x

Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ

Хойд туйлын мөсөн бүрхүүлийн хэмжээ 2025 онд сүүлийн 40 гаруй жилийн хугацаан дахь хамгийн бага түвшинд хүрч буурсан тухай  Японы сансрын агентлаг /JAXA/ мэдээлжээ.

Тус агентлаг /JAXA/ болон Туйлын судалгааны үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд “Shizuku” хиймэл дагуулыг ашиглан Хойд туйлын мөсийг ажиглан судалж байгаа юм.

Тэдний хийсэн хэмжилтийг үзэхэд, энэ онд мөсөн бүрхүүлийн хэмжээ гуравдугаар сарын 20-ны өдөр 13.79 сая хав.дөр.км болжээ. Энэ нь 2017 онд бүртгэгдсэн өмнөх хамгийн бага үзүүлэлтээс 130 мянган хав.дөр.км-ээр буурснаас гадна 1979 оноос энэ талаарх мэдээллийг цуглуулж эхэлснээс хойших хамгийн доод үзүүлэлт болсон байна.

Мөсөн бүрхүүлийн талбай ихэвчлэн жил бүрийн 10 дугаар сараас гуравдугаар сар хүртэл тэлдэг. Эрдэмтэд мөн 2024 оны 12 дугаар сараас 2025 оны хоёрдугаар сарын хоорондох мөсөн талбайн сар тутмын дундаж үзүүлэлт нь түүхэн дэх хамгийн бага түвшинд хүрснийг дурдсан байна.

JAXA болон бусад шинжээчдийн баг мөсний хэмжээ багасаж буйг агаарын хэм дунджаас доогуур байгаатай холбон тайлбарлажээ. JAXA-гийн тэргүүн Ямакава Хироши хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, энэхүү үзэгдэл нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бөгөөд цаг агаар, далай тэнгист нөлөөлөх магадлалтай учраас ажиглалт шинжилгээг үргэлжлүүлнэ гэлээ.

NHK

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Зөвшөөрөгдсөн зам, гүүрийг ашиглахыг зөвлөж байна 36 мин Өнгөрсөн долоо хоногт нийслэлд 9 объектын гал түймрийн дуудлага бүртгэгдлээ 38 мин Хуульд нийцсэн намууд төрийн шууд бус дэмжлэг авах эрхтэй 41 мин Афганистаны зүүн нутгаар 6.0 магнитудын газар хөдлөлт боллоо 42 мин Дуатлоны Азийн цомын тэмцээн Монголд болно 43 мин Монгол-Шинэ Зеландын парламентын харилцааг бэхжүүлэх айлчлал эхэллээ 45 мин ӨНӨӨДӨР: Эх хэлээ эрхэмлэхийн үнэ цэнийг танилцуулна 48 мин АН-ынхан МАН-ынханд хичээл заав 55 мин 2025-2026 онд 668 цэцэрлэг, 326 сургууль ажиллана 1 цаг 1 мин БИД ЯЛАВ 1 цаг 13 мин Ардчилсан намын даргаар О.Цогтгэрэлийг сонголоо 1 цаг 22 мин В.Путин Армений Ерөнхий сайд болон БНХАУ-ын даргатай уулзжээ 1 цаг 28 мин Ши Жиньпин, Н.Моди нар уулзав 1 цаг 33 мин АНУ, Өмнөд Солонгос хоёр худалдааны дайнаас зайлсхийж чадлаа 1 цаг 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтлаа 1 цаг 51 мин Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй... 2 цаг 27 мин УБЦТС: Энэ долоо хоногт хийгдэх засварын хуваарь 2 цаг 41 мин Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан 3 цаг 1 мин Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үйлсэд нэгдлээ 2025-08-29 Замын түгжрэлийг бууруулах чиглэлээр холбогдох байгууллагууд ажлын хэсэг байгууллаа 2025-08-29
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... ЛУИЗ Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ ABU Robocon 2025 тэмцээнд 13 орны шилдэг багууд өрсөлдлөө Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохи... АНУ-ын Конгресс Монголын ардчиллыг дэмжсээр ирснийг онцлов Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа Теннисний домогт Федерерийн хөрөнгө 1.1 тэрбум ам.долларт хү... УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын төлөөлөгчидт... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө Трамп Балтиморт цэрэг оруулахаа мэдэгдэж маргаан дагуулав Дээд боловсролын шинэчлэл, бүтээн байгуулалтын санхүүжилтийн... Насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унахаас сэргийлэх ар... Монголын 50 бизнес эрхлэгч эмэгтэй WEIDE сангийн дэмжлэгт ха... 539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш х...
Top