр, Дархан-Уул аймагт ажиллаж төвийн бүсийг хөдөө аж ахуйн эрчимжсэн бүс нутаг болгон хөгжүүлэх Засгийн газрын бодлого шийдвэрийг танилцууллаа.
2024-08-27
