x

Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон

Үндэсний гадаад паспорт нь иргэн таны гадаадад зорчих, таныг Монгол Улсын иргэн мөн гэдгийг хилийн чанадад гэрчлэх үндсэн бичиг баримт юм. Жил бүр гадаад паспорт захиалах гэсэн иргэдийн хөл хөдөлгөөн Улсын бүртгэлийн ерөнхий газарт ачаалалд дарагддаг байсан цаг саяхан мэт. Харин гадаад паспорт дахин захиалах үйлчилгээ цахимжсанаар иргэдийн цаг завыг хэмнэх, ачаалал бууруулах, цаг зардал хэмнэх маш олон давуу талыг бий болгожээ. Тус үйлчилгээ цахимжсанаас хойш нийт 10627 удаа гадаад паспорт дахин захиалсан байна.

Монгол улс энгийн, албан, дипломат гэсэн 3 төрлийн гадаад паспортыг олгож байгаа бөгөөд И-Монголиа системээс одоогийн байдлаар энгийн гадаад паспорт дахин захиалах үйлчилгээ цахимжсан байгаа билээ.

Гадаад паспорт дахин захиалах заавар:

  • Иргэн та И-Монголиа вэб рүү өөрийн бүртгэлээрээ нэвтрэх;
  • Үйлчилгээнүүд хайлтын хэсэгт / Энгийн гадаад паспорт дахин захиалах / сонгох;
  • Хавсаргах баримт бичиг болон тайлбар хэсгийн мэдээллүүдээ оруулах /Санамж хэсэгт байрлах мэдээллийг бүрэн уншиж, шаардлага хангасан зураг оруулах/;
  • Төлбөрийн мэдээллийн задаргааг уншиж танилцан төлбөрөө төлснөөр захиалга баталгаажна.

Таны захиалсан гадаад паспорт нийслэлд ажлын 5 хоногт, орон нутагт ажлын 15 хоногт багтан гарна.

Ямар тохиолдолд гадаад паспортыг шинээр авах вэ?

  • Ашиглах боломжгүй болсон буюу хаяж үрэгдүүлсэн
  • Паспортын хугацаа дууссан
  • Паспортын хуудас дууссан
  • Иргэний мэдээлэл гаднах төрхөд өөрчлөлт орсон

Анхааруулга: Харин анх удаа эсвэл хүүхдэдээ гадаад паспорт захиалах гэж байгаа бол өөрийн биеэр харьяа дүүргийн нэг цэгийн үйлчилгээн дээр очиж захиалах боломжтой.

Зөвлөгөө:

Гадаад паспорт захиалах үйлчилгээ нь 3 төрөл бөгөөд төрлөөсөө хамааран үнийн дүн өөр өөр байна.

  • Цахим гадаад паспорт дахин захиалах / Хугацаа дууссан болон хуудас дууссан / - 82,500 төгрөг
  • Цахим гадаад паспорт дахин захиалах / хаясан, гээсэн, үрэгдүүлсэн, алдсан / - 190,000 төгрөг
  • Цахим гадаад паспорт дахин захиалах / гэмтээсэн болон хүчинтэй байдлыг алдагдуулсан / - 185,000 төгрөг

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Зөвшөөрөгдсөн зам, гүүрийг ашиглахыг зөвлөж байна 38 мин Өнгөрсөн долоо хоногт нийслэлд 9 объектын гал түймрийн дуудлага бүртгэгдлээ 40 мин Хуульд нийцсэн намууд төрийн шууд бус дэмжлэг авах эрхтэй 43 мин Афганистаны зүүн нутгаар 6.0 магнитудын газар хөдлөлт боллоо 45 мин Дуатлоны Азийн цомын тэмцээн Монголд болно 46 мин Монгол-Шинэ Зеландын парламентын харилцааг бэхжүүлэх айлчлал эхэллээ 47 мин ӨНӨӨДӨР: Эх хэлээ эрхэмлэхийн үнэ цэнийг танилцуулна 50 мин АН-ынхан МАН-ынханд хичээл заав 57 мин 2025-2026 онд 668 цэцэрлэг, 326 сургууль ажиллана 1 цаг 3 мин БИД ЯЛАВ 1 цаг 15 мин Ардчилсан намын даргаар О.Цогтгэрэлийг сонголоо 1 цаг 24 мин В.Путин Армений Ерөнхий сайд болон БНХАУ-ын даргатай уулзжээ 1 цаг 30 мин Ши Жиньпин, Н.Моди нар уулзав 1 цаг 35 мин АНУ, Өмнөд Солонгос хоёр худалдааны дайнаас зайлсхийж чадлаа 1 цаг 45 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтлаа 1 цаг 53 мин Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй... 2 цаг 29 мин УБЦТС: Энэ долоо хоногт хийгдэх засварын хуваарь 2 цаг 43 мин Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан 3 цаг 3 мин Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үйлсэд нэгдлээ 2025-08-29 Замын түгжрэлийг бууруулах чиглэлээр холбогдох байгууллагууд ажлын хэсэг байгууллаа 2025-08-29
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... ЛУИЗ Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ ABU Robocon 2025 тэмцээнд 13 орны шилдэг багууд өрсөлдлөө Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохи... АНУ-ын Конгресс Монголын ардчиллыг дэмжсээр ирснийг онцлов Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа Теннисний домогт Федерерийн хөрөнгө 1.1 тэрбум ам.долларт хү... УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын төлөөлөгчидт... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө Трамп Балтиморт цэрэг оруулахаа мэдэгдэж маргаан дагуулав Дээд боловсролын шинэчлэл, бүтээн байгуулалтын санхүүжилтийн... Насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унахаас сэргийлэх ар... Монголын 50 бизнес эрхлэгч эмэгтэй WEIDE сангийн дэмжлэгт ха... 539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш х...
Top