x
Сайн мэдээ
Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох гүүрэн байгууламж болон таван нүхэн гарц бүхий 3.9 км авто замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байна. Энэхүү төслийн эхний ээлжийн 2.4 км авто замыг асфальтбетон хучилтаар бүрэн хийж дуусгах шатандаа оржээ. Зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2025 оны зургаадугаар сард багтаан нээхээр төлөвлөсөн байна.
2025-05-01
48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо
Монгол Улсын нийслэлийн ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлагийн сурагчид Дэлхийн хөгжөөн дэмжигчдийн бүжгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, эх орондоо алтан медаль, аваргын цомтой ирлээ. Тэднийг өнөөдөр сургуулийн багш, сурагчид баяр хөөртэй угтан авсан байна.
2025-05-01
Булган аймагт “Жаргалант” хүүхдийн зуслангийн хотхоны шав тавих ёслол болов
Булган аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын захиалгаар хэрэгжих “Жаргалант” зуслангийн шинэ хотхоны шав тавих ёслол зохион байгуулагдлаа. Энэхүү бүтээн байгуулалт нь 2024-2026 оны хооронд үе шаттайгаар хэрэгжих бөгөөд төсөл хэрэгжүүлэгчээр “Төсөв төсөл” ХХК шалгарч, барилгын ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон байна.
2025-05-01
Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа
Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 шинэ автобус худалдан авч, нийтийн тээврийн парк шинэчлэл хийгээд байна. Эдгээр автобусыг “Чингис хаан” олон улсын нисэх буудал, Багануур, Багахангай дүүргийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглах бөгөөд өнөөдрөөс эхлэн Багануур-Улаанбаатарын чиглэлд эхний ээлжийн хоёр автобус хуваарийн дагуу явж эхэллээ.
2025-04-30
БНЭУ-д шавилан суралцаж буй ламхай нарын захидлыг ар гэрийнхэнд нь хүргүүлэв
Боловсролын яамнаас БНЭУ дахь буддын дацан, хийдэд шавилан суралцаж буй Монгол Улсын хүүхэд, залуусыг бүртгэж, тэдний нөхцөл байдалтай газар дээр нь танилцжээ. Тус ажлыг Боловсролын яамны Тэгш хамран сургах боловсролын хэлтсийн дарга Г.Саранхүүгээр ахлуулсан баг зохион байгуулсан бөгөөд дацан, хийдүүдээр явж суралцагч нартай уулзан, ахуй амьдралтай нь танилцсан байна.
2025-04-29
Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ
Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуун ОХУ-ын Кремлийн музейн ерөнхий захирал Е.Ю.Гагаринатай уулзаж, хаадын бэлгэ сэлт болон хоёр улсын түүхэн харилцааны талаарх хамтарсан судалгаа хийх талаар тохиролцжээ. Уулзалтын үеэр талууд шилдэг үзмэрүүдийн каталог, эрдэм шинжилгээний бүтээлүүдээ харилцан солилцсон байна.
2025-04-25
Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна
Монгол Улсын төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор Засгийн газраас 2020 оны 10 дугаар сард нэвтрүүлсэн “E-Mongolia” системийг өнөөдрийн байдлаар 2 сая иргэн ашиглаж байна.
2025-04-24
Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон
Үндэсний гадаад паспорт нь иргэн таны гадаадад зорчих, таныг Монгол Улсын иргэн мөн гэдгийг хилийн чанадад гэрчлэх үндсэн бичиг баримт юм. Жил бүр гадаад паспорт захиалах гэсэн иргэдийн хөл хөдөлгөөн Улсын бүртгэлийн ерөнхий газарт ачаалалд дарагддаг байсан цаг саяхан мэт. Харин гадаад паспорт дахин захиалах үйлчилгээ цахимжсанаар иргэдийн цаг завыг хэмнэх, ачаалал бууруулах, цаг зардал хэмнэх маш олон давуу талыг бий болгожээ. Тус үйлчилгээ цахимжсанаас хойш нийт 10627 удаа гадаад паспорт дахин захиалсан байна.
2025-04-23
“Хүйс толгойн бичиг”, “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамжид бүртгэгдлээ
2025 оны дөрөвдүгээр сарын 2–17-нд Францын Парис хотноо болсон ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөлийн 221 дүгээр чуулганаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Хүйс толгойн бичиг” болон “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” хэмээх хоёр баримтат өвийг Дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын жагсаалтад албан ёсоор бүртгэжээ.
2025-04-23
Сонгинохайрхан дүүрэгт 500 хүний суудалтай спортын цогцолбор баригдаж байна
Сонгинохайрхан дүүргийн III хороонд орчин үеийн стандарт хангасан задгай спортын цогцолбор барих ажил эрчимтэй үргэлжилж байна. Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй уг төслийг “Аглут” компани гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар гүйцэтгэл 85 хувьтай байна. Спорт цогцолбор баригдаж буй газрыг 2021 онд чөлөөлжээ.
2025-04-22
Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ
Мөсөн бүрхүүлийн хэмжээ гуравдугаар сарын 20-ны өдөр 13.79 сая кв.км болжээ. Энэ нь 2017 онд бүртгэгдсэн өмнөх хамгийн бага үзүүлэлтээс 130 мянган кв.км-ээр буурснаас гадна 1979 оноос энэ талаарх мэдээллийг цуглуулж эхэлснээс хойших хамгийн доод үзүүлэлт болсон байна.
2025-04-22
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо
Эцэг, эхчүүд хүүхдийнхээ нэр дээр гаргадаг дараах төрлийн лавлагаа, тодорхойлолтуудыг өмнө нь заавал биечлэн очиж авч авдаг байсан бол одоо И-Монголиа системээр цахимаар хялбархан авах боломжтой боллоо.
2025-04-21
“Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авлаа
“Хүннү Эйр” компани 2025 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Е195/Е2 загварын шинэ агаарын хөлгийг үйлдвэрлэгчээс нь шууд хүлээн авч, Монгол Улсад авчирлаа. Энэхүү шинэ үеийн дунд оврын агаарын хөлөг нь зорчигчийн тав тух, эдийн засаг, байгаль орчинд үзүүлэх нөлөөгөөрөө олон давуу талтайгаараа онцлог юм.
2025-04-21
Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна
Зайсангийн гүүрний өргөтгөл, шинэчлэлийн ажил энэ оны зургаадугаар сарын 30-нд дуусаж, бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөгдөн, ажлын явц 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Төслийн хүрээнд хуучин гүүрийг 2024 оны нэгдүгээр сард буулгаж, орчин үеийн стандарт хангасан шинэ гүүр барих ажлыг эхлүүлсэн юм.
2025-04-18
Европын охидын математик олимпиадаас Монголын баг гурван хүрэл медаль, нэг тусгай байрын шагнал хүртлээ
Косовогийн нийслэл Приштина хотноо зохион байгуулагдсан Европын охидын математикийн XIV олимпиадад Монголын баг амжилттай оролцож, гурван хүрэл медаль, нэг тусгай байрын шагнал хүртлээ. Тус олимпиад энэ сарын 11-нд эхэлж, өчигдөр өндөрлөсөн бөгөөд 56 орны 230 эмэгтэй сурагч оюун ухаанаа сорьсон юм.
2025-04-17
Эмнэлэгт захиалсан цагтаа очиж амжихгүй бол И-Монголиа системээс захиалсан цагаа цуцалж болно
Эмнэлэгт үзлэгийн цаг авах дугаарлалтыг өмнө нь иргэд биечлэн очиж авдаг байсан бол төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээг үзүүлэх зорилгоор “эмнэлгийн цаг захиалах, цуцлах” үйлчилгээг И-Монголиа системээс шууд авах боломж бүрдээд багагүй хугацаа өнгөрсөн байна.
2025-04-17
И-Монголиа системээр 1 минутад зээлийн мэдээллийн лавлагаагаа аваарай
Зээлийн мэдээллийн лавлагаа гэдэг нь тухайн иргэн эсвэл аж ахуйн нэгжийн зээлийн түүх, санхүүгийн үүргээ биелүүлсэн байдалтай холбоотой мэдээллийг агуулсан баримт бичиг юм.
2025-04-17
“Сэлбэ” нэгдсэн эмнэлэг хүчилтөрөгчийн шинэ агуулахтай боллоо
Сүхбаатар дүүргийн “Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 10х8 метрийн хэмжээтэй, орчин үеийн шаардлага хангасан хүчилтөрөгчийн агуулах барьж, ашиглалтад оруулжээ. Энэхүү агуулах нь тус эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг, эрчимт эмчилгээ болон зайлшгүй хүчилтөрөгч шаардлагатай өрөөнүүдийг найдвартай хангах зорилготой юм.
2025-04-17
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгай зориулалтын автомашин оруулж ирэхдээ гаалийн татвараас нэг удаа чөлөөлөгдөнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэр дундаа тэргэнцэртэй иргэд өөрт тохируулан үйлдвэрлэгдсэн тусгай зориулалтын автомашиныг нэг удаа гаалийн татвараас чөлөөлүүлэн импортлох боломжтой тухай Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
2025-04-11
Улаанбаатар хотод тусгай замын автобусны төслийг хэрэгжүүлнэ
Нийслэлийг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд хэрэгжих тусгай замын автобус (BRT) төслийг Ард Аюушийн өргөн чөлөөнөөс Их хүрээний гудамж хүртэлх 12.7 км коридорын дагуу хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой төсөл юм.
2025-04-09
1 2 3 4 5 6 7
iШинэ мэдээ
Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ 7 цаг 50 мин Дубайн нисэх буудалд дроны дайралт болж, нислэгүүдийг түр зогсоов 7 цаг 52 мин "Улаанбаатар - Хөрөнгө оруулалт" уулзалтаар нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг танилцууллаа 7 цаг 54 мин Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэхээр боллоо 7 цаг 55 мин Япон улс Ормузын хоолой руу цэргийн хөлөг илгээх төлөвлөгөөгүй байна 7 цаг 56 мин 108 хүүхдийн тусламжийн утсанд 1,782 дуудлага иржээ 7 цаг 56 мин Чингэлтэй дүүргийн эмнэлэгт дурангийн аргаар түрүү булчирхай авах мэс заслыг анх удаа хийлээ 7 цаг 57 мин Ж.Лапорта "Барселона" клубийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо 10 цаг 2 мин Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүллээ 10 цаг 3 мин Төгрөгийн хадгаламж 4.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ 10 цаг 6 мин Прокуророос авлига, хүн амины зэрэг 318 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 10 цаг 10 мин “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна 10 цаг 15 мин Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж байна 11 цаг 31 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих уулзалт боллоо 11 цаг 43 мин УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ 11 цаг 46 мин Украин дроноос хамгаалах туршлагаа хуваалцсаны хариуд мөнгө, технологи хүсэж байна 11 цаг 46 мин Онцгой байдлын байгууллагын зургаан алба хаагч хурандаа цол хүртлээ 11 цаг 47 мин Гуравдугаар сарын 16-наас 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 11 цаг 52 мин Улсын Их Хурлын дарга Н.Учрал 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж үг хэллээ 11 цаг 52 мин У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй 11 цаг 56 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Иран, АНУ, Израилийн зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top